Улсын төсвийг угжих хэрэгсэл болгосон уу

Aдмин / Улстөр

2024 оны улсын төсвийг батлахдаа УИХ-ын гишүүдэд 3 тэрбум төгрөг хуваарилсан нь юун түрүүн төсөвтэй холбоотой хэл ам хэрүүл тэмцэл гаргахгүй ба улс орны амин чухал асуудлуудыг шийдэхэд зохицуулагдах бус сонгуулийн популист шуурганд ихэнх нь зарцуулагдах төсөв батлав уу? Гэж олон нийт үзэж байна. Төсвийн захиран зарцуулалт, батлахтай холбоотой элдэв хуулийг нарийвчлан хяналт,шинжилгээг сайжруулах бодит алхам хийгдэхгүй удаж зөвхөн улс төрийн худал хуурмагт зувчуулагддаг өрөвдөлтэй улсын төсвийг баталдаг болжээ.

Нийслэл хотынхны цаг боломжийг үрэн таран хийж, стресс бухимдлын гол шалтгаан болоод удсан замын түгжрэлд л гэхэд өнгөрсөн хугацаанд 800 тэрбум зарцуулаад байдал бахь байдгаараа.

Энэ тал дээр үе үеийн салбарын сайд нар, албан тушаалтнуудыг аудитын шалгалт, нийтийн сонсгол хийх замаар буруутай этгээдүүдийг тогтоож улс хохироосон цөлмөгчдөд хатуу хариуцлага тооцох шаардлагатай. Төсөвт гоомой ханддаг УИХ болон улсын мөнгө зарцуулаад үр дүн гардаггүй назгайралд шударга ёсны цохилт өгч чадах, хууль хүчнийхний ажил хараат бус зохих ёсоор хийгдэх нөхцөл бүрдүүлэх үүрэг сонгуулийн өмнөх жил ЗГ-ын тэргүүний өмнө тулгарсан нь томоохон сорилт болох нь.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.