С.Бямбацогт: Монголын төмөр замыг Иран, Пакистан руу холбогддог төмөр замын сүлжээтэй холбосноор Европ болон Энэтхэгийн далай руу гарах боломж бий болно

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Тээврийн долоо хоног болж байна. Энэхүү арга хэмжээний ач холбогдол, хэлэлцэгдэж байгаа томоохон шийдэл юу байна вэ?

-Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног 2023 олон улсын форум үргэлжилж байна. Тус долоо хоногийн хоёр дахь өдөр Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж сэдвээр илтгэл танилцууллаа. Монгол Улсад төмөр зам үүссэнээс хойш 70 жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан. 2019-2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, Монгол Улсын төмөр замын сүлжээ нийт 2020 км болон өргөжөөд байна. Бидний урд хойд хөрш, Ази, Европ, цаашлаад далайд, дэлхийд гарах гол гарц бол төмөр зам.

2019 онд ганцхан төмөр замын төв коридороор 28.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. 2023 оны байдлаар шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтүүдийг эхлүүлж, 37.7 сая тн ачаа тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улс саяхныг хүртэл БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байлаа. Тэгвэл өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирч чадлаа.

-Төмөр замын салбарт Зам тээврийн яам цаашид ямар бодлого дээр илүү анхаарч ажиллахаар байгаа вэ?

-Цаашлаад Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээхээр Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхааран ажиллаж байна. Ингэснээр бид төмөр замын таван шинэ гарцтай болно. Хил холболтын төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ. Мөн хөрш орнуудад үзүүлж буй төмөр замын тарифын хөнгөлөлтийг байхгүй болгох нь бидний эрх ашигт нийцнэ.

-Мэдээж төмөр зам бол Монгол Улсын хөгжлийн гарц. Тэр утгаараа тус салбарт нэлээд их ажил өрнөх нь тодорхой. Ойрын хугацаанд хийгдэх хөрөнгө оруулалт юу байна вэ?

-Монгол Улсын төмөр замын салбарын дараах төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой.

Тухайлбал, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж тээвэрлэлтийн хүчин чадал 25-30 сая тонноор нэмэгдэж, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төсөл нь концессоор хэрэгжинэ. Түүнчлэн “Монголын төмөр зам ТӨХК”-ийн оролцоотой төслийн зориулалттай “Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам” ХХК хэрэгжүүлнэ.

Төв коридорын Багахангай өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотыг баруун урд талаар Богдхан уулын өвөрт байрлах Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын орчмоор дайран тойрон гарч, төв коридорын Мандал өртөөтэй холбогдох 144.8 км төмөр замын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын дундуур аюултай ачаа тээвэрлэхгүй болж түгжрэл буурах боломжтой. Мөн Хөшигийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах, төв коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах бүрэн боломжтой.

-Тэгвэл энэхүү салбарт ямар бодлого баримталж байгаа вэ. Бодлого зөв байж үр дүн гарна шүү дээ…?

-Монгол Улсын төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж дөрөв дахин өргөжиж, Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт төмөр замын гол “гурван судас”-тай болно. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын гурван боомттой байгаа бол бодлого хэрэгжсэнээр Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт долоон төмөр замын боомттой болно.Энэхүү төслүүд хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу тав дахин өснө.

Өнөөгийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8.2 сая тонн экспортын ачааг 80 сая тоннд хүргэнэ. БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох боломж бүрдэнэ. Цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх боломжтой болно.

-Гурван улсын тэргүүнүүд саяхан урд хөршид уулзалдсан. Тэрхүү уулзалтаар эдийн засгийн коридор байгуулах асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан. Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд, Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт замнал бүхий газар зүйн байршлын давуу талаа ашиглан, тээврийн сүлжээгээ өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн сүлжээнд идэвхтэй оролцох, улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас баталсан “Екатеринбург-Наушки-Замын-Үүд-Бээжин-Тяньжин” чиглэлийн Транс-Монголын коридор нь Ази, Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридор юм.

