ЗГ: Нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны 12-р сарын 06-нд болж, гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав
Хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст анхаарууллаа. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000.0 тн мах бэлтгэж нөөцлөхөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.118] 2023-12-07 09:31:14

засгийн газар нөөцийн мах бэлтгэл гэж намын хэдэн компанидаа төсөвийн мөнгө өгч байхаа болио махны компаниуд нь өөрсдийнхөө чадлаараа нөөцлөөд зах зээлийн жамаараа явах биз. жил бүр л хоолондоо орох гэсэн намын компаниуд ээлжээр төсөвөөс мөнгө авч махны зах зээлд орж ирж хэдэн махны үйлдвэрүүдийг хөлдөө чирэх юм. яваандаа үндэсний махны үйлдвэрүүд дампуураад эсхүл хятадуудад зарж алга болоод хэдэн хятад ченжүүд л махны зах зээлд үлдэх бий

иргэн [66.181.184.146] 2023-12-06 21:03:16

8000 бага байна шүү дээ. Өнгөрсөн жил 8000 чинь байндчгүй банзандчгүй болж үнэ чинээндээ тулсан шүү дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.