Б.Пүрэвдорж: Хулгайчиддаа хариуцлага тооцохгүй бол ард түмэн хоёр намыг үнсэн товорго болгох нь байна шүү

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан 56.9 хувийн ирцтэй эхэлж ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Би өнгөрсөн хугацаанд иргэдтэй 82 удаагийн уулзалт хийлээ. Энэ уулзалтаар нэг л зүйл хамгийн их давтамжтай яригддаг. Энэ нь бүх төрлийн хулгай. Хулгай нь илрээд л байдаг. Гэтэл хариуцлага хүлээдэггүй. Өнөөдөр ЖДҮ-гийнхэн ордонд цугласан байна. Гэтэл тэндээ хулгайгаа ярьдаггүй. Яамны мөнгөөр баахан хурал цуглаан хийдэг. Ийм замбараагүй байдал хэрээс хэтэрлээ. Он гараад Төрийн ордонд 100 гаруй удаагийн хурал цуглаан болсон. Тэр хэрээрээ Монгол Улс хөгжчихдөг бол одоо бүүр тасраад алга боллоо. Хурал ихэдвэл ажил муудсаных гэж ярьдаг үнэн. Хөгжлийн банк, 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгай. 14 их наяд төгрөгийн оффтейк гэрээ. Төмөр замын хулгай. Нэг компанийн хашаа руу оруулаад нүүрс ачихад нэг цуваа вагонд 500 сая төгрөгийн авлига өгдөг. Боловсролын зээлийн сан байна. Бүх л үеийн туршид тэр санг тонож байсан байна. Хамгийн сүүлд ногоон автобус. 150 сая төгрөгийн үнэтэй автобусыг 400 саяар шахчихсан байна. Төрийн хулгай ийм замбараагүй. Иргэд энэ асуудалд нэг нь ногоон автобус, нөгөө нь нүүрсний хулгайд орчихсон. Нэг нэгэндээ барьцаалагдаад ямар ч хариуцлага тооцохгүй байна гэж байна. Хариуцлага тооцохгүй бол энэ хоёр намыг ард түмэн үнсэн товорго болгох нь байна шүү" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.36] 2023-11-11 23:49:13

Zuv yum yarij bain shuu muuhai bugshsan zuilees angijrah heregtei.

Зочин [66.181.161.158] 2023-11-13 11:15:17

Маш зөв. Бид л лав МАН АН ыг хэзээч сонгохгүй. Биднийг 30 _ н жил яг байрнаас минь улам дордууллаа

Зочин [103.212.116.120] 2023-11-11 19:28:58

Үнсэн товрог болгоно гэхээр МАН хүнээс нэгч хүн амьд үлдэхгүй юмуу.энэ улс энэ нийгэмд Ардачилал гай авч ирсэн монголд бүх юм эх захаа алдсан.соц с капитлизмд орсон.тухайн үёийн МАХН дэс дараатай ардачилалтай арга хэмжээнүүд явагдаж байсан.аймхай Батмөнхөөс болсон.одоо цэрэгжүүлэх ганц зам үлдлээ.

Хаха [103.212.116.9] 2023-11-13 05:08:49

Жинхэнэ эргүү малан сда вэ чи. Ардчилал шай авчраад байхдаа яахавдаа ийм тэмбүүрцэн толгойнууд устаж байж монгол нар хаона

А [103.57.93.181] 2023-11-11 18:26:46

Зөв зөв

Зочин [103.254.123.136] 2023-11-11 16:17:04

Пүрэвдорж гишүүн зөв юм ярьлаа.

Зочин [59.153.112.100] 2023-11-11 15:53:30

Үнэн шүү. Та нарыг арчиж хаяна

Өвгөн [202.126.88.212] 2023-11-11 14:32:29

Үнсэн товорго болгоноо новшнуудыг..

Гаа [202.126.89.3] 2023-11-11 10:34:22

Үнэн нүүр царай нь

Зочин [124.158.65.21] 2023-11-10 19:20:49

Ард иргэд ирэх 24 оны сонгуулиар саналаа хэохэн өгөхөө аль хэдийн товлосон. Пүрэвдорж маш зөв зүйл сануулж байна.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.