Х.Батсуурь: Эрх баригчид нөгөө л зальхай аргаараа бензиний үнээ нэмжээ!

Aдмин / Улстөр

Бензин дагаад бусад юмны үнэ сэм сэмхэн нэмэгдэнэ. Яана да! АИ-92 бензин 400 гаруй төгрөгөөр нэмэгдэж 2800-2900 болсон байна. Эрх мэдэлтнүүд 20 хоног ард түмнээ шантаажилж бензиний хомсдол үүсгэн -36 хэмийн шөнийн хүйтэнд 4-6 цаг очерлуулж зөвхөн өндөр үнэтэй АИ-95 шахаж иргэдээ залхаах, цээрлүүлэх замаар санасандаа хүрчээ. Манай улсын нийт шатахууны импортын ~55% эзэлдэг дизелийн үнэ бас 400-560 төгрөгөөр бас нэмэгдсэн байна. Яг л нөгөө зальхай аргаараа, сонгодог технолгогоороо, нүүрсний хулгайн асуудал оволзож, хүйтний эрч тачигнаж, бас дээр нь шинэ жил, кристмас гээд бужигнаж байх үед үнээ нэмжээ. Тиймээс хэн ч юу ч хэлж чадсангүй. Тэгэх гээд байсан юм өө, шинэ жилдээ орно оо хө гээд л өнгөрөө.

Уг нь бол бензиний хомсдол үүсэх гадаад шалтгаан үнэндээ байхгүй юм билээ. Харин ч эсэргээрээ бензиний үнэ тогтворжих, буурах боломжтой байсан. Өнгөрсөн 3 долоо хоног орчим үргэлжилсэн АИ-92, Дизель түлшний хомсдол бол зохиомол хомсдол гэж үзэх үндэслэлтэй. Манайхыг бензинээр хангадаг ОХУ бензин, шатахуунаа хэвийн, хүссэн хэмжээнд нь өгсөөр байгааг тэндээс ирсэн албан ёсны төлөөллүүд нь хэлсэн.

Манай сайд дарга нар ч ОХУ-аас ирж буй шатахууны нийлүүлэлт хэвийн байгааг эцсийн дүндээ үгүйсгэж чадахгүй байгаа. Тэгсэн мөртлөө нэмж Хятадаас бензин авах боллоо ч гэх шиг? Зохион байгуулалттай жүжиг юм уу, юу юм? Нэг л ойлгомжгүй зүйл явагдаад байна.

За юу нь ч байсан хамаа алга. Бензиний үнэ нэмэхгүй гэж амалсан Засгийн газар, бензин шатахууныг атгасан монополь компаниуд аль аль нь юу ч хэлсэнгүй зүгээр л бензин, түлшний үнийг 2 долоо хоногийн дотор 20% нэмчихлээ. Эдийн засгийн гол тулгуур багана болсон бензинийг атгасан импортлагч компаниуд үнээр нь тоглолт хийж төр барьж буй нам, Засгийн газрыг “эрхэндээ байлгаж” улс төр, эдийн засгийн эрх ашгаа тулгасаар ирсэн байдаг. Харин 2024 оны сонгуулийн дуу чимээ ихэссэн энэ өдрүүдэд талууд эвтэйхэн тохиролцоод ард түмнээ жийчихэв үү дэ. Тэд хөшигний цаана ямар тохиролцоонд хүрэв?

Яамартай ч бензиний үнийн өсөлтийн хүнд ачааг зөвхөн жирийн иргэд, улныхан л үүрнэ. Гэхдээ жийгдсэн ард иргэд мартахгүй л дээ. 6-сар гаруйхны дараа ард түмэн эрх баригчдад дүнгээ тавьж сонголтоо хийнэ. Тэр үед бид хэрхэн жийгдэж, муриулж байснаа санах болно. Эдийн засагч би ч сануулсаар байх болно. Тиймээ зөвхөн бензин төдийгүй Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ сангийн дээрэм, Авилгалын хэргүүд бүгдийг би сануулсаар байх болно.

