Б.Энхбаяр: Б.Ганхуягийн нүүрсний сонсголд нөлөөлөх санаархлыг хүлээж авахгүй

Aдмин / Улстөр

Нүүрсний сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр ирэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдад хүсэлт ирүүлжээ. Тэрбээр энэхүү хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулж өгөөрэй гэснийг өнөөдөр түүний эгч нь сайд Б.Энхбаярт гардуулж өгөв.

Уг хүсэлтэд:

"Б.Ганхуяг миний бие таны зохион байгуулсан нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Тиймээс өнөөдрийг хүртэл намайг дуудаагүй байгаа тул би өөрийн биеэр орох хүсэлтийг дамжуулж байна. Энэ хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр таны сонсголд оролцуулах хариуг хүлээгээд сууж байна" гэжээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Арваннэгдүгээр сарын 27-нд Түр хороо хуралдаж, эхний сонсголд 178 хүнийг гэрчээр дуудах тогтоол гаргасан. Уг нэрс дотор Б.Ганхуяг захирлын нэр бий. Түр хорооны тогтоолыг шүүх, прокурорын байгууллагуудад хүргүүлсэн.

Өнөөдөр үдээс хойш яригдах "Эрдэнэс Тавантолгой" компанийн худалдан авах үйл ажиллагааны сонсголд гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас энэ асуудлаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, иргэн хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалттай.

Шүүхийн шийдвэрийг УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ-ын бүтцийн байгууллага хүчингүй болгох, өөрчлөх эрх байхгүй буюу шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа учраас хэн ч өөрчлөх боломжгүй гэдэг хариу ирсэн.

Би шүүхийн шийдвэрийг өөрчилдөг хүн биш. Хэрэв өөрчилбөл би эрүүгийн хариуцлага буюу гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно. Үндсэн хууль зөрчсөн гэдгээрээ огцрох нөхцөл байдал руу орно. Тодорхой хүн, хэрэг учир, нүүрсний сонсголтой холбоотой процесст нөлөөлөх гэсэн санаархлыг хүлээж авахгүй" гэлээ..


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.242] 2023-12-09 06:34:52

ЭНЭ ЭНХБАЯРЫГ "ОВОО ЮМ" ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЧИНЬ "ДЭЭРЭЭС ӨГСӨН ЗААВРААР МАН-ын НҮҮРСНИЙ БҮХ ТОМ ХУЛГАЙЧДЫГ ХАМГААЛАХ ТАВИЛТТАЙ ЖҮЖГИЙН ТОГОЛУУЛАГЧ АДГИЙН ШААР БНА". ЯРИГДАЖ БУЙ НҮҮРСНИЙ БҮХ ТОМ ХУЛГАЙН АМЬД ГЭРЧ, БҮХ ГЭРЭЭГ БАТАЛЖ БАТАЛГААЖУУЛСАН, ХЭН ЮУ ХИЙСНИЙГ АРВАН ХУРУУ ШИГЭЭ МЭДЭХ ЦОРЫН ГАНЦ АМЬД ГЭРЧИЙГ ЭНЭ СОНСГОЛД ОРУУЛЖ ҮГИЙГ НЬ ЗААВАЛ СОНСОХ ЁСТОЙ. ТҮҮНГҮЙГЭЭР НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ҮНЭН МӨНИЙГ ТОГТООНО ГЭЖ ЁСТОЙ ҮЛГЭР. ГАНХУЯГ ХЭЛСЭН Ш ДЭЭ: "НАМАЙГ ЭНЭ СОНСГОЛД ҮГ ХЭЛҮҮЛЭХЭЭР МАН-ын ТОМ ХУЛГАЙЧИД БООЖ ҮХЭХ ГЭЭД БНА" ГЭХ УТГАТАЙ. ХЭРЭГ НЬ ШҮҮХЭЭР ШИЙДЭГДЭЭГҮЙ МӨРДӨН БАЙЦААЛТАНД ХОРИГДОЖ БУЙ ХҮНИЙГ АВЧИРЧ ҮГ ХЭЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ ХУУЛЬТАЙ ГЭНЭЭ. ЭНЭ ХОГ ИНГЭЖ ХУДЛАА ХЭЛЭХДЭЭ ИЧДЭГГҮЙ ЕЭ. ЭНЭ СОНСГОЛ ЦАГ БАРСАН УРЬДЧИЛАН ДЭГЛЭСЭН ТАВИЛТТАЙ "ЖҮЖИГ" БНА. ӨӨР ЮУ Ч БИШ.

Зочин [103.212.119.86] 2023-12-09 06:34:36

Ганхуяг чухал зүйл мэдэж бгаа болохоор албаар дуудахгүй бна балиар МАН

Зочин [139.5.219.136] 2023-12-08 19:39:04

Сайд мөртлөө яаж ингэж худлаа ярьж чадаж бн

Зочин [202.9.41.19] 2023-12-08 17:47:26

Ганхуягийн үгийг хэлүүлэхгүй байх санаархал энэ Засаг бүрдүүлж буй МАН-д байгаа. Тэд нүүрсний мөнгөөр сонгууль хийж ард түмний сонголтыг худалдан авч хэмжээлшгүй баяжицгаасан. Одоо АН-ыг шившилэхэд ашиглах гэсэн биш өөрсдөө гэрэл цохиулчих гэжэд сандарч байна даа.

Zochin [66.181.161.17] 2023-12-08 13:41:40

Zorigiin duu Oyuniig gercheer oruuldagguitei adil yum bolj baih shiw!.

