Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд зочиллоо

Aдмин / Улстөр

Нэгдсэн үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын байранд анх удаа зочилж, НҮБ-ын хамт олонтой уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра угтав. НҮБ-ын хамт олны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхтэй холбогдуулан нээсэн НҮБ-ын хүндэт зочны дэвтэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гарын үсгээ зурлаа. НҮБ-ын хамт олонд хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, “НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг манай улсын хөгжил дэвшилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй манай чухал түнш” хэмээн онцоллоо.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан шинэчлэлийн бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа бөгөөд НҮБ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.


Сэтгэгдэл

Бүх монголчуудруу нулимж заваарч байна. [66.181.160.12] 2023-10-25 11:53:57

Монгол Улсынхаа тэргүүнийг яасан муухайгаар бичдэг юм бэ? Нүгэл болно шүү. Бидний Монгол Улсын бэлгэдэл болох төрийн тэгүүнээ ингэж доош нь хийх нь хогийн байна. Доош нь хийж байгаа хүн нь ХОГ байна.

Зочин [202.9.46.6] 2023-10-24 18:39:37

Нью Йорк дахь НҮБ -ын төв байранд биш, НҮБ -ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн байранд л ороод бузарлаад гарч дээ манай ерөнхийлөгч нэр зүүсэн ялтан.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.