Ли Чян: Шанхайг "Торгоны замын цахим худалдаа"-ны хамтын ажиллагааны жишиг бүс болгоно
11-р сарын 5-нд эхэлсэн Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний зургаадугаар экспо болон Хунчяогийн олон улсын эдийн засгийн форумын нээлтэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян тусгай сэдвээр илтгэл тавьжээ.
Тэрээр илтгэлдээ, "Эдийн засгийн даяарчлал бол хөгжлийн гол хүчин зүйл, түүхэн зүй тогтол төдийгүй хүмүүсийн хүсэл тэмүүлэл учир нээлттэй хамтран ажиллаж, харилцан ашигтай байж хамтдаа хожих нь хамгийн ухаалаг сонголт болно. Дэлхийн улс түмэнтэй нээлттэй индэр дээр нэгэн чиглэлээр хамтдаа урагшилж, харилцан дэмжихэд Хятад Улс бэлэн байна. Зах зээлийн боломжоо олон улстай улам нээлттэй хуваалцаж, гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд ч бэлэн байна. Хятад улс нээлттэй хөгжлийн замд Шанхай хотын гүйцэтгэх үүргийг улам бадруулж, Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсийг улам өндөр түвшинд нээлттэй хөгжүүлж, Шанхай хотыг "Торгоны замын цахим худалдаа"-ны хамтын ажиллагааны жишиг бүс болгон бүтээн байгуулна" гэв.
Сэтгэгдэл