Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын даргатай утсаар ярьж, цаг үеийн асуудлаар санал солилцжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр утсаар ярилаа.
ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгаа нь ач холбогдолтой болохыг онцолсон байна.
Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд шуурхай ажиллах талаар санал нэгджээ.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Сэтгэгдэл
Зочин [66.181.169.116] 2023-12-18 10:40:53
ЯГ ЯРЬСАН УУ? ЯРИАД ҮР ДҮН ЯАЖ ИЛРЭВ
Зочин [59.153.113.198] 2023-12-17 22:59:14
Bolormaagaa avaachee uhlee :((
Зочин [59.153.112.235] 2023-12-17 15:44:45
Сайдын оронд энэ хүмүүс 1 өдөр хийгээд үз дэ,элийрч балайрах байлгүй.хөдлөх нь битгтй хэл,юу гэж хэлхээч мэдэхгүй.Оюунэрдэнэ бга тулдаа энэ луйварчин хулгайчуудыг ил болгож бга шүү
Зочин [103.57.94.154] 2023-12-16 12:20:29
Ээхрг1рршүг6гг66сул хэзээ нэгэн бэгз909997 цагт хүлээн 1Сэргэлэн 114эүш9зочин зочин
Зочин [66.181.188.151] 2023-12-16 12:50:15
оюунэрдэнээ бүтээлч алга толгой үг алга
Зочин [139.5.216.121] 2023-12-15 15:05:45
Дээрхи комент бичсэн оркууд өөрсдөө ярьж чадах уу хөөрхий өөрсдийнхөөрөө сэтгэх юм ккк
МАН [66.181.160.106] 2023-12-15 14:42:25
ЭНЭ БАЛАЙ ЯРЬЖ ЧАДЛАА ЮУ...ККК
Зочин [43.242.155.134] 2023-12-15 12:12:16
Оюунэрдэнэ ингэж ярьж чадах оюун ухааны чадвар байхгүй