Ханбогд суманд хууль бусаар гадаадын хөрөнгө оруулагчдад газар олгосон байж болзошгүй асуудлыг АТГ-д шалгуулна

Aдмин / Хууль

Өмнөговь аймгийн ханбогд суманд хууль бусаар гадаадын хөрөнгө оруулагчдад газар олгосон байж болзошгүй асуудлыг шалгуулахаар АТГ-д ханджээ.

Тодруулбал, нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар мэдээллийг шинжээч танилцуулсан билээ. Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн талаар Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллээ.


Сэтгэгдэл

У. Ням [202.131.233.11] 2023-12-06 14:17:13

Энэ хулгайч нар үнэнхүү цайчихсан гарууд байдаг юм байна, түр хорооны гишүүдийг түмний нүдэн дээр загнаад л бараг ардын баатарууд болоод гарах шив дээ

иргэн [66.181.161.1] 2023-12-06 14:02:26

Сонсголын харахад бүх хулгай луйварууд АН-аас эхлэлтэй нь ойлгомжтой

Гэрэл [66.181.176.120] 2023-12-06 13:52:03

МАН, АН хоёр намын гай шүү. Манай намын гишүүн гээд ямар ч боловсролгүй, хувийн эрх ашгаа дээдэлсэн шунахай,бялдууч, ичих нүүргүй, эх оронч сэтгэлгүй нөхдөд эрх тушаал өгснөөс үүдээд төрсөн газраа зарж дээ. Ийм нөхдийг уг нь эх орноосоо урвасан гэж үзээд ялын дээд хэмжээ олгох хууль байгаа биз дээ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.