Ж.Байгалмаа: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын гоц халдвартай байна

Aдмин / Эрүүл мэнд

Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа "Монгол улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд идэвхжлийн түвшин буюу шар түвшинд байна. Томуугийн идэвхжил манай улсад аравдугаар сарын эхээр эхэлсэн бол 48 долоо хоногийн дараа улсын хэмжээнд амбулториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуугийн халдвартай байна. Эмнэлэгт хэвтэж байгаа үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын гоц халдварт өвчтэй байна.

Улсын хэмжээнд дөрвөн аймаг шар түвшний дараагийн түвшин буюу улбар шар түвшинд хүрсэн байна. Улсын хэмжээнд вирус тандалтыг хийдэг бөгөөд Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад томуугийн халдвар өндөр байна.

Манай улсад А хүрээний H1,H3 вирус зонхилж байгаа аж. Манай хөрш зэргэлдээ улсууд болон БНХАУ, БНСУ улсуудад томуугийн халдвар өндөр байна.

Арванхоёрдугаар сарын сүүл болон нэгдүгээр сарын эхээр томуугийн халдвар илүү их тархах учир ковидын үеийн энгийн дадлуудаараа өөрийгөө сайн хамгаалай гэж зөвлөж байна." гэв.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-12 12:54:06

короно хатанэжий сарангэрэл ботокс авгай туршлагаараа ярихгүй байнаа даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.