ЗОВЛОНГООР ЗООЛОГСОД БУЮУ УТААГААР УРАМШУУЛАЛ АВАГСАД

Aдмин / Улстөр

Утаа бууруулахад хувь нэмэр оруулсан гэх нэрийдлээр улсын төсвөөс урамшуулал олгосон болон түүнийг авсан хүмүүсийн ичих нүүр нь элгэндээ наалдсан бололтой. Нийтдээ 1,1 тэрбум төгрөгийг улсын төсвөөр шагнал урамшуулал хэлбэрээр гаргуулан авсан баримт нь нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор ил болжээ. Гэтэл Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийд тэргүүлж, нэн аюултай түвшинд очоод байгаа. Хорт хавдрын өвчлөлийн суурь шалтгаан болтлоо дэгдээд буй утааны хор уршиг нялх хүүхдүүдэд үхлийн аюултай гэгддэг чухам түүгээр далимдуулан түмний эрх ашгийг уландаа гишгэж хувьдаа цулайн, сая саяар нь урамшуулал нэрээр бэлэн мөнгө хүртэж тэр нь тэрбумаар тоологдох болчихсон нь хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой үйлдэл мөн.

Утааг бууруулах бодит алхам хийгдэхгүй удсан нь агаарын бохирдол, угаарын үхэл, цаг хугацаа, төсөв хөрөнгө авлигачид ба тэднийг өөхшүүлэн гааруулагчдын баяжих хэрэгсэл болжээ.

Гэтэл хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэд ирээдүйд амьд явах эрхээ алдаж, үр хүүхэд нь өвөлжин эмнэлгийн үүд сахиж байгаа нь туйлын шударга бус хийгээд утааг баяжих хэрэгслээ болгосон этгээдүүдийн нийгмийнхээ эсрэг үйлдэж буй онц хэрцгийлэл болов уу?

1 их наяд төгрөгийн алдагдалтай гэх мөртлөө ТУЗ-ийн гишүүдээ 1,1 тэрбум төгрөгөөр урамшуулсан “Тавантолгой түлш” компанид аудитын шалгалт оруулж санхүүгийн зөрчлийг нарийвчлан шалгах шаардлага үүсжээ. Аюул дагуулсаар буй агаарын бохирдлын эсрэг дорвитой өөрчлөлт гараагүй атал чухам ямар үндэслэлээр тэд шагнагдаж, ямар шийтгэл хүртэх ёстой болохоороо Улаанбаатар хотын хүн ам уушиг нь хордож, улсаараа хохирох болов?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.91] 2024-01-02 08:39:30

Монгол улс ард түмэн бүх сабарт амь бөхтэй үe удмаараа шигдчихсэн ,33 жилийн дампуурал ялзарлаасаа салахгүй байсаар мөхөхндээ Ард иргэд хулгайч луйварчидаа ил тод зарлаад орхих биш бидний амьдралын дайсныг ор мөргүй болгохгүй л бол тэд улам л идэж ууж биднээр тохуурхаж , бид ч гонгинож гомдолдсоор хорвоо дуусахнээ@!!!

Зочин [103.57.92.86] 2024-01-01 11:44:45

ХОТЫН ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА БАЙХДАА. ХОТЫН НОМЫН САНГИЙН БАРУУ ЦОНХНУУДЫГ ХААЖ НЭГ АМБААР БАРИАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БАЙСАН НӨХӨР БОЛ ЭНЭ ЛАЛАР. БАТҮҮЛ ГАРЧ НЭГ НУРААСАН ДАА, ТА НАР ХАРААРАЙ ЯАЖ ИЙМ ХҮН ТИЙМ ЧУЛА ҮЙЛДВЭРИЙН ДАРГА БОЛДОГ БАЙНА АА. ЗӨВХӨН ШУУДАЙНААС ГЭХЭД Л ХЭДЭН ТЭРБУМЫГ ШААСАН ХУЛГАЙЧ

Зочин [43.242.243.19] 2023-12-30 18:05:36

Утаа арилгах хөрөнгө мөнгө яасан бэ хулгайчуудаа эдгээр луйварчдын авгай хүүхэд амраг нь халуун оронд далайн эрэг дээр цэнгэг агаар амьсгалаад хулгайн хөрөнгөөр бжийдаг гээ биздэ

Зочин [103.57.93.121] 2023-12-28 21:52:04

утаа бууруулах арга бол гэр хороолол руу дулааны шугам, цэвэр бохир татах. хөрсний бохирдол ч арилна. ямар ч улс төрч ийм хэцүү ажлыг хийх хүсэлгүй байгаа учраас эхлэхгүй байна. үүнийг хийсэн хүн дараагийн 1000 жилийн түүхэнд бичигдэх болно

Даш [103.212.119.131] 2023-12-26 17:19:52

Арай л дэнжээ.олон түмний бухимдалтай санал иэг бн.

