КОВИДЫН ҮЕИЙН ТӨСВИЙН ШАМШИГДУУЛАЛТ НҮҮРСНИЙ ХУЛГАЙГААС ДУТАХААРГҮЙ ЮУ?

Aдмин / Улстөр

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн өгсөн мэдээллээр “...2020 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д цар тахал дэгдэж, онцгой дэглэм тогтоосон. Үүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд асар олон зүйлийг хийж, бас олон үйл явдлыг мартсан. Энэ хугацаанд цар тахал нэрийн доор 5.1 их наяд, дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар гурван их наяд, "Эрдэнэт үйлдвэр"-ээс 1.2 их наядыг дайчилж, "Оюутолгой"-гоос нэг их наяд гээд 20 их наядыг зарцуулжээ.

Мөнгөний тоо ярихаар утгаа алдлаа. Саяхан тэрбум төгрөг ярьж байсан. Нүүрсний хулгай 40 их наяд төгрөг байх жишээтэй. Нэг их наяд гэхээр нэг хонийг 200 мянган төгрөгөөр тооцоход 20 их наяд төгрөг 100 сая хоньтой тэнцэж байна…” 2 их наяд төгрөгийн асуудал буюу Хөгжлийн банкны зээлийн асуудал дээр УИХ түр хороо байгуулж хяналтын сонсгол явуулсан. Яг энэ жишгээрээ 20 их наядаар яригдаж буй ковидын үеийн төсөв зарцуулалтыг шалгаад, нээлттэй хэлэлцүүлээд шинжээч томилоод ажиллах нь зүйтэй.

Татвар төлөгчдийн мөнгө цар тахлыг бууруулахад бус хэт үрэлгэн байдлаар улс ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн эсэх дээр дүгнэлт гаргах зайлшгүй шаардлага бий. Гэтэл энэ тал дээр эрх баригчид нэлээн дургүйцсэн, хойргошиж, төвөгшөөсөн өнгө аяс илэрхийлж байна.

Тухайлбал Сангийн сайд Б.Жавхлан: “...Төрийн албан хаагч нарыг зовоолгүй “сонсголыг нь” яаралтай хийгээд олон нийтэд зөв мэдээллийг өгөх хэрэгтэй байна. Дараагийн ковид болоход ажиллах төрийн албан хаагч олдохгүй шүү…” гэсэн бол Эрүүл мэндийн сайд: С.Чинзориг:”...Сонсгол явуулах гэж байгаа бол мэдэгдэх хуудсаа бичиж өгөөд юмаа явуулъя. Хэрвээ явуулахгүй гэж байгаа янз янзын тоо энд тэндээс олж аваад байгууллага, салбарын нэр хүндэд халдаад баймааргүй байна…” гэлээ.

Сөрөг хүчин ажлаа хийж, нийгэмд тодорхой мэдээллүүдийг ил болгож, баримт түшин асуудал хөндөөд ирэхээр ихэд дээрэнгүй, үл тоосон иймэрхүү хандлага гаргаж байгаа салбарын цаашдын бугширмал асуудал дээр Ерөнхий сайд авлигатай шударга тэмцдэг нэр хүндээ хадгалан хяналт шалгалтын ажиллагааг сайтар явуулах байлгүй гэх хүлээлт нийгэмд үүсжээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

зочин [66.181.190.231] 2023-10-24 11:51:24

Бүгд Офшор данс руу нь явсан

Зочин [66.181.161.130] 2023-10-24 11:48:42

идээд Хатан ээж болсон ш дэн

Зочин [66.181.188.217] 2023-10-24 11:07:23

СЭМҮТ-ийн их эмч нар ба ажилчид эрүүл хамаатнууддаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжүүдийг олгож, төсвийг шамшигдуулдаг юм.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.