ЭРХ БАРИГЧДАД ЭРГЭЖ СОНГОГДОХ НҮҮР БАЙНА УУ?
Төрийн албыг наймаалцаж, төсвийн сан, банкийг цөлмөж, түйтгэрэл ядуурлын шуурганд автуулж, түмнээсээ хулгайлсаар төр ёсыг уланд гишгэсэн эрх баригчид, нам дамнасан бүлэглэлүүд цагийн эрхээр цагаан цоройгоороо булхай нь цувах өдрүүд наашилсан. Гэвч залхаг заль хоёроор зэвсэглэж, буртаг булхайн хөрөнгөөр бүтсэн “хар машин” зайдалсан луйварчдад Үндсэн хуулийг уландаа гишгэх юу ч байсан бол үндэстнийг мөхөөх харин амаргүй байх. Баялгийг баруун солгойгүй дээрэмдэж, барлаг амьдралаар торлогдуулсан ард түмэн хөөрхий их гүрний уужуу үр сад тулдаа тэсэж байх шиг.
Сүүлийн 30 гаруй жилийн хямралыг дэнслэх юм бол эрх баригчдын нүгэл нүдээрээ гарах хэмжээнд хүрэх ч гэлээ амаа хамхиж ар хударгаар нь сэм сэм хутгалалцаж, хулгайлалцаж, жадлалцаж завшилцсан АН нам ч үйлийн үрээс үүрэлцэх л учиртай.
Гэхдээ сүүлийн 8 жил шахам хугацаанд хэзээ байгаагүйгээр түмнээ ядууруулж, бизнесийн боломжийг нь хувхайруулж, биедээ сольж өмсөх хувцас ч ховор үлдээсэн гашуун үнэн нүүрсний хулгайн 40 их наядаас эхлээд автобусны цавчааны төчнөөн тэрбумаар яригдана. Ийм байхад эрх баригчид ирэх сонгуулиар сонгогдох ичих нүүр үлдэнэ гэж үү? Өрх бүрийг өрөөл үхрийн махны мөнгөөр худалдаад авчихдаггүй л юм бол үнэн нүүр царайгаа юугаар далдалж, үлэмж их хулгай дээрэм, дарангуйлалд ямар халхавч хийх нь таагдашгүй.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.149] 2023-10-30 22:12:20
Одооны эрх баригчид ковидын үед иргэдийнхээ дулаан ба усны мөнгийг даасан, тэтгэврийнхний зээлийг тэглэсэн, 2 удаа цалин ба тэтгэвэр нэмсэн. Гэсэн хэдий ч одоо 2 хүнтэй өрхийн сарын зардал 4 сая болсон.
Барс [202.9.40.140] 2023-10-30 22:31:15
Чам шиг яс горьдсон нохой шиг малд энэ амьдрал нь таалагдах бх.хүн бүтээж хөдөлмөрлөж амьдардаг МАНыг дагасан хувалзнууд Монголчуудыг шимэгчилж амь зуудаг
Зочин [124.158.69.2] 2023-10-30 17:11:29
АН хулгайч нараа? бага л горьд
Гишүүн [203.17.23.197] 2023-10-30 17:04:03
Нүүрэндээ илэг нааж байгаад сонгуульд орно. Худлаа амлалтаар хошгоруулаад жижгхэн бэлгээр булаад л хуурамчаар сайхан аашлаад байхад Тэнэг малнууд саналаа өгч таараа.
Зочин [66.181.182.138] 2023-10-30 15:57:58
хар хайцгаар луйвардана..түүнийг л болиулж гараар тоолдог болгох хэрэгтэй
Хоцрогдож болохгүй. [66.181.160.54] 2023-10-30 16:50:57
Ямар хоцрогдсон юм бэ? 21-р зуунд яаж техникгүй амьдрах гэсэн юм бэ?
Зочин [202.55.188.36] 2023-10-30 15:41:55
Байхгүй
L BAYAR [66.181.188.145] 2023-10-30 15:17:42
BID UURSDIIGUU SONGODOG GEJ BODOOD BAIH SHG BN. BID SONGOHOO BOLIOD UDAJ BIAGAA SH DEE. SONGUULI BOL BIDNIIG OROLTSUULJ SANALIIN HAIRTSAGAA DUURGEDEG ARGA BAIHGU U DAA. SAYAHNIII UNDSEN HUULIIN SHINECHLELEER BUUR CH BIDNII OROLTSOOGU BOLSON, 2024 OND SONGUULID HUMUUS OROLTSOHGUI BAIJ BAIGAAD UNDSEN HUULIA UURCHILEH NEG L ARGA BAINA. UGUI BOL AHIAAD L ULNIIHAN BOLOOD TSAASHAAGAA YABNA
Зочин [66.181.182.66] 2023-10-30 15:02:32
БАЙХГҮЙ ЭЭ. 2024 онд чөтгөр лүү нь тонилгоё
Зочин [103.57.95.22] 2023-10-30 12:10:24
угаасаа наадуулд чинь нүүр гэж байхгүйшд, нүүргүй-чөтгөрүүд
Зочин [202.126.89.142] 2023-10-30 11:50:06
Katar shig boloh zamdaa yavj bna geed l uyaraaj bgaad bvgd garch irne dee kk. Diilenh songogchid ni yamar garuud bilee
Сонгогдохгүй байж болохгүй юм байна. [66.181.160.54] 2023-10-30 11:15:38
Одоогийн эрх баригчидхорихруу ачигдахгүйн ТУЛД, хэрэг тулгуулахгүйн ТУЛД, хөрөнгөө хураалгахгүйн ТУЛД, насаараа хоригдохгүйн ТУЛД, эрхтэнгээ заруулагүйн ТУЛД, хамсаатангуудаа албадан ажилд зүтгүүлэхгүй ТУЛД эргэж сонгогдох ёстой болж байнадоо. Эргээд сонгогдочихьё доо, муусайн шинэковууд СОЛИОРЧ өгөх юм байна. Ёстой ЯРШИГ Л байна.
Юм юм нь байна. Харин та нарт байна уу? [66.181.160.54] 2023-10-30 11:21:22
Ингэх нүүр байтугай ноён нуруу, тархи толгой, хөдлөх гишүүд болон зарцуулах бэлэн мөнгө нь байна. Харин та нарт тэр нь байгаа юм уу?
Зочин [203.98.76.249] 2023-10-30 10:00:38
нүүр байхгүй. бүрэн эрх нь дуусангуут шууд хорих руу ачиж олон ялт хэргийг нь тулгаад хөрөнгийг нь хурааж насаар нь хорих эсүүл алж эрхтэнг нь зарж сандаа ав. хамсаатангуудыг нь ял өгөөд албадан ажилд зүтгүүлж олон сайхан хүний ирээдүйг хулгайлсан төлбөрийг төлүүл
Зочин [203.98.76.249] 2023-10-30 17:58:08
тэгвэл БӨӨЛНӨ ДӨӨ. БӨӨГӨӨР ПООГИЙ ЧИНЬ ХАГА ТАШНА