Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан хууль хэрэгжсэнээр авто замын түгжрэл 36.3 хувиар буурна

Aдмин / Улстөр

Засгийн газрын хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хууль батлагдсанаар:

-Соёл, боловсрол, спорт, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий дэд төвүүд шинээр бий болно;

-Нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон суужлуулах төслийг эхний ээлжинд эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ;

-Ингэснээр хүн амын орлогод нийцсэн, ногоон хөгжлийн загварт тохирсон орон сууц нийлүүлэлтийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлж, 19,500 орон сууц шинээр баригдаж, 68,250 хүн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэнэ;

-Зайлшгүй орон байраар хангагдах шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг түр орон сууцаар хангадаг тогтолцоог нэвтрүүлнэ;

-Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд суурилсан 25,295 ажлын байр шинээр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ;

-Эдгээр дэд төв бий болсноор агаарын бохирдол 22, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжид холбогдох өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.151] 2023-10-26 16:08:26

Нямбаатараа танай намын тарьсан гайг ард түмэн үүрэх үү ийм хууль батлуулбал гэдэсэнд чинь хутагтайгаа орно шүү залуу насаа алдав

зочин [192.82.65.120] 2023-10-26 16:03:47

Төрийн болон төрийн өмчит байгууллагын ажилчдын ажлын цагийг 7-16 цаг болгох зэрэг бодиттой үр дүнтэй ажлыг яаралтай хийх.

Зочин [66.181.186.114] 2023-10-26 15:52:25

za unuu songuuliin shaaltuurni ehellee!!

Зочин [203.23.199.221] 2023-10-26 10:27:34

Хотод зөв рультэй машинаас замын хураамж авахаа больё. Хорооллын зам дагуу үйлчилгээний төвийн зогсоолыг эмээ өвөө-д өгч орлогыг нэмэгдүүлье. 10 машины зогсоолыг өвөө хариуцна цэвэрлэнэ, цэгцтэй зогсооно. Машиндаа санаа зоволтгүй ээ ӨВӨӨ ХАРЖ БАЙГАА...

Зөвлөгөө [203.17.23.197] 2023-10-25 17:46:37

Дараах арга хэмжээг авна уу. 1. Буруу рультэй авто машиныг 2024 оны 1 дүгээр сарын 1 ээс хилээр оруулахгүй болох 2,. 7 жилээс дээш ашигласан хуучин машиныг хилээр оруулахыг хориглох 3, Хөдөөний дугаартай машиныг хотын захын зогсоолуудад тавиулж хотын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах. 4, Хувийн такси үйлчилгээг хориглож зөвхөн зөвшөөрөлтэй таксигаар үйлчлэх 5, Уулзварын тойрог замуудыг өөрчилж гэрлэн дохиотой уулзвар болгож өөрчлөх 6. Том оворын ачааны машинуудыг хотын төвийн замуудад хязгаарлалттай оролцуулах 7, Эргэх зориулалттай замуудын хаасан хаалтуудыг авч хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх 8. Хотыг алсуур тойрсон хурдны замууд барьж ашиглалтанд оруулах 9, Нисэх ,Яармагаас хойшоогоо туул гол дээгүүр гарсан 2 гүүр нэмж барьж нэвтрэх 4 чиглэлтэй болох 10, Хотын хойд захаар баруун захаас зүүн талруу чиглэсэн төв зам байгуулах 11, Гэр хороололын замуудыг өргөтгөж нэвтрэх чадварыг сайжруулах 12. Том уулзварууд дээр гүүрэн сол

Зочин [124.158.69.161] 2023-10-26 17:43:43

Зөв санаа хэлсэн.дэмж яаралттай ажил болго.

