Шинжээч байхгүй шалтгаанаар ковидын сонсгол хойшлов
УИХ коронавируст халдварын цар тахлын үеийн хөрөнгө оруулалт, зээл тусламж, зарлагыг нийтэд ил болгох асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийхээр ажлын хэсэг байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр /10.23/тус ажлын хэсгээс Eрөнхий хяналтын сонсгол зохион байгуулах байсан ч хойшлууллаа. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 20 орчим байгууллага руу холбогдох материал ирүүлэх хүсэлт албан бичгээр хүргүүлсэн ч хангалттай мэдээлэл ирүүлээгүйг тодотгож байлаа. Мөн сонсголд хянан шалгагч бус, сонсголын сэдэвтэй холбоотой цугларсан баримт, материалд үнэлэлт, дүгнэлт өгөх шинжээч яаралтай томилох шаардлагатай байгааг хэлж байлаа. Шинжээч томилохгүйгээр сонсгол чанартай болохгүй" гэдгийг онцолж байлаа.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-10-23 13:27:46
ардууд бид шиншилэе