Энэ коридорын урт нь Казахстаны нутгаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр дөт гэдгээс эдийн засаг, тээвэрлэлтийн хувьд ямаршуу үр ашигтай болох нь шууд харагдана. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан баруун коридорыг ОХУ-ын курагино-Кызыл-Цагаан толгой боомтоос Монгол Улсын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн боомтоор дамжин БНХАУ-ын Сэхэ-Далайхөв узен хүрэхээр төлөвлөөд байна.

Бидний барихаар төлөвлөсөн төмөр замын зүүн коридор нь ОХУ-ын Борзя-Соловьевск боомтоос Монгол Улсын Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт боомтоор дамжин БНХАУ-ын Зүүн хатавч-Улаанхад- Чаоянаар дайран Жинжоу, улмаар Лянюунган далайн боомтуудад хүрэхээр төлөвлөж байна. Ийнхүү бид урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын гурван коридортой болсноор бүс нутгийн тээвэр логистикийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадна.

Манай хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын худалдаа жилээс жилд өсөж мөдхөн нэг жилд 200 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Гэтэл бид үүдээ түгжээд суувал хүссэн хэмжээний үр ашиг хэзээ ч хүртэж чадахгүй шүү дээ. Дэлхийн хамгийн их нөөц баялаг, дэлхийн хамгийн том зах зээлийн яг тэхий дунд нь байгаа хэрнээ загасчны морь усгүй гэдэг шиг хоосон хоцорвол улс орон яаж хөгжих билээ дээ. Тэгэхээр тээвэр логистикийн холболтоо нэмэгдүүлж бүс нутагтаа өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал мөн байгаа биз.

-Хойноос урагшаа гарсан голын босоо хурдны замаа хэзээ тавих вэ?

-Монгол Улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн дөрвөн эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн хоёр эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг бид хөрөнгө оруулагчид санал болгосон.

Энэ хүрээнд бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлүүдээр концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаад байгааг дуулгая. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Бүс нутгийн ачаа тээврийн урсгал сайжирна. Манай улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Монголчууд бид “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” ярьдаг. Бүс нутгийн тээвэр логистикийн холболт бол бидний хамтдаа хөгжих хожлын нүүдэл байх болно.

-Дэлхийтэй холбогдсон төмөр замын гарц хамгийн ойр холбогдох нь Өмнөговиос урагшаа Казакстаны төмөр замтай холбох ажлыг эхлүүлэх үү?

-Өнөөгийн байдлаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын дагуу 618 сая.тн ашигт малтмалын нөөц бүхий лицензтэй 16 компани байна. Уг төмөр зам ашиглалтад орсноор жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтад найман тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ. Цаашдаа бид хөндлөн төмөр замаа барьж уг коридортой холбох болон баруун тийш Бургастайн боомтоор гаргаж БНХАУ, Европ, цаашлаад Иран Пакистан руу холбогддог төмөр замын сүлжээтэй холбогдох шаардлага байгаа. Ингэж чадвал Европ болон Төв Азийн орнууд руу урдуураа холбогдох, цаашлаад Иран Пакистанаар дамжин Энэтхэгийн далай руу гарах боломж бий болно.

Авто болон төмөр замын тээвэр логистикийн холболтоо олон сэжимээр холбож байж бид эдийн засгаа тэлнэ, тээвэр логистикийн хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын төмөр замын салбарт хэрэгжүүлж буй төслүүд бүрэн хэрэгжсэнээр манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт 180 сая.тн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13.0 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох, дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болж хөгжих гээд маш олон талын ач холбогдолтой.

-Эцэст нь нэг зүйл асууя. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотойгоор метро барих асуудал яригдаж байна. Ингэхдээ БНХАУ-ын арга туршлагаар барина гэх юм. Зарим нь бусад орноос зөвлөгөө авч, өөрсдөө барих хэрэгтэй гэсэн санал гаргаж байна. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Метро барихгүйгээр түгжрэлийн асуудлыг бүрэн шийдэх ямар ч боломжгүй нь нотлогдсон үнэн. Улаанбаатар хот метротой болох нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хувьд түгжрэлээс гадна хөгжлийн олон асуудлыг давхар шийднэ. Метроны зогсоол дагасан худалдаа үйлчилгээ хөгжихөөс гадна, түүнтэй уялдуулж нийтийн тээврийн автобусны зогсоол чиглэлээ давхар ухаалаг шийдэх хэрэгтэй. Миний хувьд метро барих хамгийн сайн туршлага, хамгийн сайн технологи, хамгийн сайн ТЭЗҮ хаана байна, түүнийг ашиглах ёстой л гэсэн байр суурьтай байна. Барина гэж олон жил ярьсан хэрнээ энэ талаар дорвитой ямар ч бодит алхам хийгээгүй учраас одоо хэн юу ч гэж ярьсан олон нийт эргэлзэх нь аргагүй шүү дээ.

