Төсвөөс биш төлснөөсөө л авах "таван хувь"
НӨАТ-ын буцаан олголтыг хоёр дахин нэмэх сэдэв нийгмийн сүлжээний ээлжит гол “дүр” боллоо. Одоогийн хоёр хувийн буцаан олголтыг тав болгох санал гаргаж цахим парламентаар гарын үсэг цуглуулах спикерийн мэдэгдэл Сангийн сайдын эсэргүүцэлтэй тулав. Асуудал нэлээн хурцдаж буйг ерөнхий зургаар нь харвал парламент, гүйцэтгэх засаглал хоорондын зөрчилдөөн ч гэж ойлгогдож мэдэхээр.
Зөрчил үүсгэж буй гол үндэслэлийг харвал, УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдийн нуруун дээр ирж буй үнийн дарамт буурна нөгөө талдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн тоо өснө гэж тайлбарласан. Харин Сангийн сайд Б.Жавхлан “боломжгүй” гэдгийг хэлж буй. Тэрбээр “Таван хувь болгоно гэвэл нэмээд 600 тэрбум төгрөгийн орон зай үүснэ. Улсын төсвөө задлахад хүрнэ” гэж байгаа. Үндсэндээ төсөвт дарамт ирнэ хэмээн эгдүүцэж буй. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмлээ гэхэд өндөр орлоготой хүмүүс нь хожно гэсэн мессеж хэлэлцүүлэг ч өрнөж байна.
https://petition.parliament.mn/ -ийн үр дүнг харвал НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгож нэмэгдүүлэх саналд нийтээрээ шахуу нэгдэж байна. Хуулиараа 30 хоногийн хугацаатай ч өчигдрийн байдлаар тав хоногт 93 мянган иргэн цахимаар гараа “өргөжээ”. Энэ янзаараа үлдсэн 25 байтугай хоёр хоногт л иргэдийн санал 100 мянга давж хууль санаачлах болзол хангах бололтой. Уг системд 33 мянган иргэн тухайн саналыг дэмжвэл УИХ-ын Хяналт шалгалтын ажлын хэсэг, 70 мянга хүрвэл Хяналт шалгалтын түр хороо байгуулагдана. Харин 100 мянга хүрвэл хууль санаачлах эрх үүсэх юм.
Нийгэмд Их хурлын дарга, Засгийн газрын гишүүн хоорондын маргаан, мэтгэлцээн цаашлаад сонгууль угтсан шоу мэтээр олон талын шүүмжлэл басхүү дэмжлэг агуулж буй НӨАТ-ын буцаан олголтын асуудал дээр нэг л зүйлийг ойлгож болно. Ард түмэн худалдан авалт болгондоо НӨАТ-ын 10 хувийг төлж байгаа. Нэг ширхэг бохь авсан ч ялгаагүй. Харин түүнийхээ талыг нь буцааж авах л асуудал юм. Тиймээс энэ мөнгө төрд ер хамааралгүй. Төрийн данснаас биш төлснөөсөө л жаахан хэсгийг буцааж авъя гэдэг санаа. Харин үлдсэн нь төсөвт үлдэнэ. Тиймээс төсөвт дарамт үүслээ гэх мэт “том” тоо бодоод хэрэггүй. Ийм логикийг эдийн засагчид ч ил далд хэлж байгаа. Иргэн төлсөн л бол их, багаасаа үл хамаарч таван хувь нь эргээд халаасанд нь орж ирэх “жижиг” мэт асуудал улс төрийн хүрээнд ихээхэн томорч байгааг харвал цаанаа улс төрийн шалтгаан агуулж байж ч болзошгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
зочин [59.153.86.104] 2023-10-24 11:07:50
НӨАТ-ыг анх далд эдийн засгийг ил болгоход хэрэг болно гээд иргэн бүрийг НӨАТ - ын баримтаа авдаг болгоо биз дээ . буцаан олголт 5 хувь болбол төсөв хүндэрнэ гээд юу хэлээд байгаа юм бэ элдэв татварын бүрдүүлэлтээр танай нам төсвийг ёстой дураараа хайр гамгүй зарцуулж гарын салаагаар урсгаж байгаа биз дээ . 5 хувь буцаан олгосноор ард иргэдийн амьдралд бага ч гэсэн буцаан олголтоороо нэмэр болно .хүн бүр баримтаа авдаг болно тэгээд далд мөнгөн урсгал ил болоход ахиц гарна . татварынхан ажлаа сайн хийлдээ ашиг ологч бүр татвар төлдөггүй байдлыг зогсоо
Өөрсдийнхөө төлсөн 10 хувийн 5- ийг буцааж авах нь тийм хэцүү юм байхгүй. Өгөх л хэрэгтэй. шударга [202.126.88.96] 2023-10-24 07:28:20
Өөрсдийнхөө төлсөн 10 хувийн 5- ийг буцааж авах нь юун болохгүй гэж. ААН, иргэд чинь ядуурлын эгнээнд шилжээд дууслаа. Төр иргэний өмнө хариуцлагаа үүрч шударга бай л даа.
Зочин [103.10.21.20] 2023-10-23 23:30:53
5 хувь өгсөн нэртэй бүх хэрэглээний үнэ нэмэгдэн ийм зүйл монголд болж байдаг шүү
Зочин [66.181.176.221] 2023-10-23 21:20:06
Та нар больдоо. Улсаа сүйрүүлэх юмыг шууд хийж байна. 100000 хүн зурсан гэдэг шал худлаа. Хэнд ч ашиггүй зөвхөн маш их мөнгө төлөх учраас улсыг сүйрүүлнэ.
Зочин [202.55.188.119] 2023-10-23 21:15:47
Төсвийн үрэлгэн зардлаас 600 тёрбум хасах тийм хүнд асуудал биш шүү хэдэн жилийн өмнө 5 орон тоотой байсан дүүргийн Иргэдийн хурхл одоо бараг 100 гаад орон тоотой болсон өайх жишээтэй
Зочин [139.5.218.202] 2023-10-23 21:11:56
2 хувь гэдгээ ч бид бүтэн авдаггүй юм байна лээ, 20 хувь гэж боддог. Тэр нь 2 хувиасаа бага байдаг
Зочин [202.55.188.119] 2023-10-23 21:08:34
НӨат ядуу зүдүү ард түмэнд үлгэн салган амиа тээж яваа аж ахуйн нэгжүүдэд ямар их дармт болж байгааг төсөв бүрдүүлэгчид огт иэдэхгүй дээ эцэст нв үнэ хөөрөгдөж ядуурал буйболгох эх үүсвэр болж,аж ахуйн нэгжүүдэд чөдөр тушаа болж урагшлах боломжийг нь хааж бн.НӨАт н 5%болгох уаг болсон.
зочин [66.181.178.164] 2023-10-23 14:47:27
Өөрсдийнхөө төлсөн 10 хувиас 5ыг нь буцааж авахад юу нь болохгүй гэж