Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүсэв.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон анхны монгол хүн болсон нь хувь хүний мэдлэг чадвар, хичээл зүтгэлээс гадна улс орны нэр хүнд олон улсын тавцанд өсөж, байр суурь бэхэжсэн, олон улсын байгууллагууд Монгол Улсад итгэж байгаагийн илрэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Мөн олон улсын эрх зүй, олон улсын эрүүгийн эрх зүйн үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн хувь нэмрээ оруулах өндөр хариуцлага ногдож байгааг онцолж, Монгол Улсын шүүхийн салбарт алтан үсгээр бичигдэх үйл явдал болсныг тодотгов.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид монгол хүний нэрийг дэвшүүлэх санаачилга гаргаж, бэлтгэл хангах Ажлын хэсгийг Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулан байгуулж ажиллуулсанд шүүгч Д.Эрдэнэбалсүрэн талархал илэрхийллээ.
Цаашид эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйтэй, шударга ажиллана гэдгээ хэлэв.
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь АНУ-ын Нью-Йорк хотноо 12 дугаар сарын 04-14-ний өдрүүдэд болсон Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд нэр дэвшин, 114 улсаас 81 санал авсан юм.
Энэ удаагийн сонгуульд 13 улс өрсөлдсөнөөс эхний санал хураалтаар ялсан байна.
Д.Эрдэнэбалсүрэн нь Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх чиглэлээр 30 гаруй жил ажилласан юм.
18 шүүгчтэй Олон улсын эрүүгийн шүүх нь төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэдэг, байнгын ажиллагаатай байгууллага.
123 улс баталсан ОУЭШ-ийн Ромын дүрэмд Монгол Улс 2002 онд нэгдэн орсон түүхтэй.
Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-12-18 19:22:55
энэ мөнгөний шүүгч байна даа. одооны эх баригчдын дээш татасан нь дандаа бөгсний алчуур байгаа юм чинь. ард түмнээс санал аваад томилчих л доо.
ЗОЧИН [202.126.88.199] 2023-12-18 09:31:42
ЭНЭ ХОНГИЛЫН ШҮҮГЧ ШУДРАГА БАЙЖ ЧАДАХУУ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА ДОО ЭНЭ ГӨЛӨГ ОЛОН УЛСАД МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАЖ ШЭВШИГЛЭНЭ ДЭЭ
ЗОЧИН [139.5.218.195] 2023-12-16 09:18:42
ШУДРАГА Л АЖИЛЛААРАЙ ДАА.ЭНЭ ЭРХ БАРИГЧДЫН ЗААВРААР АЖИЛЛАЖ ШИВШИГ БОЛОВ ДОО.ГААГА ДАХЬ ОУ-ын ЭРҮҮГИЙН ШҮҮХ ОХУ-ын ЕР-Ч ПУТИНГ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭСРЭГ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ГЭЖ ЗАРЛААД БАРИВЧЛАХААР ДЭЛХИЙ ДАЯАР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БГАА. НҮБ-ын ОУ-ын ЭНЭ ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД НЭГДЭН ОРСОН, РОМЫН ДҮРМИЙГ НЬ БАТАЛСАН 123 УЛСЫН 1 НЬ МОНГОЛ УЛС. ОУ-ын ЭНЭ ШҮҮХЭЭС ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЖ ЗАРЛУУЛСАН ХЭНБУГАЙГЧ ОЛЖ БАРИВЧЛАН ГААГЫН ЭНЭ ШҮҮХЭД ХҮРГЭЖ ӨГӨХӨД ЭДГЭЭР УЛСУУД ТУСЛАХ ҮҮРЭГТЭЙ.ТЭР ТУСМАА НУТАГТ НЬ ХӨЛ ТАВЬБАЛ НЭН ВАРУЙ БАРИВЧЛАН ГААГАД ХҮРГЭЖ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ ЮМ. ХЭРЭВ ПУТИН МОНГОЛЫН НУТАГТ ХӨЛ ТАВИХ Л ЮМ БОЛ МОНГОЛ УЛС ТҮҮНИЙГ БАРИВЧЛАН ГААГЫН ОУ-ын ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ХҮРГЭЖ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ.ҮҮНИЙГ ЭРДЭНЭБАЛСҮРЭН МЭДЭЖ БАЙГАА БИЗЭЭ.ГААГАД ОЧООД ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ НЬ ДАГАХГҮЙ ДҮВЧИГНЭЭД ЭХЛЭВЭЭ.ОДОО БОЛ ТАНЬД МОНГОЛ УЛСЫН АЛИВАА НАМ,ЭРХ БАРИГЧДЫН ЭРХ АШИГ,ХУУЛЬ ДҮРЭМ ОГТ ХАМААГҮЙ,ЗӨВХӨН НҮБ,ДЭЛХИЙН УЛСУУДЫН НЭГДЭН ОРСОН НИЙТЛЭГ ТОГТООЛ,ДҮРЭМ ЖУРАМЫГ Л МӨРДӨЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ ШҮҮ.
Зарим зүйл хэдийнээ алга болчихсон. [103.57.93.133] 2023-12-17 00:29:24
Тэгвэл Монгол Улс бензингүй, шатахуунгүй, нэмэлт цахилгаангүй, засмал замгүй, гаазын хоолойгүй, танк, хуягт, АКА буугүй, сумгүй, төмөр замгүй, вагонгүй, холбоотонгүй болох юм байндаа. Зарим зүйл нь одоо хэдийнээ алга болчтхоод байгаа юм биш үү?
Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс асуух зүйл байна. [103.57.93.133] 2023-12-15 23:18:27
Монголд тэгээд хойд улсын Ерөнхийлөгчийг Халх голын ойгоор ямар нүүрээрээ урьж ирүүлэх гээд байгаа юм бэ? Ойлгомжгүй байх юм. ОУ-ын Эрүүгийн шүүх чинь гишүүн орнууддаа Путиныг барьж тус шүүхэд тушаа гээд байгаа биздээ? Хөрш улс нь байж оросуудыг бид тэгэж чангалж чадах юм уу?
Zochin [202.126.88.234] 2023-12-16 12:29:52
Ih gurnii erunhiilugchiig yaj chadahavdee mongolchuud.manai uls chin dotroo l tom bolohoos hiliin chanadad yuch bish shu de barag Mongol gej uls baidagiig meddeggui shu de chingis haan gevel jaahan medne tiim buurai uls shu de Yun Pitiniig barivchlah aluulna shu de bid chin