Тэгэхээр Нийслэлийн шинэ удирдлага энэ талаар зоригтой, хурдтай, үр ашигтай, хамгийн оновчтой шийдлийг гаргаж богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Хийгээд харуулчихвал мэдээж олон нийт алга ташин хүлээж авна, харин хий ярьсаар л байвал асуудал улам л ужгирах аюултай. Манай ЗТХЯ-ны тухайд хэдийгээр нийслэлийн замын асуудал хотын хариуцсан ажил ч Нийслэлийн тойрог зам төслийн урд хэсэг болох Туулын 35 км хурдны зам, мөн Нисэхийн замыг Туулын замтай 800 уртааш метр холбох дүүжин гүүр барих төслийг хэрэгжүүлж түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Энэ хүрээнд саяхан төслүүдээ зарлаж, хөрөнгө оруулагчдыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэ ажилд оролцохыг урьчихаад байна. Үр дүн нь ирэх хавраас гарч ажил эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZOCHIN [66.181.160.29] 2023-11-13 11:52:40

ЭНЭ ЛУЙВАРЧИН НОВШ ЗАМ ТЭЭВРИЙГ ҮНЭН САМАРЧ ДУУСЛАА ДАА, МАНАЙ ХОВДОД БОЛ НЭР НҮҮРГҮЙ БОЛСООН ЗАЙЛАА

Зочин [124.158.95.5] 2023-11-13 11:28:27

нэг л их боломж ярьсан улсууд болж дээ монголчууд.

ZOCHIN [193.9.188.45] 2023-11-13 08:00:06

HELEH UG ALGA

Zochin [202.21.107.70] 2023-11-12 21:32:13

Estoi teneg tolgoi shuu .zuudneesee ser hu

Hun [139.5.218.194] 2023-11-12 13:36:27

Iim um yarih gej. Manaih shig jijig ulsad hereggui sudalgaatai ajilaa hiideg hun hovor boljee. Tseejnii pangaar l husaad bhiin ichmeer byamba tsogt ter tavih gej bga ulsruugaa ochood bugdiin sudlaad taviarai.

иргэн [66.181.181.132] 2023-11-11 22:04:25

Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байхад ахиад л мөрөөдөл яриад сууж болохгүй ээ жаахан ч гэсэн ичих булчирхай байх ёстой. Гэхдээ бямбацогт сайд бол аргагүй л аж ахуй ч ажил хэрэгч сайд учир илэрхий ажил сайжирч байгаа нь бага ч атугай гэрэл харагдаж байна. С.Бямбацогтыг ерөнхий сайд болговол байдал арай л дээрдэж магадгүй юм.

Зүүд [203.91.115.37] 2023-11-11 21:12:40

Цасаа аятайхан цэвэрлэж чадахгүй байж юун энтхэг пакистан бэ сонгуул дөхөхөөр сэрүүн зүүдлэх хулгайчууд юм аа

Жанат [202.126.90.127] 2023-11-11 20:23:35

Энэ ярьсан юм дотор чинь белэх зүйл ганц ч алга.Сонгууль ойртлоо гээд ард түмний тархийг битгий угаа.Дарханы замыг барьж чадахгүй байж юун төмөр зам метро болоод явчихав.Юуны чинь Пакистан бэ?

