ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар “Ковид-19”-ийн шалтгаант хатгаагаар 19 хүн хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-өөс өнөөдөр цаг үеийн өвчлөлтэй холбоотой мэдээлэл хийх үеэр эмнэлгийн ачааллын тухай ХӨСҮТ-ийн чанарын албаны дарга Б.Энхжаргал танилцууллаа.
Тэрбээр “ХӨСҮТ-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал
- Томуу, томуу төст өвчний шалтгаант хатгаа өвчний 102
- КОВИД-19-ийн шалтгаант хатгаа өвчний 19 тохиолдол
- Сүүлийн үед салхин цэцгийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор 72 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Эрчимт эмчилгээний тасагт томуугийн шалтгаантай гурван үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа.
ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байгаа” гэв.
ХӨСҮТ-д 550 ор байдгаас 250 нь сүрьеэгийн өвчинд үлдсэн нь бусад халдварт өвчинд хэрэглэгддэг.
Сэтгэгдэл