“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улс цэргийн шинэчлэлийн гол зорилгоо “мэргэжлийн цэрэгт суурилсан, цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулна” хэмээн тодорхойлсон байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны холбогдох тогтоолууд, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийг тус тус үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд шинэ сорилтууд бий болсонтой холбогдуулан улс орнууд аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн бодлогодоо батлан хамгаалах төсөв, зардлаа нэмэгдүүлэх болон зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогодоо ихээхэн анхаарч байна.

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь бүтцийн хувьд дэлхийн ба бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн нөхцөл байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн өнөөгийн байдал, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын чиглэл, Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо гэсэн 4 бүлгээс бүрдэж байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх үйл ажиллагаа сайжирч, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангах эрх зүйн орчин таатай орчин бүрдэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.169] 2023-10-24 04:56:57

Монголд арми зэвсэгт хүчин гэж татвар төлөгчдийн мөнгө цусалсан хоолны савнууд хэрэг байнуу Армийг татан буулгаж ,цагдааг 50 хувь цомхотгох хэрэгтэй хэнд ч хэрэггүй хоолны савнууд, төсвййн зарлага пизда НДШ төлөхгүй 20-25 жил ажилласан болж зүгээр идэж ууж архтдаж авгайдаж авилгадаж байгаад л бусдын төлсөн шимэтгэлээс хамгийн өндөр тэтгэвэр авна лаларууд.... МОНГОЛД ХАМГИЙН ХЭРЭГГҮЙ САЛБАР АРМИ, ЦАГДААГ ЦОМХОТГОЖ ТАТАН БУУЛГАЯ

зочин [139.5.216.106] 2023-10-24 09:07:25

Харийнхны гар хөл болсон, мөнгөний бузар шуналтнууд л Монголын тусгаар тогтнолын эсрэг ингэж дуугарна л даа. Өөрийн цэргийг тэжээж чадахгүй бол өрөөлийн цэргийг тэжээнэ гэсэн сонгомол зүйрлэл аль эртнээс хэлэгдсээр ирсэн юм шүү, урвагчаа

Зочин [202.126.90.143] 2023-10-24 05:55:04

Үнэн шүү

зочин [202.9.47.13] 2023-10-23 18:05:20

эх орондоо давшилтын шонхор стратегын хүнд бөмбөгдөгч бүргэд дронныг олноор үйлдвэрлэх хэрэгтэй байна хамгаалалтын харацай дронуудыг олноор үйлдвэрлэж зармаар байна аа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.