П.Өлзийнаран: "Уурхайн тоос амсаж үзээгүй хүн яаж тогтвортой хөгжил хангаад, төслөө ойлгох вэ дээ"

Aдмин / Улстөр

Нүүрс баяжуулах үйлдвэр барих бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамгийн чухал төсөл байсан. Үүний ашиглалтад орох хугацаа хоцрогдолтой байгаа. Хэд хэдэн удаа тендер буцаж, дахин шалгаруулсан, гэрээний нэмэлт өөрчлөлтүүд орсон талаар, Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.ӨЛЗИЙНАРАН хэлэхдээ " Би ТУЗ-д 2016 оноос хойш суусан. Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. ТУЗ-д сууж байсан том дарга нар маань ирээгүйд харамсаж байна. Мэргэжлийн хүний хувьд ТУЗ-д ороод маш их эмзэглэж байсан. Энэ том төслийг саалийн үнээ гэж үзвэл, ямар ч судалгаа шинжилгээ, сэтгэлгүйгээр ухаж ирсэн байсан. Анх ажилд орсон цагаасаа “Суурь судалгааны ажлыг эхлээч” гэж хэлж байсан. Сүүлд орсон гэрээний нэмэлт өөрчлөлтийг намайг ажлаа өгсөн цагаас хойш хийсэн байна.Уурхайн тоос амсаж үзээгүй хүн яаж тогтвортой хөгжил хангаад, төслөө ойлгох вэ дээ. Тиймээс Эрдэнэс таван толгой ХК-ийн шаардлагатай хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй гэлээ


Сэтгэгдэл

irqen [222.229.227.77] 2023-12-20 10:16:41

ih SAIN ZALUU baina

зочин [66.181.190.89] 2023-12-19 20:34:47

Энэ хулгайч бас шаасан байна ш дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.