Х.Батсуурь /Эдийн засагч/


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.181.50] 2024-01-29 21:14:43

Баруун аймагт томоохон нефт бааз байгуулах хэрэгтэй баймаар юм 2300 төг болго л доо УБ хотоос хямд байх ёстой баймаар Тэгвэл хөдөөрүү хүммүс шилжинэ шүү дээ

Зочин [59.153.114.108] 2023-12-20 07:07:34

тэг сануулаарай загасны ой санамжтай хүмүүст

Зочин [202.126.88.69] 2023-12-21 19:40:57

Ард түмнээ янз бүрээр хэлэх шаардлагагүй.сонгуульд ард түмэн дэвшүүлдэггүй.Цаадуул өөрсдийгөө шоронд шаах нөхрийг дэвшүүлэхгүй.Бие даагчид нь ашиг хонжоо хаагчид,тэднийг аав ээж ах дүү төрөл садан найз нөхдөөс нь өөр хэн ч танихгүй

Зочин [203.98.76.69] 2023-12-19 17:01:27

Монголын ард түмэн минь МАН аа сонгоод мандаад байдаа. Энийг МАН ынхан хохь чинь гэдэг юм.

зочин [103.126.107.50] 2023-12-19 15:16:19

бензин нэмэгдвэл огцорно гээд байсан Ганбаатар одоо огцор

Зочин [103.57.93.35] 2023-12-19 22:12:29

Үнэн үү. Энэ бол ёстой зхльхай бн шүү. Бодоод үзээрэй. Бензин нэмэгдвэл огцроно гээгүй байх.

Зочин [66.181.161.150] 2023-12-19 14:07:52

Манипуляц гэж хэлж болно. Манипуляц нь бүр махинац болж хувирч иргэдийг хорлож байна. Ийм махинацийг эрх баригчид сонгуульт хугацаандаа лавтай 3 удаа хийлээ. Эхнийх нь 10 трилионы мөнгө хэвлэлт байсан. Дараа нь ложистикт зохион байгуулалттайгаар асуцдал үүсгэж юмны үнийг хөөрөгдсөн. 3 дахь нь энэ болж байна. Одоо юмны үнэ нэмэгдэхэд саадгүй боллоо. Уг нь засаг нэгэнт үүсээд буй нөхцөл байдалд менежмент хийж ажиллах үүрэгтэй. Гэтэл энэ төр асуудал үүсэхээс өмнө асуудлаа өөрсдөө захиалж, зовлонг бий болгож байна. Нийгмийн зовлонг удирдаж өөрсөддөө ашигтайгаар эргүүлж тоглож байна. Сая төсөв батлах нь эхний нүүдэл байсан. Маш их хөөсөрсөн төсөв. Инфляцийн урьтал. Он гарахтай зэрэгцээд нүүрсний экспорт зогслоо. Үүнийг ч таамаглаж байсан. Гэхдээ тэд амжаад төсвөө батлачихсан. Өөрсдийнхөө хувьд айдгаа авдартаа хийчихсэн. Одоо тэртэй тэргүй удирдлагагүй болох гэж буй инфляцийг тайлбарлах шалтгаан олох л хэрэгтэй. Тэрний нэг нь энэ нефтийн зохиомол хямрал байна. Би зөндөө хэлсэн. Иргэд өнөөдөр

Зочин [66.181.161.150] 2023-12-19 14:10:47

гаслаж тархиа шааж байх биш төсвийг өндөр дүнтэй батлуулахгүй гэж жагсах ёстой байсан юм. Одоо өнгөрсөн. Жагсаад ч нэмэргүй. Ганц арга үлдсэн. Шахалт үзүүлж байж сонгуулийг эрт явуулах. Эрх баригчдыг танхимаар нь хөөж явуулах. Ингэж эрх баригчдын цаасан мөнгөө цавчиж дуусахаас өмнө шинэ парлиамент батлагдаж төсөвтөө тодотгол хийх. Ядахдаа жилийн үлдсэн хагасад хэвлэх мөнгийг нь зогсоох хэрэгтэй.

Зочин [119.17.239.234] 2023-12-19 13:49:22

Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдхүүны үнэ унаж байгаа дээр манайд долларын ханш тогтвортой байгаа шүү, ер нь тэгээд эрх баригчид шатахууны бизнес хийдэг хэдэн компаниуд дандаа далимдуулж нэмдэг 95, 92, дизелийн түлш бүгд л 300-400 төг гэдэг чинь 1 л тутам 10 центээр нэмлээ? Монголд хянадаг зохицуулдаг механизм алга даа.,


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.