Зочин [66.181.188.151] 2023-10-26 16:04:38

Чи яасан хуцдаг гөлөг вэ ална шүү пизда минь

Зочин [202.179.25.33] 2023-10-25 23:26:43

Борооны дараах мөөг шиг сайн муу ялгаагүй жолооны курсээ зогсоогооч. Сонссоноор, багшдаа шууд болон жолооны багшийн танилаар дамжуулан хэдэн зуун мянгаар нь төгрөг атгуулаад тэнцэв гэсэн дүн тавьдаг. Ийм аргаар жолооч болсон нөхдүүд түгжрэл үүсгэж, хүн дайрч, мөргөлдөх нь хэвийн үзэгдэл болсон.Гадаадаас өмнөх хулхи даргын гайгаар актлагдсан автобус орж ирлээ. Дотоодынхоо үйлдвэрлэгчдийг дэмжвэл манай улс машины үйлдвэртэй болно. Энэ олон авьяастай, чадвартай залуучуудаа ажилтай болгооч.Монголын залуусыг бүү голооч. Гадаад орон руу зарцлагдахаар ихэнх нь явж, Монгол орон хоосорч, хужаа, Азийн төлөгүүдээр дүүрэх нь. Монгол улс эзэнтэй байж, түгжрэл буурна, цаашдаа ч хөгжинө. Энэ олон амлалтаа биелүүлж ард түмнийгээ баярлуулаарай.Олон сайхан санааг тань дэмжиж байна.Хүмүүсээ зөв сонгож ажиллуулж ажил хэрэг болгоорой. Амжилт хүсье, Хотын дарга аа.

Зочин [203.17.23.197] 2023-10-25 17:26:41

Хөдөөний оркуудын машиныг хот дотор явуулахгүй болбол аваар осол багач бөглөрөл ч буурна

Зочин [124.158.69.161] 2023-10-26 17:41:59

Зөв ш тээ.

Зочин [203.17.23.197] 2023-10-25 17:25:35

Хуульд өөрчлөлт оруулж Хүчирхийлэлийн аргаар шийдэх үү

Зочин [103.57.92.110] 2023-10-25 15:12:55

2050 он гээд л үлгэр ярих юм аа. Урд нь дандаа амалдаг биелэдэггүй Худлаа том ярихгүй эхлээд ЗХХ лаа зөв ойлгомжтой болго.

Зочин [59.153.87.30] 2023-10-25 14:57:36

Монгол улсын авто замын хөдөогөөн баруун гарын дүрэмтэй. Эхний ээлжинд энэ дүрэмээ төгс дүүрэн хэрэгжүүлъе ээ. Буруу хүрдтэй авто машиндаа явах хязгаарлалт тогтоож болох уу? Дүрмийн биш хүрдтэй машинаа оруулахыг бүр мөсөн зогсооё. Гаргасан хууль дүрэмийн хэрэгжилтэндээ хяналт тавиагүй байж, дээр нь дахиад л хэрэгжихгүй олон хууль дүрэм нэмээд яахав. Авилгал нэртэй болсон хотхоноо буулгаж чадаагүйгээр дараагийн зуны борооны их усыг мөн л энэ жилийнх шигээ хэдэн тийш нь бурууг чихээд л өнгөрөх үү. Гэхдээ хотын шинэ дарга зоримог,шийдэмгий ажиллөх байх л гэж хүлээе дэ.

Зочин [124.158.69.161] 2023-10-26 17:40:49

Зөв шүү

Зочин [202.9.47.2] 2023-10-25 14:42:02

Төмөр замыг

Зочин [202.126.89.112] 2023-10-25 23:26:08

Гаргах тэр трассаар нь цогц зүйлийг хийхэд л түгжрэл шууд бхгүй болно. Оросын нэг компаний төмөр замыг хотоос гаргаа

Зочин [66.181.160.66] 2023-10-25 10:58:15

Хөндлөн босоо чиглэлд давхар зам хий гол судасгүй мал ямар байх вэ???

зочин [202.126.90.42] 2023-10-25 10:55:38

хөдөөний хаягтай прусиуд ийг л хоригломоор байгаан тэд нар чинь хотод орж ирж халтууранд яваад л түгжрээ үүсгээд байгааг анзаарах хэрэгтэй

Зочин [124.158.69.161] 2023-10-26 17:39:39

Маш Зөв.

Зочин [103.168.34.22] 2023-10-25 10:01:52

Зүгээр л хэвтээ болон босоо 2 тэнхлэгт 1р эгнээг сайн тусгаарлаж зөвхөн 4 замуудаар 2 ба 3 р эгнээнд ордог болгоод завсрын гарцуудыг хаах тэгээд дунд нь машинаа үлдээ. Автобус чөлөөтэй яваад эхлэхээр сонголт үлдэнэ.Автобусны замыг чөлөөтэй болго Бусадыг нь битгий оролд.Тэр нь автомашины зохистой хэрэглээг эхлүүлнэ.Тэгээд их тойрог дотор орсон машинаас жолоочоос гадна суудлын тоогоор хүн суугаагүй бол дутуу хүний тоогоор татвар ав. Энэ бол түгжрэлтэй хэсэгт нийтийн тээврийн орон зайд яваа учраас үүргээ биелүүлэх

Зочин [202.126.90.25] 2023-10-25 09:24:07

Эхний ээлжинд жолооны буруу хүрдтэй машин оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй. Маш тодорхой үр дүн гарна

