Х.Булгантуяа: Нийгмийн сэтгэл зүй хүнд байгаагийн сүүдэр хүүхдэд тусаж байна
УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа" Хүүхэд хамгааллын хуулийг чангаруулж, төсвийг нэмж болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд өнөөдрийн ядуурал, ажилгүйдэл, архидалт, нийгмийн сэтгэл зүй хүнд байгаагийн сүүдэр өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдэд тусаж байна. Мөн өнөөдөр хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд байна. Энэ цаг үеийн цаг үеийг хүмүүжүүлж, хариуцлагатай нийгмийн эд эс, эцэг эх болгож чадаагүй тогтолцооны алдаа өнөөдөр харамсалтай нь гарч байна" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.240] 2023-10-22 00:14:56
НИЙГМИЙГ ХУРДХАН ЭРҮҮЛЖҮҮЛЭЭРЭЙ ТӨР ЗАСГИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭ
Зочин [103.212.118.240] 2023-10-22 00:13:15
Нийгмийг самууруулж галзуурал хий хоосон хардлага атаархал шунахайрал ядуурал энэ бүхэн нийлээд гэр бүлийн хүчирхийлэлтэй аймшигтай орчинг буй болгосоор байна. Бид нэн түрүүнд хүчирхийллийн хор уршгийг бууруулах ажлуудыг хийх цаг нь болсон байна гэдгийг иргэн хүн бүр бодох хэрэгтэй байна. Хүмүүсийг юу тэгтлээ догшин өршөөлгүй балмад болгож байгааг эхлээд болиулах нь хамгаас чухал
Зочин [66.181.190.126] 2023-10-21 23:02:12
Нийгмийн сэтгэл зүй үнэхээр жил ирэх тутам муудаж бгаа, монголчууд маань бас ч гэж арай ч ийм байгаагүй ээ…
Зочин [103.57.92.205] 2023-10-21 10:32:35
Одоо юундаа гайхаав танай нам та нарын удирдаж бгаа улс биз дээ
Зочин [103.57.92.205] 2023-10-21 10:31:32
Та нарын бүтээсэн харанхуй нийгэм юм бишүү
Зочин [66.181.161.109] 2023-10-21 09:16:37
Зөв. Хамгийн гол нь нийгэмд морал алга. Өмнө нь ч байсан юм биш. Монголчуудыг яаж моралтай болгож, ухамсаржуулах вэ?