Б.Энхбаяр: Гэр бүлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй асуудлыг хуулиар хэрхэн зохицуулах талаар хууль санаачлагчдаас асуулаа.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Гэр бүлийн шүүх, хүүхдийн тэтгэмж өгөх харилцаатай холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгахаар төсөл бэлтгэж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай болон Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хэрэв Засгийн газар хуулийн төслийг дэмжвэл УИХ-д өргөн мэдүүлнэ. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүүхдийн тэтгэмж төлөөгүй этгээдийг гадаадад зорчих эрхийг хязгаарлаж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн тэтгэмж төлөлт 10 хувиар нэмэгдсэн" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [86.111.137.161] 2023-10-31 07:07:17

Эрчүүд нь үр хүүхдэдээ өнчрүүлээд хаяаад өөр хүүхэн эргүүлээд энд тэнд хүүхэд өнчрүүлж явдагийг зөв гээд байгаа дээр сэтгэгдэл бичсэн малуудыг хардаа? Хүүхдүүдийг яаж юу идэж ,юу өмс гаэд байгаан?!!! Хэдхэн төгрөг нь хэдэн талх ч авч хүрэхгүй. Байхад уу Монголд амжиргааны доод өртөг нь хэд билээ.

зочин [66.181.180.243] 2023-10-29 22:42:01

Зарим эмэгтэйчүүд боломжтой айлын хүүтэй гэр бүл болоод, хүүхэд төрүүлж, хэсэг хугацаанд амьдарсны дараа гэр бүл цуцлуулах нэхэмжлэх шүүхэд гаргаж, хүүхдийн тэтгэмж шаардаж, тухайн айлын /эцэг, эх, хүүгийн/ үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгийг бүгдийг нь нэхэмжлэхдээ жагсааж бичээд, өөрт ба хүүхдэд оногдох хувиа гуравны хоёроор тооцож авна гэж шаардаж шүүхдэж байгаа нь шударга явдал уу? Тэр айлын эцэг эхийн наасаараа бий болгосон хөрөнгийг огт орлогогүй ажил эрхэлдэггүй бэр, ач хүүхэд нь авдаг эсвэл түүнд дүйцүүлэн мөнгө олгуулах шийдвэр шүүх гаргаад байгаа нь шударга уу? зөв үү? Ийм байдал Монголын нийгэмд хавтгайрсан байгааг төр засаг, хууль шүүх, хууль боловсруулагчид анхаараасай.

Зочин [124.158.68.93] 2023-10-28 11:59:06

Хүүхдийн тэтгэмж өгөхгүй байгаа нь хэт өндөр байгаагийнх. Тэтгэмж өндөр болохоор эмэгтэйчүүд хурдан хүүхэд гаргаж салаад тэтгэмжээр амьдрах болсон. Тэр ч битгий хэл хүүхнүүд айлын ганц хүүхдийг судалж, хүүхдийг нь гаргаж мөнгө нэхээд суудаг болсон. Төрд энэ мэт эмэгтэйчүүд олон болохоор тэтгэмжийг нэмээд байх сонирхолтой. Тэтгэмж төлөгчийн эрх энэ шуналтнуудад ямарч хамаагүй. Хууль зөрчсөн хуулиа батлуулах гэж зүтгээд хэрэггүй. Тэнэгүүдээ.

мхн [202.9.40.2] 2023-10-28 21:21:31

санал нэг бна

haha [59.153.114.250] 2023-10-28 19:05:24

haha za arai shuu hed bdg gechiv yun huuhdee tejeeh gemeer mongo sonsogdsn

Зочин [124.158.68.93] 2023-10-28 12:00:36

Тэтгэмжийн хувийг бүр багасгах хэрэгтэй. Тэгж байж гэр бүл тогтвортой, эмэгтэйчүүдийн шунал багасана.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.