Б.Энхбаяр: Мөрдөн байцаалтын ажиллагааны нууц задруулдаг асуудлыг таслан зогсооно
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Мөрдөн байцаах ажиллагааны нууц задлаад байгаа асуудлаа таслан зогсоох хэрэгтэй. Хуулийнханд хуулиа дагаж ажиллах ёстойг анхааруулмаар байна. Болохгүй бол Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаа сэргээх асуудлыг хөндөж болно. Хавтаст хэргийн бүх материалыг хоёрхон сэтгүүлч а,б-гүй бичдэг байж болохгүй" гэлээ. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Би амандаа орчихсон, худлаа ярьдаг сайд байхыг хүсэхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагааны нууц задруулдаг асуудлыг таслан зогсооно" гэлээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [103.212.118.157] 2023-10-28 07:33:51
ЭНЭ БОЛ ЦААД САНАА НЬ ОДОО МӨРДӨН ШАЛГАГДАЖ БУЙ ЗУУНЫ ГЭХ ТОДОТГОЛТОЙ "ХӨГЖЛИЙН БАНК"-ны, "НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯД"-ын, "ШИНЭ ТӨМӨР ЗАМ, НҮҮРСНИЙ 11 МАШ НУУЦ ГЭРЭЭ"-гээр ХУЛГАЙЛСАН ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ХУЛГАЙГ ИЛЧИЛЖ БИЧИЖ БУЙ СЭТГҮҮЛЧИД, ИРГЭДИЙН АМЫГ БООЖ, ХУЛГАЙЧДЫГ ХАМГААЛАН ХУУЛЬ,ХУЛГАЙН МӨНГӨ ЗАВШУУЛАХААР МАН-ын ХИЙЖ БУЙ ЛУЙВРЫН ХУУЛЬ ГАРГУУЛАХ ДАЛД САНАА БНА. ӨӨР ЮУ Ч БИШ..
Хэцүүхэн карьер шүү. [66.181.160.106] 2023-10-26 16:10:36
Үлдэж байгаа хэдхэн сард зорьсондоо хүрэх юм уу даа? Харин 2024 оны зунаас хойш сайд хэвээрээ байвал ч энэ хүн хэлсэндээ хүрнэ шүү. Ажил хэрэгч, мундаг улс төрч байгаа юм. Гэхдээ нам нь түүнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлчихнэ биздээ, тэгээд л сайд байх нь будаа. Нэр дэвшүүлвэл сайдаас огцорно, сонгогдчихвол сайд болтол ч өдий.