АН: 20 тэрбумын хамгаалах хэрэгсэл агуулахад хэвтэж байна

Aдмин / Улстөр

Коронавирусийн халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхлэв. Ерөнхий сонсгол даргалагч О.Цогтгэрэл сонсголыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр "Энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр УИХ дээр цар тахлын үеийн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах товлогдсон. Энэ сонсголтой холбоотой заавал шинжээч томилох хэрэгтэй байна. Иргэдээс ирсэн мэдээллийг хэн нэгэн улс төрч аваад ашиглаж болох эсэхэд анхаарах хэрэгтэй.

Иргэдээс ирсэн Эрүүл мэндийн яамны бодлогын асуудлын мэдээллийг дурдъя. 63 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл авсан. Магадгүй ямар ч шаардлагагүй болсон байх үед нь 20 тэрбум төгрөгийн хамгаалах хэрэгсэл авсан. Энэ нь одоо бүтнээрээ эмнэлгүүдийн агуулахад хэвтэж байгаа. Цус шингэлэх бүтээгдэхүүн 10 тэрбум төгрөгөөр авсан. Үүнээс хэдхэн ширхгийг л зарцуулсан. Иймэрхүү алдааг шинжээчээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой 2.1 тэрбум төгрөгийн гэрээг 240 гаруй газартай байгуулсан байна. Энэ нь хууль сурталчлах байсан уу, хаалтын гэрээ байсан уу гэдэг нь асуудалтай. Гэрээ байгуулсан компаниудаас 10-ыг сонгоод үзэхэд найм нь 2021 онд байгуулагдсан байгаа юм.

Цар тахлын үеэр Эрүүл мэндийн яаманд санхүү мөнгө нь багтахаа больсон. Оны төгсгөл рүү төсөв нь илүү гарч хамаагүй зүйлд зарцуулж эхэлсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц барих зураг төсөв хийлгэсэн байна.

Төсөв санхүү шийддэг 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн байр худалдан авсан мэдээлэл ирсэн. Энэ мэдээллүүдийн үнэн зөв эсэхэд шинжээч томилох хэрэгтэй" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-24 11:59:24

мэдээж маш ихээр гударч идсэн. сайн шийдвэл ЭМЯ хан бүгдээрээ дээлээ нөмөрч улсадаа мөнгөө буцааж тушаавал гадаад өрөө тэглэчих байх шүү

Зочин [66.181.189.223] 2023-10-23 15:45:03

Сонсгол хийхгүй бултаад, баахан идэж уусан ш дээ..

зочин [202.131.230.90] 2023-10-23 14:21:26

маш зөв. Чоно борооноор байж юу магад


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.