Х.НЯМБААТАР ДАРГА “БЯДГҮЙ” АРД ТҮМНИЙГ БААЛСААР БАЙХ УУ?

Aдмин / Улстөр

Хотын дарга Х.Нямбаатар "Twitter" хуудсаараа дамжуулан гаргасан шийдвэртэй нь санал нэгдээгүй сэтгүүлчтэй 2023 оны 12 сарын 17-ны 20 цаг 36 минутын орчим маргав. Ингэхдээ "Сэтгүүлч шүү ухаантай юм бол олон нийтийн сүлжээнд жаахан ес зүйтэй үг хэллэг хэрэглэж баймаар. Нөгөөтээгүүр 0 зогсолтоос гарах гарц ярих бядгүй масстай нийлээд хашхичихаас өөр шидгүй байх даа чи" гэжээ. Мөн тухайн өдрөө фейсбүүк хуудсаараа дамжуулан “Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье…Ямар ч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл…” Гэж бичсэн бол 18-ны өдөр “Нийтийн сүлжээнд ёс зүйтэй үг хэрэглэж байх тухай,мөн тэг зогсолтоос гарах гарц ярих бядгүй хэрнээ, “массыг манипуляци” хийж хашхичихаас өөр шидгүй сэтгүүлч гэх гэсэн санаа байсан.Таслал алдаж бичсэндээ олон нийтээс хүлцэл өчье” хэмээн 3 удаа нэг асуудлаар ижил шахуу байр суурь илэрхийлснийг дараах байдлаар дүгнэж үзье.

  1. Х.Нямбаатар улс төрч, хариуцлагатай албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж түүнийгээ өөрөө баталлаа. ХЗДХ-ийн сайдын албан тушаалд ажиллаж байх үед нь хүний эрхийн зөрчил, шүүхээс гадуур албадан хорих явдал хэрээс хэтэрч байгааг олон улсын байгууллагууд хүртэл анхааруулсан байдаг. Гэтэл тэр Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга болж албан тушаал сэлгээд ч ухаарсангүй бололтой.
  2. Сэтгүүлч рүү үсчиж арслан бар мэт авирлах үйлдлээс нь улс төрийн хат суугаагүй тэвчээргүй, ойворгон нэгэн гэдгийг нь төвөггүй таньж болохоор байна.Тэрээр ард түмнийг “бядгүй масс” гэсэн нь тэнэг, харанхуй бүдүүлэг, юу ч мэддэггүй гэхчлэн доромжилсонтой агаар нэг. Гэтэл фейсбүүк болон твиттер хуудсан дахь бичвэрүүдийнх нь дарааллаас харвал сэтгүүлчийг болоод ард түмнийг дорд үзэж буйгаа нуухыг хүсээгүй нь илт. Хэдий олон нийтэд манипуляци хийж байгаа сэтгүүлчийг буруутгаж байгаагаа тайлбарласан утгатай бичвэрээр гэмээ далдлан ёс зүйн хариуцлагаас бултахыг оролдож байгаа боловч агуулгаараа ард түмнийг ч дорд үзсэн хандлага нь нүднээ ил.
  3. Манипуляци хэмээх үгийн утга нь “manipulation” буюу бусдын шийдвэрт нөлөөлөх аж. Иймд “бядгүй” сэтгүүлч ард түмнийг буюу массыг манипуляцидаж байна гэж хотын даргын хэлж байгаа нь “бядгүй хар масс”-ыг баалж байгаагаа дахин дахин баталсан л хэрэг.Товчхондоо “Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье” гэж фейсбүүк хуудсандаа бичиж байгаагаас түүний “хэдэн үг хэлье” хэмээн олон нийтийг сэнхрүүлэн, дагуулагч болохоор улайрах дээрэнгүй араншингаас нь үнэртэж байгаа юм. Дарангуйлал хэдийн дүр төрхөө олоод Монголын төрд ноёрхоод удаж байгааг энэхэн жишээнээс бэлхэн харж болохоор.
  4. Хэдий олон нийтээс уучлалт гуйсан ч хотын дарга үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчийг буруутган элдэв үгээр дахин дахин дайрах нь хариуцлагатай албан тушаалтны хувьд ёс зүйгүй хууль бус үйлдэл юм. Жирийн иргэн, хэн нэгэн сэтгүүлч үг хэл үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд хоригддог тогтолцоо аль хэдийн биежээд эхэлсэн энэ цаг үед неокоммунизмын биет төлөөлөгч гэж өөрийгөө тунхагласаар байх уу?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2023-12-26 09:19:29

энэ ёстой

Зочин [202.131.225.197] 2023-12-26 09:09:22

Yanziin sda shu

Зочин [139.5.216.253] 2023-12-20 10:27:11

Та нар эрх баригчдыг зөв юман дээр нь дэмжээд буруу шийдвэрийг нь тас эсэргүүцээд байвал хүмүүст итгэл төрүүлнэ ш дээ. 30 онд гацчихаад байх юм. Ярьж байгаа нь ерөөсөө л өөрснөө ахиухан суудал аваад нэг албан тушаалд очих санаархал харагдаад байх юм. Доржханд гишүүн бол нүүрсэн дээр яаж хамтарч байна. Та нарт тийм зориг ч сэтгэл ч алга. Дандаа л бусдыг муулна. Бид нар тийм тэнэг хүмүүс харагдаад байна уу???

