А.Адъяасүрэн: Сөрөг хүчний гишүүдээ дуудчихаад харлуулах гээд байгааг би ойлгохгүй байна

Aдмин / Улстөр

“Нүүрсний” сонсголын хоёрдахь шат үргэлжилж байна. Энэ үеэр нүүрсний компаниудын улс төрийн хамаарал бүхий албан тушаалтнуудыг танилцуулж буй юм. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий компаниудыг шинжээч танилцууллаа.Энэ үеэр Түр хороо даргалагч Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авсан юм.

Б.Энхбаяр: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн таныг гишүүн болоохоос өмнө билүү хойно уу С зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар шалгаж байна гэдэг. Энэ талд тайлбар авъя.

А.Адъяасүрэн: УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй. 1999 оноос хойш зам тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байсан. Жолооны курс ажиллуулж, ажлын байр гаргах үүднээс тээврийн салбар руу орсон. 2016 оноос хойш.

Би өнөөдрийг хүртэл чимээгүй, ямар нэгэн тайлбар өгөхгүй явж ирсэн. 2020 он хүртэл намайг хэн ч танихгүй байсан. УИХ-ын сонгуульд оролцуулахгүй гэсэн шалтгаанаар намайг оролдож эхэлсэн. Бизнес эрхлэгчдийг ухвал зээл л гарч ирдэг. Манай эгч нэг хүнд зээл өгсөн тэр хэрэгт намайг холбогдуулж шалгасан. Ноднин нүүрсний хэрэг үүсэх үед дахиад намайг хавчуулчихсан. С зөвшөөрлийн хэрэг нүүрсний хэрэг болчихсон. Зээлийн гэрээг нүүрсний хэрэг болгоод. 2016-2020 онд ардын нам засаглаж байсан. Хулгай эрх мэдэлтэй газар л байдаг. Сөрөг хүчний гишүүдээ дуудчихаад улс төрийн байдлаар харлуулах гээд байгааг би ойлгохгүй байна. АН-д хоёрхон эмэгтэй гишүүн бий. Хоёуланг нь л харлуулсан. С.Одонтуяа гишүүнийг ковидоор саад учруулсан гэж буруутгаж байсан. Компаниудыг шинжээч нараас асуумаар байна.

Б.Энхбаяр: Нүүрс тээврийн компаниудаа бүгдийг оффшорт гаргасан байна. Үүнд тайлбар хийнэ үү

-А.Адяасүрэн: 2020 оноос УИХ-ын гишүүн болсноос хойш ямар ч бизнесийн үйл ажиллагаанд оролцоогүй. Би мэдэхгүй байна. Тиймээс хариулт алга.

Б.Энхбаяр: -Таны 100 мянган ам.долларын хахууль өгсөн хэрэг шүүхэд шилжсэн мэдээтэй байгаа. Би хуульчийн хувьд гайхаад л байна. Хахууль авсан гэдэг хүн яваад байдаг.

-Хуулийн зөвлөх Батжаргал: 2020 онд тухайн асуудал үүссэн. Шалгалтын ажил хийсэн, байцаалт ч өгсөн. Манай үйлчлүүлэгч анхнаасаа нэг л мэдүүлэг өгсөн. Доржпалам гэдэг хүн мөнгөн тусламж гуйх гэж хэдэн удаа оролдсон. Боломжгүй байсан учраас би эгчийгээ боломжтой бол туслаарай гэж холбож өгснөө удаа дараа мэдүүлсэн. Үндэслэлгүй болгож хаасан. Гэвч дахиад сэргээсэн байгаа. Яагаад гэдгийг мэдэхгүй гэв.


Сэтгэгдэл

bi [103.229.176.132] 2023-12-21 08:56:24

хөөрхөн шулам гэдэг киноны дүр байдаг билүү

зочин [202.126.92.98] 2023-12-20 09:59:25

Энэ хүн өөрт нь хамаатай зүйл ярихаар л АН-ын гишүүнийг гүтгэлээ гээд солиороод байх юм. Энэ хүндээ хулгай хийсэн эсэх асуудлыг чинь яриад байна гээд хэлээд өгөх хүн алга уу, яаж яваад ийм хүмүүс Улсын их хуралд хууль тогтооно гээд сууж байдаг юм болоо ичиж үхэх юм

Зочин [71.239.25.243] 2023-12-20 00:25:32

Chamd uls tur tomdono.Amragaa hangahaa l bod.Ter n chamd taarsan ajil.

