УИХ-ын дарга 441 дүгээр ангид хоригдож байгаа Д.Мөнх-Эрдэнэтэй уулзлаа

Aдмин / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын зүгээс эрх нь зөрчигдөж буй талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан.

Тэрбээр уг асуудлыг чуулганы индэр дээрээс удаа дараа сануулж, хүний эрхийн зөрчил гарсан байж болзошгүй газар бүрт хүрч ажиллах ёстойг ХЭҮК-ийн дарга томилогдох үеэр ч хөндсөн билээ. Тэгвэл өнөөдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлын дагуу ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу ярилцлаа. Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй бөгөөд газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, бодид байдалд үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана гэв.


Сэтгэгдэл

иргэн [192.82.66.11] 2023-12-06 12:33:17

солиот

Зочин [66.181.161.76] 2023-12-06 11:57:01

Энэ Зандан дахиад сонгогдчихно гэж үнэн голоосоо горьдоод яваа амитан шив дээ. Нэг талаас элдэв булай нь хоолойд нь тулцан. Нөгөө талд сонгууль хаяанд ирцэн. Тэгээд л өөрийн ухаантай ухаангүй, дэн дун амь тэмцэхдээ ёстой нөгөө живж яваа хүн урсаж яваа мөчрөөс зуурдаг шиг алийгаа алдаж явах шиг байна.

Зочин [192.82.92.153] 2023-12-06 11:26:31

Хорихоосоо өмнө эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавиагүй байж, одоо өөрөө гэнэт очиж уулзаад л. Сайхан шоудах юм даа...

Зочин [139.5.218.240] 2023-12-08 19:26:53

Тийм шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.