Монгол, Лаосын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн одон, медаль хүртээлээ

Aдмин / Улстөр

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нарийн бичгийн дарга Дамдинжавын Жаргалсайхан,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Сиалунгкон Сэнг-Үтон, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын багийн ахлагч Лхасүрэнгийн Оюунтогос,

НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:

Лаос-Монголын Парламентын бүлгийн дарга, хошууч генерал Вонгсаг Пантавонг,

Лаос- Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Гунжай Хунсаван,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Базарын Цэндмаа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс дахь Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Батцэнгийн Болорханд, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улс дахь Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Чинбаатарын Лхагвачулуун нарыг тус тус шагнав.

сонин mnсонин mn

сонин mn


Сэтгэгдэл

базар [124.158.70.8] 2023-11-08 14:35:28

лаост очиж ажилласан Буянтогтохын Цэрэнпэлжээ мал аваачиж үржүүлсэн, газар тариалан хөгжүүлсэн ,эмч лхасүрэн, барилгын инженер Цогтоо,усны инженер Дагвадорж нар 3-4 жил хар хөлсөө гоожуулан байж интенационалч үүргээ онц сайн гүйцэтгэсэн үнэлгээтэй-лаосын талаас талархал илэрхийлсэн байдаг Харин Монгол улс тэднийг онт тоогоогүй Герман,Польвшид хар тамхи, Марл бор тамхины наймаа хийж олон улсын хууль дүрэм ноцтой зөрчсөн дипломат ажилтнуудаа одон медалиар шагнасан байдаг Энэ удаа ч бас тоосонгүй,нөгөө хэд нь горьдсоор


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.