Зочин [103.212.119.131] 2023-12-26 17:20:37

Дэнджээ

Зочин [139.5.217.191] 2023-12-26 13:56:00

Ард түмнийхээ зовлонгоор хоологчидод үнэхээр хэлэх үг олдохгүй юм,яаж эх орон түмэн ийм амьдралтай байхад тийм их мөнгө аваад идэж уугаад тав тухтай амьдарч чадаж байна аа,ард түмнээ,улсаа гэх өччүхэнч эх оронч сэтгэл эдгээр хүмүүс дтор байхгүй байсанд үнэхээр харамсах юм арайч дээ...

Зочин [103.212.117.84] 2023-12-25 19:53:27

Энэ Ганбаатар гэж хулгайч бол жинхэнэ хулгайч лалар байгаан

Иргэн [59.153.113.241] 2023-12-26 23:43:04

М.Ганбаатар дэд сайд гэхээр үнэхээр гутармаар. Булай, булхай нь уудлагдах цаг болсоон

Монгол [202.126.88.150] 2023-12-25 18:51:18

Тэр бие биендээ олгосон, шагнасан мөнгийг төлүүлж төрийг, хотыг хохиролгүй болго

Утаанд хордогч [66.181.179.211] 2023-12-25 16:57:01

Утааг их болголоо хортой болгож чадлаа гээд шагнуулсан 2 хулгайчийг болдог бол цаазалмаар бна олон бяцхан үрс өвчин тарихдаа уйлж шаналж бна

Ард [202.9.46.22] 2023-12-25 14:26:03

Энэ бөгс цүнх долоогч пялдагауудын мөрөөдөл зорилгоно зүгээрл том жижиггүы хулгаа авилгал цаазлуул таарна бодхоос уншхаас дургүй хүрэх юмдааа торгоол болооо монголд хохинээ улуудааа

Зочин [66.181.186.137] 2023-12-25 13:06:33

Утааны сэтгүүлч Пүрэвхүү 78 саяаар шагнуулчихсан гомдмоор харамсалтай бна даа

Зочин [202.126.89.124] 2023-12-26 08:56:59

Сэтгүүлч нарын үнэн төрх

Ыы [66.181.161.254] 2023-12-25 13:01:36

Ийм төрд шургалсан хулгайчуудаас авсан мөнгийг 10 пахин нушалж улсад төлүүл. Даварсан луйварчид. Юу хийлээ гэж вэ

Бб [66.181.161.254] 2023-12-25 12:58:29

Бүр цайчихсан, ичдэггүй дуйварчид юмаа.

ЗОЧИН [202.9.40.6] 2023-12-25 11:13:03

ГАНБААТАР ШИГ ИЙМ ХАА ЯВСАН ГАЗРАА ХӨӨДДӨГ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭДИЙГ ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛЖ, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ТӨР ЗАСГИЙН ЯВУУЛЖ БАЙГАА ЗӨВ ЗҮЙТЭЙ АЛХАМ ТЭМЦЭЛД ИЙМ ЮМС ҮНЭН ГАЙ.

manii [203.23.49.64] 2023-12-25 10:34:36

hulgaichuudiig shar hadnii jalgand abaachaad buudaachee hun buuddag bsan jambaldorj gedeg hunii ur sad bnayy zahialj bgaad buuduulaachee naad 2-goo

Зочин [103.57.94.237] 2023-12-25 10:21:14

энэ мөнгийг буцааж төлүүл,Улаанбаатарын оршин суугчдыг утаагаар угаартуулж байгааг нь шагнаж буй хэрэгүү. Үтэр түргэн тэр мөнгийг буцааж төрд тушаа хулгайчид. Тэр Таван толгой түлш компани нь 500 эрбумын алдагдалтай юм байна шүүдээ


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.