Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг баталлаа

Aдмин / Хууль

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар 30 хуулийн төслийг эцэслэн батлах ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы эхэнд онцолсон. Энэ хүрээнд, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 41 гишүүн дэмжиж 93.2 хувийн саналаар эцэслэн батлагдав.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналын томьёоллоор санал хураалт явуулж, 39 гишүүн дэмжиж 88.6 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Түүнчлэн дагаж өөрчлөлт оруулсан Зөрчлийн тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар эцэслэн батлав.


Сэтгэгдэл

Зальт аргад автагдаад байх уу? [103.57.93.133] 2023-12-08 19:29:13

Мөрөөдлийг хууль болгож, хуулийг мөрөөдөл болгодог нь шаал ЯВЦГҮЙ арга юмдаа. Нэг их хууль гаргалаа гээд хотын хүн ам цөөрөхгүй, машины түгжрээ арилахгүй ш дээ. Хоосон панааланд итгээд л ...

Зочин [59.153.86.58] 2023-12-07 19:23:03

Гэр хороолол руу дулааны шугам явуулаачээ. Хүний газрыг миалж миалж ганц өрөө байраар залилж авдаг луйвраа зогсоо


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.