“Чингис хаан” одонг Улсын Филармонийн Морин хуурын чуулгад олгоно

Aдмин / Улстөр

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар ЕТГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Маргааш буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр. Энэ өдөр Чингис хаан одонг гардуулж өгөх уламжлалтай. Одонг 2005 оноос жил бүр гардуулж өгч ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг судалж хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн, Монгол Улсын хамтлаг, иргэн хуулийн этгээдэд олгодог журамтай.

Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Чингис хаан одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад олгохоор боллоо. Морин хуур чуулга 1992 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй. Монголын өв соёл, түүхийг дэлхийд нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа.

Хүн төрөлхтний соёлын биет, биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон морин хуурыг эрхэмлэн дээдлэх Ерөнхийлөгчийн зарлигтай” болохыг зарлалаа. Чингис хаан одонг гардуулж өгөх ёслолын ажиллагаа маргааш болно. Уг чуулга нь 36 уран бүтээлчтэй байна. Морин хуур чуулга энэ жил Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн билээ.

Соёлын сайд Ч.Номин “Морин хуурын чуулга Монголын язгуур болон орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Морин хуур нь хүний оюун санааны илэрхийлэл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим. Энэхүү хөгжмийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг Морин хуурын чуулга хийдэг. 2003 онд ЮНЕСКО морин хуур хөгжмийг бүртгэж авсан” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.16] 2023-11-14 08:05:34

Хамгий сайхан мэдээ . Баяр хүргэж уран бүтээлийн амжилт хүсье . Үүсгэн байгуулсан , удирдсан бүх хүмүүст баяр хүргье . Ард түмнийхээ сонорыг мялааж мэлмийг нээсэн олон олон бүтээл туурвил төрөх болтугай . Зөв цагт нь өгсөн шагнал бол илүү ихийг бүтээх унаа нь болж байдаг . Давхиад бай амжилт ………

хүннү [103.41.93.245] 2023-11-13 21:30:15

Маш зөв шийдвэр байна. Баярллаа. Өмнөх жилүүдэд мөнч хэцүүхэн хүмүүс авсан шүү. Чингис хааны одонт Түвшинбаяр хүн нухсан, академч Доржготовын “Үндэсний атлас”-ын алдааг тоолоод барашгүй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.