Зочин [124.158.95.5] 2023-11-13 14:02:59

ёстой, УБ-Дарханааа дуусгаж чадахгүй байж тэээээээээээ

Зочин [103.212.116.120] 2023-11-11 19:20:58

Үлгэр зүүд шиг юм бүү ярь.юун ирантай холбогдох богд уулын урдуур холбох гэж 30 жил ярилаа.тз ын түйч байхгүй сайд шүү дээ.орлогч сайд нь бүх ажлыг нь хийж харагддаг.дархан налайхын зам дээр хонуут өнжүүт явж байсандаа.та бол ард нь аагилаад мөрөөдөөд байж бай.сонгууль ойртлоо доо.....гэж.

Зочин [202.179.13.230] 2023-11-11 18:06:24

Идэж уухаа болчих тэгвэл болно

Naraa [202.21.107.113] 2023-11-11 17:32:11

Zuudneesee sereerei.

иргэн [62.55.205.86] 2023-11-10 21:59:12

Үлгэрийн сданууд сонгууль ойртохоор л баахан бүлтрэх юм, 8 жил болж баахан мөнгө шааачихаад нэг ч гэсэн юм хийж байхгүй үхсэнээ хийж байсан юм. Наад хэдэн тз-ын гарч чинь чамайг бөлдөгөндөө байхад яригдсан юмнууд, одоо ч гэсэн ярьсаар л......

Зочин [103.254.123.191] 2023-11-10 18:25:47

Мөрөөдөн зүүдлэх гоё юм. Гэнт сэрж ойчив доо.

Зочин [59.153.112.64] 2023-11-10 17:02:37

Хүн үнэмшинэ л гэж бодож ингэж донгосож байдаг юм байх даа. Орос юу боллоо гэж наад сэрүүн зүүдийг чинь зөвшөөрөх вэ дээ. Тэгээд бүр далайд гарах юм гэнэ. Оростой хамтарсан төмөр замтай гэдээ мэдэж байга уу, мартчихсан уу?Орос тэгээд Монголыг далайд гаргах юм уу? Эхлээд, Оросоос айхгүй нүүрсний цахилгаан станц барьчихдаг хае. Чадахгүй шүү дээ. Одоо хүртэл 5-р цахилгаан станцыг бариулахгүй л байгаа шүү дээ.

иргэн [202.179.4.249] 2023-11-10 15:27:29

Ярихаа багасгаад хийхээ нэмэх хэрэгтэй байна. 0 онд тэгнэ ингэнэ гэж худлаа ярихаа болих хэрэгтэй. Хулгайч нараа яллаад завшсан хөрөнгийг нь хурааж төмөр замдаа хөрөнгө оруулах хэрэгтэй байна даа. 30 жил яриад хийсэн юм чинь арай л байна даа.

Зочин [202.126.90.122] 2023-11-10 16:03:09

Энэ нэг юм амны зоргоор ярих юм даа. Тийм төмөр замтай холбоно гэж хэн хэлээв. Хятадын тал хэлсэн үү. Оросын тал хэлсэн үү. Хөнжлийн хирээр хөлөө жийж ярина шүү

Зочин [139.5.216.191] 2023-11-10 14:45:31

Эхлээд УБ с Баян -Өлгий замтай өольёихвлл

зочин [202.9.46.10] 2023-11-10 14:12:18

байз байз эхлээд хулгайч нараасаа тухайлбал өөрөөс чинь монголын ард түмэн салмаар байна

Boogii [202.55.188.100] 2023-11-10 14:10:43

Iran, Pakistan 2 oos Evrop luu yaaj ordog ve? Saihan tailbarlaarai saidaa! Ene 2 uls dongoj sayahaniig hurtel Amerik Evroptoi dain hiij baisan shuudee

Зочин [66.181.179.191] 2023-11-11 18:07:41

Харин тийм. Баахан террорист лалууд ороод ир4х вий.

Зочин [124.158.107.35] 2023-11-10 11:38:42

бас л том том хуцахымаа

Мөрөөдлийн хөх манан дунд орчихлоо. [66.181.160.59] 2023-11-10 11:34:11

Сайхан мөрөөдүүлчих юм аа. Сэрмээргүй байна шүү. Кх! Дараачийн панаалын зүйлийг яриарай, сайд аа. Үргэлжлэн зүүдэлье.

Зочин [202.126.90.5] 2023-11-10 10:39:07

ehleed hos zamtai bolchihii tehuu saidaa


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.