С.Амарсайхан: Монгол Улсын ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж байна

Aдмин / Улстөр

Ус, цаг уур, орчны хяналтын шинжилгээний салбарын үндэсний зөвлөгөөн боллоо.Тус зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орон бөгөөд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах нь гамшгийг хохирол багатай даван туулах цорын ганц шалгарсан арга.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас тохиолдож буй гамшгийн аюул, давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үүрэг, хариуц.лага улам бүр нэмэгдэж байна, Түүнчлэн байгаль, цаг уурын аюултай үзэгдлээс эртнээс сэрэмжлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход оруулах тус салбарынхны хувь нэмэр ихээхэн чухалд тооцогдож байна” хэмээн онцолсон юм.

Мөн “Богино хугацааны гэнэтийн цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 10 гаруй тэрбум төгрөгийн шууд хохирол учруулах болсон.

Манай оронд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тохиолдож буй гамшигт үзэгдэл, түүний давтамж, цөлжилт, хөрсний доройтол, хор хохирол, үр дагавар нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ, түүний шалгуур үзүүлэлтийг дахин нягтлан хэмжиж, шинэчлэх шаардлагыг бий болгож байна. Мөн бэлчээрийн даац хэтэрч, хөрсний доройтол нэмэгдэж буй нь биднээс яаралтай шийдлийг хүлээж байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан 1 ам.доллар гамшгийн дараа хариу арга хэмжээ авахад зарцуулах 7-9 ам.долларын зардлыг хэмнэнэ гэсэн тооцоо судалгаа бий. Манай орны хувьд хамгийн түгээмэл тохиолддог байгалийн гамшиг бол зуд юм. Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд 65 хувьд нь их, бага хэмжээний зудын гамшигт нэрвэгдсэн байна. Статистик судалгаанаас үзэхэд, тохиолдож буй зудын улмаас жил тутам дунджаар 1.3 сая толгой мал хорогджээ. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчин соёл нь цаг агаараас шууд хамааралтай учир уур амьсгалын өөрчлөлтийг илүү их эмзэг хүлээн авч байна” гэлээ.

сонин mn

Энэ жил Дэлхийн Цаг уурын байгууллага үүсэн байгуулагдсаны 150 жил, Монгол Улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Монгол Улсын Ус цаг уурын алба Дэлхийн цаг уурын байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус цаг уурчдын жил” болгон зарлаж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний үндэсний зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж байна.

Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцоо, тулгамдаж буй асуудал, дэлхийн болон олон улсын цаг уурын байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаарх бодлого, үйл ажиллагааны талаарх эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, гарц шийдлийг хэлэлцэх уг зөвлөгөөнд 21 аймгийн 800-гаад албан хаагч оролцож байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.243] 2023-10-29 22:48:17

Энэ семинарын зорилго, ач холбогдол юу вэ? 21 аймгийн 800 оролцогчдын байр, унааны зардлыг УИХ-ын гишүүд нь хариуцан улсын төсвөөс гаргасан, бүрэн даасан гэж үнэн үү?

цаг [66.181.185.76] 2023-10-29 10:17:23

хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөө цаг уур чамд ямар ч падлийгүй

Зочин [203.98.76.249] 2023-10-27 19:19:48

өөрөө зай бол. хүүхдмийнхээ мөнгийг төрөөр заалгаад байлуу? одоо шунала аваад анир чимээгүй алсын одны зүг нисэн одож үз


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.