Ц.Сандаг-Очир: Архи эсвэл айраг уугаад согтсон уу гэдгийг ялгах боломжгүй учраас хариуцлага хүлээлгэнэ

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-УИХ-ын Ц.Даваасүрэнгийн саналтай холбогдуулж тайлбар хэлье. Согтуугар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас, эд хөрөнгөөрөө хохирох асуудал гэмт хэрэг зөрчил буурахгүй байна. Тэр дундаа бага насны хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас амь насаа алдах эрсдэл тохиолдож байгаа учраас хариуцлагыг чангатгахаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил, гэмт хэрэг гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулиар хорих шийтгэл оногдуулахаар өргөн барьсан хуульд орж ирсэн. Хэлэлцүүлэг, Байнгын хороо, ажлын хэсэг дээр уг асуудлыг хэлэлцэж хэт чангаруулсан байна. Тиймээс эхний удаа зөрчил гаргасан тохиолдолд жолоодох эрхийг нь 1-6 жилээр хасах, эсвэл 7-30 хоног баривчилъя гэж байгаа. Харин хоёр дахь тохиолдолд Эрүүгийн хуулиар хорих шийтгэл оногдуулдаг байя гэсэн.

Архи эсвэл айраг уугаад согтуурсан гэдгийг ялгах боломжгүй. Согтуурсан бол хариуцлага хүлээнэ. Цусан дахь спиртийн агууламж болоод амьсгал дахь спиртийн агууламжийг тогтоохыг Эрүүгийн хуульд олон улсын стандартаар тусгасан.


Сэтгэгдэл

Ах нь [66.181.161.12] 2023-11-10 15:59:56

Энэ МАН гар хүүр сүүлийн үед яагаад дандаа он игоо болоод байгаа юм..

Зочин [73.134.123.123] 2023-11-10 13:26:59

1 anhaaruulah n zov

Зочин [202.70.37.221] 2023-11-10 14:45:18

Хуцваа муу үхэр

Зочин [59.153.115.135] 2023-11-10 11:30:11

Зарим эм хүртэл спиртэнд хандалсан байдаг.тараг айраг гээд.зөвшөөрөгдсөн хэмжээг зөв тогтоох хэрэгтэй

Зочин [202.126.88.181] 2023-11-13 20:47:16

Яг зөв. Энэ хуулиа мөрдөхөөс өмнө нэг удаа өршөөл үзүүлээчээ!’

Зочин [220.195.75.244] 2023-11-10 10:33:56

УИХ гишүүдийг өглөө бүр үлээлгэж шалгаад айраг уусан байвал эрүүлжүүлэхэд журамлая


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.