Э.Бат-Амгалан: Сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшдэг гэсэн буруу ойлголтыг хална

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.30/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар мэдээлэл өглөө.

Бүлгийн гишүүдэд Орон нутгийн сонгуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой байх өөрчлөлтийг хийж өгсөн. Улсын хэмжээнд орон нутгийн санал авах байр 2148 хэсэг байна. Үүнийг бүрэн автоматжуулна. Ингэснээр хяналт тавих боломж бүрдэнэ. Хоёрт, сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааны хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлтийг оруулж өгсөн. Нэр дэвшигч нар мөнгөний нөлөөлөлгүй байна. Самбарын биш бодлогын өрсөлдөөнийг хийх ёстой. Ухуулагчдын тоо хэмжээг багасгасан. Сонин хэвлэл, сэтгүүлийн тоо хэмжээг багасгасан" гэлээ.


Сэтгэгдэл

Ядуу нэр дэвшигчдийг хошгоруулж байна. [66.181.160.99] 2023-10-31 14:33:00

Идеалист буюу хүсэмжлэн мөрөөдсөн шинжтэй сонсогдож байна. Амьдрал хэрэгжих нь ёстой ЯГ Ш ДЭЭ. Зах зээлд орсон улсад аливаа зүйл мөнгөөр л хийгднэ, мөнгө л бүхнийг шийднэ. Гэнэн нэр дэвшигчдийг хоосон хошгоруулж байгаад гэнэт урдуур нь мөнгө ахиухан зарсан нь сонсогдочихно. Тэгээд л боллоо,

Зочин [203.98.76.249] 2023-10-30 17:21:05

АН тэгж л сургаад өлөн шаарууд нэр дэьшиж гарч ирдэг болгосон.

Зочин [66.181.168.82] 2023-10-30 17:19:31

мангар пацаан. бага мэдэмхийр. цаг нь болохоор чи өөрөө дэвших гээд л мөнгөө бариад гүйнэ шүү дээ. бусад хүн тэнэг үү ай

Зочин [82.144.201.2] 2023-10-30 15:09:16

Мөрөөдөлд мөнгө төлөх биш дээ, ярьж болно, хэрэгжихгүй шүү дээ. Мөнгөтөө л хүн нэр дэвшинэ, улмаар сонгогдоно.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.