Зочин [103.168.34.22] 2023-10-25 10:06:52

Хэрэглээг зохистой болгох тэрнээс биш буруу зөвдөө биш зүгээр л хотын дотор 20 доош суудалтай тэрэгнмй суудлын автомашины хөдөлгөөнд хязгаарлалт тавих үгүй бол буруу рультэй машины түгжрээ зөв болон цахилгаан машины түгжрэл болно

Unshigch [202.126.89.78] 2023-10-25 08:00:02

Hodoonoos orj irj bui mashinuudig hot ru bv oruul ed nar chin tvgjrel vvsgej bn

Зочин [202.55.188.116] 2023-10-24 22:39:04

Ажил хийх гэсэн санаа зөв.Харин үндсэн хуулиас дээгүүр хувийн өмчийн албадах асуудал хэрхэвч болохгү.Й. 65% мув буруу шүү.

Зочин [66.181.161.237] 2023-10-24 19:08:30

Dahin tulublult geed olon jil yrlaadaa buteej bgaa n haa bgaa um be .tatbaraar l ard tumnee daramtlah umaa arai uuruur setgeechee metro. guuren garts geed gargaglaa bna shuudee

Иргэн [202.126.90.31] 2023-10-24 16:05:14

Хэцүү, хэцүү машинтай холбоотой татварууд нэмэгдэх нь, дугаар олголтод хязгаар тавигдах нь, хотын төв рүү орвол өндөр татвартай болох нь.

иргэн [202.21.115.82] 2023-10-24 12:47:04

Яаж ч хичээгээд юу ч хийгээд түгжрэл арилхаасаа өнгөрсөн.. метрогоо хурдан барьж эхэл , битгий хэрэггүй юманд мөнгө урээд бай

gg [103.168.34.11] 2023-10-24 12:45:11

ger horoolliig barilgajuullah ni hamgiin tvrvvnd hiih ajil mun shvv. thde goy2 ym yariad tsawchaa nogoon shig ym bolood duuswal yaana gedgees odo itgehee boliod bnshvv. Chanartai ym hiigeereide

Зочин [66.181.185.69] 2023-10-24 12:36:25

Баруун Зүүн 4 замууд дээр гүүрэн байгууламж хийх хэрэгтэй. Давхар зам тавих хэрэгтэй.

Зочин [139.5.217.23] 2023-10-24 11:46:41

Заиын түгжрэлыг бууруулах гол ажил бол томоохон дөрвөн замын уулзарыг гүүрэн болгох автобусны буудлын авто зогсоол байгуулах явган гарцыг гүүрэн болгож гэрлэн дохиог буулгах ингэж ажиллаж чадвал түгжрэл тавиас жаран хувь буурна автобусны буудлын дэргэд зогоол байгуулвал хүмүүс зогсоол дээр машинаа тавиад авто бусандаа суугаад явна манай гэр хороололоор автобус явдаггүй учир хүмүүс явганаар хүүхдээ аваад доор хаяж хоёроос гурван км зам туулдаг үүнийг дарга нар минь бодолцсон байлгүй

зочин [66.181.181.249] 2023-10-24 10:01:40

Согогчидтойгоо зөвлөлдөх хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Зөвлөлдөх уулзалт нэртэй хуйвалдаан биш шүү. Цаг хожих тулгалт хийх арга байжээ.

зочин [90.188.246.51] 2023-10-24 08:53:11

Захын хорооллуудын сургуулиудад гадаад хэлний хөтөлбөрүүд англи, орос, хятад гэх мэт. Энэ нь төв рүү чиглэсэн урсгалыг бууруулахаас гадна тэгш бус байдлыг бууруулах ач холбогдолтой

Зочин [66.181.161.242] 2023-10-24 21:37:28

гэр хороололын дахин төлөвлөлтийг ганцхан хашааны эзэнтэй биш өрх бүрд хүртээмжтэй зөв хийх хэрэгтэйшдээ,тэгж байж л утаа багассануу болохоос,үл хөдлөхтэй хүнтэй гэрээ хийгээд нэмэргүйээ

Зочин [66.181.161.28] 2023-10-24 02:09:13

chadwal tvvhend nerchin vldene nymbaatar saidaa

Иргэн [66.181.188.174] 2023-10-23 20:01:53

Байшин барьж болно . Харин ДЦС аа яах вэ харин

зочин [66.181.166.196] 2023-10-23 18:05:45

Дэд төв бий болсоноор түгжрэл 36,3%-р буурна гэнэ, яаж нөлөөлөөд ингэж буурах юм бэ, ойлгомжгүй


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.