Зочин [124.158.68.244] 2023-12-19 14:35:06

МАН -аас ч дуудагдсан байна шүү дээ үхсэндээ худлаа нам зам хуцаад байгаа авгай вэ

Зочин [66.181.161.150] 2023-12-19 12:55:10

Гүй яг идцэн хулгайлцан бол, Адъяасүрээн, сөрөг нам, эмэгтэй эрэгтэй гэхгүйшдээ. Эмэгтэй хүн хулгана хоёр хулгайд жижигддэггүй гэж ардын хэлц байна.

Зочин [202.55.188.81] 2023-12-19 11:20:36

Хулгай хийсэн бол хариуцлагаа хүлээ юун улс төр

Зочин [66.181.189.62] 2023-12-19 00:07:55

МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГИЙН ЗЭС НЬ ЦУХАЛЗААД ЭХЭЛЛЭЭ. ЭНДЭЭС ХАРАХАД АДЪЯАСҮРЭНТЭЙ ЭРХ АШИГ НЭГТЭЙ Л БАЙХ ШИГ. ЭСВЭЛ ХАХУУЛ ХӨХҮҮЛЭЭ АВЧИХСАН БАЙЖ Ч БОЛОХ .ТИЙМЭЭС ЭНЭ АВГАЙ ИХ ХУРАЛД БАЙХ НЬ ЗОХИСГҮЙ ХҮН БАЙНА ГЭДГИЙГ СОНГОГЧИД АНЗААРАХ НЬ ЗӨВ

abc [103.212.116.16] 2023-12-18 23:24:38

Хулгайч л бол нам ямар хамаа байна. Хууль зөрчсөн л бол эрэгтэй эмэгтэй ялгаагүй адилхан л хандах ёстой. Адилхан шийтгэл хүлээх нь зүйд нийцнэ

Зочин [119.17.239.234] 2023-12-18 22:45:44

МАН ын лаларууд энэ хүүхэн шиг шударгаар хөдөлмөрлөж мөнгө олоогүй шүү дээ? Адьяасүрэн бол жирийн нэг хөлс хөдлмөрөөр өө бизнесс хийж улсад хэдэн тэр аар мөнгө татвар төлсөн хүн шүү!

Иргэн [139.5.217.24] 2023-12-18 23:19:36

Энэ ч нэг их шударга авгай биш байх шүү!!!

Зочин [66.181.187.59] 2023-12-18 22:35:21

Шаалтууртаа ханаагүй л хүүхэн байна даа.

зочин [66.181.190.89] 2023-12-18 22:19:36

Гол гэрч Ганхуяг хаана байнаа

Зочин [202.126.89.239] 2023-12-18 20:38:31

Энэ одоо яасан зэвүүн авгай вэ угаасаа. AH- ынхан өлөн хулгайчууд муу бүхнийг сэдсэн биздээ. Энэ авгай хулгай хийх нь зөв юмуу эх орныг минь цөлмөсөн. Хулгайчуудыг шууд цаазла шууд цаазла чадахгүй бол ард түмэнд тушаа ард түмэн хатуу шийтгэж чадна. БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА АХ ДҮҮ ААВ ЭЭЖ ГЭР БҮЛИЙНХНИЙХ НЬ БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРАА

Иргэн [59.153.86.28] 2023-12-18 18:33:45

АН-ын хулгайчид ширэн нүүрлээд ичэхгүй гүрийх юм даа

Зочин [202.9.47.17] 2023-12-18 17:13:53

Мэдэхгүй гээд л гүриых үү

Зочин [206.0.75.22] 2023-12-18 17:13:00

Oilgoh uhaan tarhiguigee meddegiimuu gencogin suga suukaa.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.