С.Одонтуяа: Ирэх онд цалин нэмэхээр төлөвлөснийг сонгуульд зориулсан популизм гэж хэлэхээс өөр аргагүй
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хар тамхины хэрэглээ манай улсад нэмэгдэж байгаа нь үнэхээр том асуудал болж байгаа талаар та цахим хуудаснаа оруулсан байсан. Таны харж судалсанаар өнөөгийн нийгэмд хар тамхины хэрэглээ ямар түвшинд хүрсэн гэж үзэж байна вэ?
-Сэтгэл түгшээсэн тоонууд хараад хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй, орчин цагийн шаардлагад нийцүүлэхээс гадна төсөв хөрөнгийг зайлшгүй яаралтай шийдэх хэрэгтэй байна. Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогджээ. Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь 25-аас доош насныхан байна. 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй гэх мэт. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж байгаа нь тодорхой болсон. 13 настай охин хар тамхи хэрэглэсний улмаас байцаагдаж, шалгуулсан тохиолдол ч гарсан байна. Хүүхдүүд мансуурах бодист татагдах, донтох шалтгааны талаар холбогдох албаныхны хийсэн судалгаанаас үзэхэд их төлөв сониуч зангаасаа болсон, хор хөнөөлийнх нь талаар ойлголтгүйгээс болсон байх юм. Цагдаагийн байгууллагад шалгуулсан 10 хүүхэд тутмын долоо нь хар тамхи хэрэглэх нь гэмт хэрэг, ийм хэрэг үйлдсэн тохиолдолд хатуу ял оноодог болохыг мэддэггүй байх жишээтэй. 10 хүүхэд тутмын дөрөв нь найзуудаа даган дууриаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж мэдүүлж. Компьютер тоглоомын газар тоглож буй 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй гэсэн дуудлагаар очиж шалган 10 хүүхдээс биологийн дээж авч шинжлэхэд бүгд хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Энэ бол маш аймшигтай, сэтгэл түгшээсэн тоон баримт.
– Өсвөр насныхны дунд энэ төрлийн бодис хэрэглэх тохиолдол нэмэгдэж байгаа юм байна, тийм үү. Яг юунаас болоод хүүхдүүд уг аюулыг сонирхоод байна вэ. Энэ өнцгөөр та судалгаа харав уу?
-Мансууралд өртсөн хүүхдүүдийн гэр бүлийн байдал, амьдралын нөхцөлийг нягталж үзэхэд эцэг эх нь салсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өнчин, бага насандаа дам архидалт дунд өссөн хүүхдүүд дийлэнх нь байдаг гэнэ. Тогтвортой, бүтэн гэр бүлд, хүчирхийллээс ангид, эрүүл хэвийн орчинд өссөн хүүхдүүд дунд хар тамхины хэрэглээ тун бага ажиглагдаж байна. Энэ бүхнээс харахад хар тамхинд донтох нь нийгмийн шинж чанартай үзэгдэл болж. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц том эрсдэл нь хар тамхины хэрэглээ монгол хүний удмын сан, генд сөрөг нөлөө, гажуудал учруулах аюул юм.
-Бодитой болсон жишээ байна уу?
-Энэ аюул бодитоор илэрсэн жишээ бий. Саяхан нэг эмэгтэй төрөх тасагт хүүхдээ төрүүлжээ. Гэтэл нярай зогсоо зайгүй уйлаад болихгүй байж. Эх баригч эмч, сувилагч нар шалтгааныг нь олж чадахгүй сандарч байтал туршлагатай эмч ээжид нь хэдэн асуулт тавьснаар эх нь хар тамхи байнга хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна. Нярай хүүхэд эхийн хүйнээс салаад хар тамхины тэжээлээс салсан учир хэрэглээгээ нэхэж, уйлж байсан нь тогтоогдсон гэсэн үг. Мансууруулах бодисын нөлөө урагт хүртэл нөлөөлдгийг энэ тохиолдол харуулж байгаа юм. Мөн 2030 он гэхэд орлогын түвшин бага, хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудын мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглэгч 43 хувиар өсөх хандлагатайг мэдээлсэн.
–Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлэх э рсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байснаа 2014 оноос хар тамхи хэрэглэгчид ихсэж буй орны тоонд орох болсон гэдэг мэдээлэл үнэн болов уу?
-Юу үнэн, энэ үнэн шүү. Хамгийн түгшүүртэй мэдээ бол энэ. Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, х эрэглээ өндөртэй улсуудад тооцогддог. Тиймээс нөлөөлөл нь манай улсад хэдийнээ илэрч байна. Галт тэрэг, автомашинаар, агаараар хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол олон гарсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихэссэн. Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 хувийг газрын боомтоор, дөрвөн хувийг агаарын боомтоор, 56 хувийг илгээмжийн үйлчилгээ ашигласан гэдгээс ямар эрсдэлт нөхцөл үүсээд байгааг ойлгож болох байх. Энэ оны гуравдугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудангийн илгээмжээр хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон нь хамгийн их хэмжээтэй гэж тооцогдож байгаа юм. Метамфетамин буюу хэрэглээний нэршил нь мөс зэрэг химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан мансуурах төрлийн бодисыг тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг илтэд өсч байна. Химийн аргаар гаргаж авсан мансууруулах бодис нь хямд, хурдан, гүн үйлчилгээтэй учир хэрэглэгчдийг хүчтэй татаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулдаг гэсэн. Шинэ төрлийн нийлэг мансууруулах бодисын үйлдвэрлэл, хэрэглээ хөрш орнуудад энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх олноор бүртгэгдсээр байгаа юм. Хөршүүдээс гадна бусад улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг манай улс руу нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байна.
