А.Чадраабал АНУ-д бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

Aдмин / Энтертайнмент

Зураач А.Чадраабал “Humankind-New horizons: A voyage through time and space” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ АНУ-д дахин гаргажээ. Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Таг” галерейд өчигдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэн 2024 оны нэгдүгээр сарын 4-нийг хүртэл олны хүртээл болох юм.

Үзэсгэлэнд хүн төрөлхтний оюун санааны философи үзэл, хүний амьдралын оршин байх, хүрээлэн буй орчлон ертөнцийн сав шим хүч энерги, шинжлэх ухааны одоо цагийн хувьсал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг агуулгатай 20 гаруй тосон болон холимог техникээр бүтээсэн уран зургийг дэлгэсэн байна.

Түүний хувьд энэ онд АНУ-ын хоёр хотод бие даасан үзэсгэлэнгээ дэлгэснээс гадна Австри, Герман, Францад болсон олон улсын хамтарсан үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож, Монголын дүрслэх урлагийг сурталчилж байгаа юм.

Дашрамд дурдахад, тэрбээр аавынхаа хамт Канадын “Veloo foundation” байгууллагын дэмжлэгээр “Humankind” сайн үйлсийн үзэсгэлэнгээ “Монгол арт галерей”-д зохион байгуулж байгаа билээ.


Сэтгэгдэл

Зочин [87.92.242.187] 2023-12-07 16:26:22

Манай Чадраа цуцашгүй эрч хүчтэй мундаг уран бүтээлч дээ!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.