“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаар санал авч байна
Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолоор “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хөгжилд идэвх оролцоог нь хангаж, эрхзүйн цогц шинэчлэл хийх, ахмад насны холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.
Иймд “Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаарх тодорхой саналаа 12 дугаар сарын 20-ны дотор Монголын ахмадын холбоонд бичгээр ирүүлэхийг хүсье.
Ахмад настнуудынхаа ирүүлсэн санал бүрийг нарийвчлан судалж хууль тогтоомжийн төсөлд тусгуулах талаар ажлын хэсэг санаачилгатай ажиллах болно гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Зо [202.126.88.79] 2023-12-09 12:37:20
Энэ цаг үеийн коммунистууд ажилд гай авчирч хэцүү байна гэж юу бичнэ вэ. Чи өөрөө хэнээс төрсөн коммунист биш юм, бүү доромжил.Эрт үеийн коммунистуудын ачаар бид эх орондоо чөлөөтэй амьдарч, ажиллаж байна.Чи хаанаас төрсөн бэ, мэдээж коммунистын үр сад байгаа.Өмнөх үеэ бүү муул, тэдний ачаар эх орон, тусгаар тогтнолоо батлуулсан Монгол улсын иргэд бид.Үүнийг умартан одоогийн засаг эх орноо хуваан идэж, ард түмэн биднийг туйлдаа хүртэл ядууруулж байна. Чи бол тэр луйварчдын нэг нь илт байна.
Зочин [59.153.114.186] 2023-12-09 08:09:02
Тэтгэвэрээ нэмэх нь зөв доод тал нь сая төгрөг болгох, цөөхөн ахмадууд байгаа шүү дээ, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийг бас сая төгрөг доод тал нь болгох, гэрээр нь очиж үзлэг тогтмол хийдэг байвал өрхийн эмч нар яагаад ч амжихгүй шүүдээ байнгын явдаг эмчтэй эмчээс илүү сувилагч нь, хиймэл шүд 3 жилд нэг удаа хийлгэдэг нь муу чанартай материалаас болоод 3 жилээ хүрэхгүй 2 жил болгох хууль гаргавал, зайлшгүй уудаг эм, жишээ нь, бүх ахмадууд даралт ихэснэ зүрх өвдөнө гэдэс ходоод гээд эмийг сард нэг удаа олгох, ахмадууд биднийг сард нэг удаа сайн дурын ажил хийлгэх энэ нь хүүхдийн асрамжийн газар настны асрамжийн газар гээд бид чинь хөл гар хөдөлж л байвал баярлана шүүдээ дахин дахин сайн судалж байж хуулиа яг ахмад настанд хэрэгтэй хууль гаргаасайдаа гадаад дотоод их явж судалдаг шүүдээ та нар
Зочин [59.153.114.186] 2023-12-09 07:53:01
1.Ахмадуудын сувилал амралтын орчныг сайжруулах: их заваан, бараг бөөстдөг/ дараагийн хүнээ авахаасаа өмнө дэр гудас хөнжил нэг ч гөвөхгүй салхи оруулахгүй/ хоол нь маш бага, чанар муу, харьцаа дээрэнгүй, дэндүү юм байна лээ. 2.Хувь тэнцүүлсэн тэтгэвэрийг нэмж байх 3.Тэтгэвэр өвлүүлдэг болохыг сайтар судалж байж шийдэх, хувилах нь зөв байхаа лав л 100% биш…. 4.Ахмад настныг хүндлэх тал дээр хуульчлах, за тэгээд бичвэл их юм бна доо асрамжийн газраа гэрээс илүү тохь тухтай байхаар засах, ажиллаж буй ажилчдыг нь ёс суртахууны доголдолтой бол торгох шийтгэх бараг ял өгөх хуультай болгох гээд бодохоор л их бухимдах юмаа бид улсаа хөгжүүлж хөгжүүлж за одоо дор хаяж автобусандаа хөлөө жийгээд сууна даа гээд ч эрхээ эдэлж чадахгүй байна шүүдээ бүгдийг нь ганц аргаар л шийднэ эдийн засгийн аргаар өөрөөр хүн ойдгодоггүй юм шиг байнаа жирийн тэтгэвэрийн хөгшин бичлээ гомдож байна
Zochin [103.212.117.225] 2023-12-09 01:23:38
Ahmaduudad zoriulsan maaash saihan tuhtai dulaan dotroo buh yumtai emchilgeenii suvilal asramjiin gazar olnoor barij baiguulmaar bnaa huulindaa oruulaad tetgevriin nasnii humuus uuriin huselteer ochih bolomjtoi zohitsuulalt hiih heregtei
Зочин [103.212.118.41] 2023-12-08 10:02:20
Олон санал байгаач, дараах нэг хэлье. Тэтгэвэрт гараад нэг газар ажилд орчихоор хөнгөлөлттэй нэрийн доор 150.0 гаруй төг НДШ - д авч, эв хамт гэдэг зальт арга барилаа солихыг хуулиндаа тусгаач. Давхар төлөөд ямхрч ач холбогдол хувь хүндээ алга дах. Хуульчилсан дарангуйллаас чөлөөлж өгнө үү
Зочих [202.126.89.225] 2023-12-08 01:24:18
Тэтгэврийн зөрүү энэ тэрээр яадгийн хар төвөг доод тэтгэврийг 800000 болгоод түүнээс дээш үечилээд явчихвал барав зүгээр
зочин [66.181.189.41] 2023-12-07 20:41:08
Тэтгэвэрийн зөрүүг улам л холдуулаад тэгштгээд байдгыг болих. 40 жил 20 жил ажилласан ахмадууд дахиад л ижилхэн тэтгэвэр нэмэх юм 199№ оноос өмнө гарсан ахмадууд цөөхөн байгаа биз. Цалингийн урамшуулал гэж өгч байсангүй нөхөөд өгөхөд болохгүй юмгүй. Хүн нь амьд байна.
Зочин [202.126.89.119] 2023-12-07 19:06:04
60 нас хүрэнгүүт бүх хүмүүсийг тэтгэвэрт нь заавал гаргах хатуу хуультай болмоор байна. Хаа сайгүй урагшлах хөдөлгөөнд хаалт тээг болоод ажиллаад л байна. Яг энэ цаг үеийн коммунист сэтгэлгээтэй ахмадууд нийгэмд маш гайтай хөөтэй шүү
Zochin [103.212.117.225] 2023-12-09 01:24:36
Ter unen shuu
Б ЭРДЭНЭЦЭЦЭГ [43.242.243.56] 2023-12-07 18:56:38
Тэтгэврээ нэмээрэй ахмадуудад буян болог ээ Эрдэнэтэд ахмадын гэх юу ч бхгүй шүү
Зочин [66.181.188.85] 2023-12-07 18:47:39
тэтгэврийг 100 хувь өвлүүлдэг болгох. хишиг гэж олгодог өчүүхэн мөнгийг насны ялгаварай бус ийтэд нь жигд болгож улирал тутам авдаг тэтгэврийнх нь 20 хувиар тооцож олгодог болох. Орон сууцныашиглалтын төлбөрийг, тухайлбал цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хувь хөнгөлдөг болгох. зөвхөн гаювъяатын тэмдэг зүүсэн хүмүүст төдийгүй нийт ахмадууд жилд нэг удаа амралтад 14 хоног үнэ төлбөргүй амрах ба зардлыг нь төрөөс дааж байх. асуудлыг хуулвд тусгаарай. Цаас барьж таай байгууллагад явах тэнхэл ахмадуудад тэр бүр алга, битгий чирэгдэлтэй зүйл хийгээд бай