–Та хууль санаачлагчийнхаа хувиар энэхүү нийгмийн өмнө тулж ирээд байгаа аюулын эсрэг хэрхэн тэмцэх гэж байна вэ. Мэдээж хууль, эрх зүйн хувьд өөрчлөгдөх, шинэчлэх зүйл байгаа л байх даа…?
– Нөхцөл байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн ч хууль эрх зүйн зохицуулалт, нийгмийн олонхын мэдээлэл, ойлголт шаардлагын түвшинд хүрээгүй байгаа байдал ажиглагдаж байна. Тиймээс миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах б одисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар мэргэжилтнүүдтэй санал солилцон ажиллаж байна. Энэ чиглэлээр ажиллаж байна. Уг асуудлаар сэтгэл зовнин явдаг иргэн бүр, эцэг эхчүүд, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид та бүхэн саналаа харамгүй илгээхийг хүсч байна.
–Ирэх оны төсөв ямар байдлаар орж ирж байна. Сөрөг хүчний гишүүн тэр дундаа УИХ-ын дэд даргын хувьд орж ирж байгаа төсвийг дэмжиж байгаа юу?
-Ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлэг хийгдлээ. Өмнөх жилүүдэд хэлж байсан зөвлөмж шүүмжүүдийг дахиад л хэлье. Дунд урт хугацааны төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг баримт бичгүүдийн ач холбогдол хэр байна бэ гэж. Нэг талаас нүүрс, зэс гээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тоо хэмжээг хэт өөдрөг төсөөлж тэр хэрээр зар лагаа өсгөдөг жишгээ үргэлжлүүлж байна. 2016 онтой харьцуулахад 3-4 дахин их мөнгө зарцуулдаг төр боллоо. Харин иргэд, аж ахуйн нэгжийн зарцуулдаг мөнгө ингэж өссөн үү гээд бодох хэрэгтэй. Ирэх онд сонгуульд зориулав уу гэлтэй 5.8 их наядын хөрөнгө оруулалт тавихын зэрэгцээ 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин хөлс нэмэхээр төлөвлөжээ. Үүнийг сонгуульд зориулсан популизм гэж хэлэхээс өөр аргагүй. Монгол банкны мөнгөний бодлоготой хэр уялдсан болдоо. Инфляци өндөр үед цалин хөлс хэдий нэмлээ ч бодит худалдан авах чадвар унасан хэвээр байна. Статистикаар инфляци нэг оронтой тоонд орлоо гэж байгаа ч зах, дэлгүүрт очоод иргэдтэй уулзахад хоёр оронтой тооноос давсныг илэрхийлж байна. Эдийн засгийн өсөлт айл өрхөд яагаад очихгүй наалдахгүй байна гэдэгт төсвийн хэлэлцүүлгээр хариу өгөх хэрэгтэй. Уул уурхайн цөөхөн бүтээгдэхүүнээ зарсан мөнгөө зарцуулаад суухаас илүү ажлын байр бий болгож буй аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талд сонирхол татах зүйл алга. Төсвийн хэлэлцүүлэгтэй цуг өмнөх төсвийн зарцуулалт, түүнд мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмж, шүүмжүүдийг ч хамтад нь ярих цаг болжээ.
–АН-ын бүлгээс ковидын үеийн зардлыг хянах, ил тод болгох сонсголыг хийх гэсэн боловч шинжээч томилогдоогүй учраас хойшилсон. Шинжээч томилох асуудал хаанаа гацаад байна вэ?
-Ковидын сонсгол хийх нь зөвхөн АН-ын санаачилж зохион байгуулах ажил гэхээсээ илүү мэдэх эрхийнхээ хүрээнд асууж буй иргэдийн санаачилга гэж ойлгох хэрэгтэй. 20 их наяд төгрөг зарцуулсан Ковидын нэрийн дор УИХ-аас бүх эрхийг авч хэрэгжүүлсэн Засгийн газрын ажилд иргэд дүн тавих эрхтэй. Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, ногоон автобус гээд олон их наядын хулгайтай зэрэгцэхүйц том дүнтэй шууд худалдан авалт зарцуулалтыг нэг төгрөг бүрээр хянаж дүгнэж буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой. Сонсгол зохион байгуулах шийдвэр гарснаас хойш төрийн холбогдох байгууллагууд руу удаа дараа албан бичиг явуулж мэдээлэл хүссэн боловч тэднээс ирүүлсэн хариу нь ерөнхий, бөөрөнхий, бүхэл, тодорхойгүй байгаа нь гол асуудал болоод байна. Ийм учраас шинжээч томилуулах хүсэлт байнгын хороонд тавьсан ч ирц хүрээгүй шалтгаанаар энэ асуудлыг гацаасан. Хөндлөнгийн шинжээчгүй сонсгол хийгдвэл АН-ынхан попорлоо гэсэн малгайн дор 20 их наядын зарцуулалтаа хаацайлаад өнгөрөх тул бид шинжээч томилуулан ажилласны дараа олон нийтийн сонсголоо хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
– НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор эдийн засагт ямар нөлөө учрах вэ. УИХ дээр л энэхүү асуудлыг одоо шийднэ биз дээ?