Зочин [139.5.216.253] 2023-12-20 10:22:23

Танай нам шинэчлэл хийхгүй л бол ахиж суудал олныг авахгүй шүү. Яагаад өмнөх сонгуулиудад ялагдсанаа ерөөсөө ч тооцож үзэхгүй юм. Сонин юм бэ?

Зочин [139.5.216.253] 2023-12-20 10:20:50

АН гэж өөрчлөгдөх найдваргүй болсон нам байнаа. Ард иргэдэд хэрэгтэй байсан ч эсэргүүцдэг, хэнийг ч ажил хийлгэдэггүй, өөрсдөө ч хийдэггүй технологио ахиад хэрэгжүүлж эхэллээ. Тэгш сондгойгоор явмаар байна гээд бахираад байдаг хулгайч нар хаачив. гэнэт л хуцаад эхлэх чинь.

Зочин [103.212.116.201] 2023-12-20 04:04:24

Энхбат танд баярлалаа.Улс төрч хүнд байх заавал мөрдөх ес зүй гэж байх естой. Хэрэв энэ ес зүй алдагдаж байвал ардчилалаас ухарч хүн төрөлхтөний ес хэмээс алдарч алсарчээ гэж бодох хэрэгтэй

Зочин [66.181.185.204] 2023-12-19 19:16:47

Зөв ажил хийж байгаа.

sanaa [66.181.166.210] 2023-12-19 16:05:28

ooroo ch bas byadgui l uls turch khun l dee. kheree hereeniihee hariig gaihaad yah ve dee. er n gishuun bolohooroo bugdiig meddeg gej bo;oo; baidag taltai. ikh moron dulguun erdemtee khu daruuhan gej unen l ug. neg muu ydarsan setguulchtee tsets bulaatsaldaad. hemjeegee l haruulj ba daa. neeh ih naidaad hereggui dee

Зочин [103.41.93.32] 2023-12-19 15:55:48

Энэ хотыг маш чадварлаг удирдаж байгаа хүн шүү амжилт хүсеэе

Зочин [73.217.117.94] 2023-12-23 03:59:52

shaana biz

иргэн [139.5.216.244] 2023-12-19 15:38:52

Та нараас айх шаардлага байхгүй ?????!!!!Та нарын толгой хэр ажилахийг харьж бна Эргүү Дарга нэртэй хулгайч луйвөрчид аа Зайлаач!!!!!!???????

Зочин [202.126.89.38] 2023-12-19 14:44:07

Чадахгүй ахмадуудыг үнэтэй зорчуулна гэнээ юу гэсэн үг юм яахаараа хөгшид, хүүхэд эрүүгээ дайраад байдаг тэнэгүүд вэ? Ёстой НЯМБААТРЫГ ИНГЭНЭ ЧИНЭЭ САНААГҮЙ БАЙСАН ЮМ ШҮҮ. ОДОО БОЛ ШУУД ОГЦОР НЯМБААТАР АА. СУМЪЯАБАЗАР ИЙМ ТЭНЭГ БИШ БАЙСАН ЮМ

Зочин [202.126.89.246] 2023-12-19 13:54:39

ulstorchid torloo anarhan martaj baina. Uvaigui, deerelhuu baina. Uund ni ard tumen durguitsej baigaa

Зочин [202.179.24.177] 2023-12-19 13:44:46

хүн юм хийхээр тэглээ ингэлээ гээл баахан солиорохын энэ хар хүйтэнд өөр яахын. Хүнийг бас заримдаа ч болтугай дэмжиж байгаач

setguulch uhaantai yumnuud... [103.57.92.36] 2023-12-19 12:37:14

zov shd yum l bol tegsengui ingesnegui teglee ingelee gej gonshgonj baidag yu ch hiisen taalagddaggui hudlaa shuumjilheees oor yuuuuch chadahgui malaar duurseb hot ch bish uls bolj sain ch bai muu ch bai garga baigaa shiidveruudee oorsdoo yagshtal bieluuleed uhaantaihan bvak neg alham uragshlah gd bna daa

Зочин [202.126.89.168] 2023-12-19 11:51:57

Үг хөөгөөд байхаар ажлыгнь тайванхийлгэ!!!!

Зочин [116.178.215.108] 2023-12-19 13:08:57

00 Ийн цаас

Зочин [66.181.178.174] 2023-12-19 12:30:57

Bogs doloogch

Зочин [59.153.114.80] 2023-12-19 11:44:38

Өөрөө ч олигтой эр биш дээ. Далдаг маягийн нөхөр бишүү

Зочин [202.55.191.130] 2023-12-22 15:32:00

heleed yuhev


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.