Сонсгол: Т.Доржханд, С.Ганбаатар нарыг гэрчээр дуудав
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хянан шалгагчийн зүгээс алдагдсан боломжийн зардлыг 330 сая ам.доллар гэж танилцуулав. Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2022 оны арванхоёрдугаар сард 40 их наядын хулгай болсон гэсэн тооцооллыг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцуулсан. Харин УИХ-ын С.Ганбаатар 440 их наядын нүүрсний хулгай болсон гэх мэдээллийг олон нийтэд ярьсан. Та бүхэн гэрчээр оролцож, тайлбар өгөх ёстой гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Шинжээчийн зүгээс 40 их наядын хулгайг бараг нэг их наяд болчихов уу. Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. Шинжээч нарын мэргэжил туршлага нь хэр байсныг би мэдэхгүй байна. Ийм бага хэмжээний л хохирол гарсан юм. Бараг нүүрсний хулгай гэж байхгүй, жаахан л юм байгаа шүү гэсэн байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Та нар үндэслэлээ гаргаж ир. Шинжээчийн тоо бодитой биш байна. Нэг жилийн өмнө бүгд мэдээлэлгүй байлаа шүү дээ. Оффтэйк гэрээг УИХ-ын гишүүд, асуудал хариуцсан сайд нар нь мэдэхгүй нууц байсан шүү дээ. Одоо хоригдоод байгаа Б.Ганхуягаас асуухаар "Мэдэхгүй байна, мэддэг хүнээ явуулъя" гэхэд хоёр том тор барьчихсан н.Удаанжаргал гэдэг хүн ирсэн. Түүнийгээ 20 хон минутын дотор надад үзүүлээд "энэ нууцлалтай, та гарын үсэг зурчих. Үүнийг ил болгож болохгүй. Болговол та шоронд орно шүү" гээд явсан. 2019-2021 онуудад нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 195 ам.доллар байсан. Оффтэйк гэрээнд нүүрсийг 50 ам.доллароор авсан байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:- 440 их наядын хулгай гэж хэлсэн талаараа "Би хэвлэл мэдээлэл дээр явж байгаа тоо баримтыг дурдсан. Зарим нь 44 их наяд, зарим нь 440 их наяд гэсэн байна гэж ярьсан. Ард иргэдэд ямар том хулгай явж байгаа вэ гэдгийг л ойлгуулах гэсэн" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-12-18 19:24:03
өмнө хийгээд байсан сонсгол үр дүнд хүрсэн үү? зүгээр д цүцүиг тавьж цаг үрж сонгуулийн хороо найруулж сууна уу?
зочин [66.181.189.87] 2023-12-18 14:07:32
Шудрага дүр эсгэгчид