– НӨАТ-ын буцаан олголтыг тав болгохыг дэмжиж байна. Төсөвт ирэх дарамт 400-600 тэрбум төгрөг байж мэдэх ч 4-6 их наядын далд эдийн засаг ил болж ч болно. Иргэдэд очих мөнгө бол иргэдийн хэрэглээнд зарцуулсан мөнгөний багахан хувь. Гэтэл төсөвт хэдэн сумын хөшөө, соёлын төв, хэзээ ч дуусдаггүй байшин барилгуудын нэмэлт төсөвт хичнээн тэрбумыг зарцуулж байна. Товчхондоо НӨАТ-ын буцаалтаас иргэдэд 15000 30000 төгрөг улиралдаа очих ба тэр хэрээр иргэд зах, дэлгүүрүүдээс НӨАТ-тай худалдан авалт хийх замаар далд эдийн засгийг ил болгоно. Тодруулбал зах зээл дээр шударгаар татвараа төлдөг аж ахуйн нэгж, иргэд НӨАТ төлөөд байхад нэг хэсэг нь НӨАТ төлөхгүй байх нь шударга бус өрсөлдөөний нөхцөл гэж ойлгох хэрэгтэй. Ингэхээр иргэдэд ч аж ахуйн нэгжид ч ач холбогдолтой гэж үзэж байна.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.26] 2023-10-27 18:19:39
Нэмэхээр нэмлээ, нэмэхгүй болохоор нэмсэнгүй гэхяах ёстой байна
Зочин [203.98.76.249] 2023-10-27 11:40:39
өөр юм ярьмаар байна шүү. сонгуулийн санал авах нэг хэрэгсэл мөн . улсаа өмнөх үйлдвэрлэдэг байсан юмаа үйлдвэрлэдэг болгоод өг.
Зочин [66.181.180.158] 2023-10-27 09:21:10
Хошуугаа нам хооронд,, биеэ эрчүүдэд худалдсан, ямбий коммунист авгай зайлаа. Монголын ардчилалыг булшлах гэж оролдсон чинь хангалттай. Улс төрд өсдөг ч үгүй өөдөлдөггүй ч хэрэггүй хог ш дээ. Зайл2.
Зочин [202.55.188.46] 2023-10-27 01:17:57
Хулгайчуудаа ямарч үйлдвэр аж ахуй байхгуй байж юуны чинь цалин нэмэх вэ битгий хуцацгаад байгаачээ нохойн гөлөгнүүдээ энэ Монголын төрд оргонсон хулгайч нарыг яаж устгана даа үнэндээ Монгол улсыг маань дампууруулж дуусагалаа хогын баасны хар ялаанууд .....
Зочин [66.181.178.152] 2023-10-27 00:07:22
цалин нэмж хэрэггүй барааны үнээ буулга энэ чухал
Зочин [103.10.21.20] 2023-10-26 20:11:58
Цалин нэмэх гэхээр гай болоод улс төр болгохоо болио угаасаа цалин хангамж муу өнөө үеийн цэвүүн цагт цалин нэмэж өгнө гэсэн дээр нь цалин нэмбэл ард иргэд ажилчин ард иргэдэд хэрэгтэй шүү дээ .
irgen [202.9.40.120] 2023-10-26 16:32:31
pop
Zochin [66.181.161.18] 2023-10-26 16:29:11
Ene yuch hiihgui,neh asudal garaharl yarih yum,huulan bichleg hiij bga bishde,zz
Зочин [202.131.225.53] 2023-10-26 15:22:47
pop
Ардчилсан Нам тэгэж бодоогүй байх аа? [66.181.160.106] 2023-10-26 15:10:43
Цалин орлого нэмэхийг Ардчилсан Нам "популизм" гэж үзэж байгаа юм уу? Очиж очиж Ардчилсан Нам уу даа? Үгүй байлгүйдээ. Аль эсхүл нам нь биш, харин зөвхөн Одонтуяа гишүүн л тэгэж бодож байгаа байлгүй дээ?
өвгөн эмгэн [66.181.180.141] 2023-10-26 14:27:09
Одонтуяа тэгээд эигэн бид хоёрыг бидэн шиг хөгшчүүдийг сонгуулиас өмнө турж үхэж зай бол гэж байгаа юм уу
Зочин [202.126.90.149] 2023-10-26 13:02:55
Цалин тэтгэвэр нэмэлгүйяах юм