Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буангантай уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзаж, хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд тус яам болон АНУ-ын Элчин сайдын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, цаашид хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах, хүн худалдаалах гэмт хэрэг, цахим гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр АНУ-ын Элчин сайдын яамтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжүүлж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.9] 2023-10-30 17:50:53
Энэ Энхбаяр сайд чинь харин хүний эрхийн өндөр мэдрэмжтэй түүхэнд байгаагүй хүмүүнлэг сайд байх чиньээ
Зочин [124.158.71.43] 2023-10-30 17:12:47
сайханбилэг с.баяр,багабандь сү.батболд нарын хамгаалалтанд байгаа учир хүрэлсүх авчруулж шоронд хийх сонирхолгүй хэрэв ТОМ ах нартай шөргөөцөлдвөл аюултай гэж мэддэг болсон байлгүйдээ 2024 оны сонгуулиар ах нар амралтаа авах юмбол асуудал бага зэрэг хөнгөн болно. Одоо Оюунэрдэнийг дагаад сэвээд байвал савж унуна хүлээзнэх нь зөвшүүх огт хөндөгдөхгүй байгаа учир нь МАНАН хэвээр гэж ойлгох ёстой шүү хонгил ч хэвээр элбэгдорж баттулга хоёр хоёр цаагуураа нийлчихсэн байгаадаа хүч бяр хэвээр дээр нь "допиндвол" бүр аюултай
зочин [103.111.68.3] 2023-10-30 14:57:56
энхбаяр сайд боллоо гээд л шууд авчирах юм гэж байхгүй байхаа . дүрэм журам гэж монголд байхгүй байж болно харин АНУ-д байдаг байлгүй . сайн бодож шаардах хэрэгтэй Наад хүн чинь сая л сайд хийж байгаа.
Зочин [172.59.227.91] 2023-10-30 14:02:17
Сайханбилэг гэж хүн яасан бэ ?… авчираач.. шоронд хийгээч… Энхбаяр сайд аа