Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж гардуулав

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны А/357 тоот тушаалаар баталсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас 12 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлэх зориулалттай таван нэр төрлийн 51 ширхэг ариутгалын автоклавыг ЭХЭМҮТ, ЗӨСҮТ болон 14 аймгийн Зоонозын өвчин судлалын төвд тус тус гардууллаа.

Тоног төхөөрөмж гардуулахад Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Каино, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь захирал Томас Крэхэн болон ДЭМБ-ын төлөөлөл оролцож эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг халдваргүйжүүлж ариутгах үйл явцын талаар санал солилцжээ.

ЭХЭМҮТ-ийн Ариутгал, халдваргүйтглийн тасагтай танилцах үеэр дэд С.Энхболд эмнэлгийн аюултай хог хаягдлаар халдвар дамжих эрсдэлтэйг онцолж “Эмнэлгийн аюултай хог хаягдлыг газарт булах, шатаах байдлаар устгадаг байсан бол зориулалтын тоног төхөөрөмжөөр аюултай хог хаягдлыг энгийн хог хаягдал болгож байгаа нь эрүүл мэндийн салбарт эмнэлгийн аюултай хог хаягдлын устгал, халдваргүйтгэлд томоохон ахиц дэвшил болж байна. Цаашид төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хог хаягдлыг нэгдсэн системээр устгадаг үйлдвэртэй болох тал дээр анхаарч ажиллана” хэмээсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.