Б.Энхбаяр: УИХ-ын гишүүд хуралдаа ирэхгүй байгаа нь нүүрсний хэргийг шалгахад саад болж байна

Aдмин / Улстөр

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд Түр хорооны дарга Б.Энхбаяр "УИХ-ын С.Ганбаатар, Т.Доржханд, Д.Ганбат, О.Цогтгэрэл нар хуралдаа ирмээр байна. Нүүрсний хулгайтай тэмц гээд худлаа үнэн тоо яриад явдаг мөртлөө хуралдаа ирэхгүй байгаа нь шалгах ажилд саад болж байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Хуралдаа ирэхгүй байгаа бүлгийн гишүүдээ сольж өгөхийг хоёр намын дарга болон УИХ-ын даргад хүргүүлнэ. Цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлага үүсээд байна. Хянан шалгах ажилд нэг өдөр ч үнэтэй байна. Тухайлбал, Худалдан авахтай холбоотой ажил гэхэд анх үүсгэн байгуулагдсанаас хойш хоёр мянган тендер шалгана. Энэ нь зургаан шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажиллахад багадаа зургаан сарын хугацаа шаардах том цар хүрээтэй ажил. УИХ-ын гишүүд энэ ажилд саад болохоо болохоо болъё. Хурлаа эхлэх гэж гурван хүнтэй гучин минут хүлээж байна. 12 цагт хуралдана. Ирэхгүй бол түр хорооноос гарах санал тавьна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.5] 2023-11-08 12:42:40

Энхбаяр сайддаа ЕСайд болоод иргэд маш их зүйл хүсэн хүлээж байгаа шүү,шудрага үнэний дуу хоолой,түүчээлэгчийн нэг гэж таныг ард түмэн хардаг,хэлдэг,итгэдэг тиймээс эр зориг гарган хулгайчдыг,луйварчдийг зохих хүртэх ёстой ял шийтгэлийг нь оноож ,хөрөнгийг нь хурааж ядарсан улс,иргэддээ хүртээж дэм тус болоорой,амжилт,ялалт.

Зочин [202.179.4.34] 2023-11-07 14:08:57

Хулгайчдын хамсаатанууд нь ирэхгүй байх нь аргагүй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.