Зочин [202.126.89.238] 2023-12-08 12:42:40

Шүүх, прокурор нь улстөрчидтэйгээ хуйвалддаг болох нь тодорхой боллоо. Ганхуягийг гэрчээр оролцуулахгүйгээр сонсгол хийх нь утгагүй. Гол гэрч, шийдвэр гаргасан хүний хувьд тэр нэн. түрүүнд тайлбар өгөх эрхтэй, бас үүрэгтэй. Эс бөгөөс тавилттай жүжиг, даажигнал гэж харагдаж бн.

Zochin [66.181.187.171] 2023-12-08 10:58:34

Xamgiiin gol xunee gercheer duudaxgui bn gedeg bol ene nuursniii xereg gedeg bol zugeer l jujig bolj taarlaaa..arai2...ene Enxbayr gedeg xuniiig gaigui shudarga ovoo xun yum bolovuu gej bodson chine ovoolson baas yum bnaa...naaduul chine chadii gesen yumaa chaddag bolgiii gesen yumaa bolgodog l bxgui yu...

Зочин [103.212.116.36] 2023-12-08 10:27:07

Б.Энхбаяр чинь харин огцрох болзолоо хангачих шиг боллоо.Нүүрсний сонсгол нь тавилттай жүжиг болж хувирлаа.Сөрөг хүчнээ л харлуулах ажиллагаа.МАН бол энхийн цагаан тагтаа гэж харууларыг зорьжээ

Иргэпн [66.181.183.223] 2023-12-08 07:52:04

Гол гэрч шүү дээ.Иым ойлгомжтой зүйл дээр манай улс нээрээ арайчдээ.Хааныпп алба халаатай шүү

Зочин [59.153.115.103] 2023-12-08 02:20:24

Гол гэрчээ хуралд оруулахгүй байгаа нь наад сонсголыг чинь тавилттай жүжиг болгож харууллаа. Гэрчээр дуудах жагсаалтад оруулчихаад яагаад дуудсангүй вэ. Ганхуягийн амнаас бүх хулгай луйвар болсон процессийг сонсоно гэсэн хүлээлт байсаар байгаа шүү.

Зочин [66.181.191.193] 2023-12-07 12:51:50

ГЭМТ ҮЙЛДЛИЙН УЧИР ШАЛТГААНЫГ БОДИТ ҮНЭНЭЭР ТОДРУУЛЪЯ ГЭВЭЛ УГ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧДЫГ ТУС ТУСД НЬ АСУУЖ ТОДРУУЛДАГ НЬ АЛЬЧ УЛС ОРНЫ ХУУЛЬ ШҮҮХЭД МӨРДӨГДДӨГ БАРИМТАЛДАГ ҮНДСЭН ЗАРЧИМ ЮМ. ХАРИН ДАРАА НЬ НҮҮРЭЛДҮҮЛЭХ ГЭЖ НЭГ ПРОЦЕСС БАЙХ ЮМ БИЛЭЭ

зочин [49.0.130.24] 2023-12-07 12:36:42

Гол зохион байгуулсан гэж байгаа хүнээ хуралд оролцуулхаас татгалзаж байгаа бол нүүрсний хэрэг шийдэгдсэн юм биш үү ? энэ хэрэгт хэнд ч хариуцлага тооцохгүй ганцхан Ганхуяг бүх буруутан болж дараа нь амь насаа алдсанаар энэ хэргийг хаахаар жүжиг найруулж байна.

зочин [59.153.86.104] 2023-12-07 10:14:30

Б.Энхбаяр яагаад бүхнийг мэдэх гэрч болох Б.Ганхуягийг оролцуулхаас цааргалаад ирэв . эрх мэдэлтнүүдийн оролцоо ил гарч намынх нь нэр хүнд болон нөлөө бүхий улс төр бизнесийн бүлэглэл болох нүүрсчдэд ноцтой цохилт болох гээд байгаа болхоор уу .цаг нөхцөөсөн нүд хуурсан сонсгол болж өнгөрвөл хариуцлагыг нь хэн хүлээх вэ .

Зочин [66.181.161.238] 2023-12-07 08:41:40

Үхэх хүний үгийг сонс гэдэг дээ. Наад хүн чинь хүнцэл, хар тугалганд хордоод үхэх шатандаа орчихоод байвал хэлэх чухал үгээ аваад үхчихвий дээ

зочин [202.9.46.17] 2023-12-07 08:32:29

энэ чинь одоо нэг л биш болоод явчлаа шүү яагаад Ганхуягийг үгийн хэлүүлүүлэхгүй байна

Зочин [66.181.178.61] 2023-12-07 08:25:43

Намаараа шатчих гээд баларч байнаа, хэдэн жоом шатаах гэсэн биш хэхэхэхэ онигоо цаащаа

Зочин [66.181.179.17] 2023-12-07 07:04:25

Махбал алуурчинг хүртэл авч ирээд гэрчээр оролцуулж байсан даа шалгагдаж байгаа хүнийг авч ирж болдгүй болсийм байна. Авчрахгүй байх нь чухал байна уу!!!

Зочин [66.181.179.17] 2023-12-07 06:59:54

Энэ дээгүүрээ мафи цаашаа юм болж байгаа тэрийг нь ил гаргах гэж оролдсн ганц нэг сэтгүүлчээ хүчээр шоронд хийдэг болсон байна

Зочин [66.181.176.49] 2023-12-06 21:52:22

Зөв шүүдээ ЭНХБАЯР САЙДЫН ЗӨВ

Ergvv noxoi [103.140.10.210] 2023-12-07 22:40:08

Ene said ner zvvsen noxoin golog chn xarin ugasa xulgaich naraas xaxuul awsan bga ter gartsagvi

Зочин [59.153.112.183] 2023-12-06 20:36:26

Шалтаг


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.