Б.Бадрааг улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорино
Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх прокурорын саналыг өчигдөр /2023.12.25/ хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд мэдээлэл хийхдээ УИХ-ын Хянан шалгах түр хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдгийг мэдэгдсэн. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болсон гэсэн.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал, Х.Нэхийт нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хэлэлцэж, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.27] 2023-12-29 08:43:37
Өмнөговийн баян дарга нар Сэддорж Бадраа Х.Мандахбаяр Л.Энхболд одоогийн ИТХТ гишүүд гээд мөнгө’ хор зэрэгт гүн хутгалдсан нөхдүүд байнаа. Мандахбаяр хятадуудынмгараас гарахаа өнгөрсөн байхаа.
Зочин [203.98.76.249] 2023-12-28 14:59:54
шууд л цаазлаач дээ. улсад гай түйтгэр удсан нь үнэн байна даг. цаазлахгүй бол уоам хохироогоод байна.
Гэж [59.153.114.140] 2023-12-27 15:24:51
Яллаж чаддаггүй байж хориод яахавдээ ,шал худлаа
Зочин [103.145.234.35] 2023-12-27 13:11:44
Битгий орж ирээрэй гэж албан ёсоор сануулж байгаа юм байна даа
Зочин [66.181.161.49] 2023-12-27 06:28:56
shaagaal bnda neg muu ith darga mongol ulsin gazr nutgaas zarchina gj bhu shn vlehima bas neg toglolt tugtahisan bhda ene nohror
Шаансаа ашиглахгүй зугтаад л байх юм байхдаа. [66.181.179.235] 2023-12-26 20:49:00
Бадраа гадаадаар тэнэж л байг. Гадаадад тэгээд хэнийх нь гар урт бол? Монгол төрийнх үү? Эсхүл хятадын зохион байгуулалттай гэмт бүлгийнх үү? Хятадуудын гар нь урт бол Бадраагийн хоолойг боондоо, бооно. Харж л байя. Уг нь нутагтаа ирвэл амьд үлдэх шаанс нь илүү юмсан.
Зочин [202.55.191.130] 2024-01-02 13:15:17
аймаар хэрэг вэ?
zochin [66.181.160.60] 2023-12-26 18:43:39
Hamgiin turuund huuli busaar olgoson gazraa olj avah Heregtei... Mash yaraltai umhii hujaa naraas!!!!!!!!!!!!!!!!
зочин [59.153.115.30] 2023-12-26 17:53:01
Хэвлэл мэдээллийхэн, Мэдээ сайтыхан хамтран хуйвалдаж, Бадраа гэгчийг мэдээгээр хангаж байгаа хэрэг үү?
зочин [49.0.130.24] 2023-12-26 16:57:22
зугт гэж хилээр гаргачигаад эргэж ирэхээр нь баривчилна гэж тогтол гаргаж байдаг манай шүүхийнхэний гоц ухаантнуудаа тэр хүн эргэж Монголд ирэх үү ? та нарыг тавлаж бахаа хангаад харийн оронд жарган цэнгэж байгаа
abc [66.181.179.97] 2023-12-26 15:48:33
Баривчлах хэрэгтэй бол баривчлана л биз. Хамгийн гол нь хууль бусаар олсон орлого,хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Тэгэхгүй худлаа баривчилж хорьж байгаад л суллаад гаргачихдаг. Баахан хагартлаа баяжсан улсууд гадаадаар тэнээд...
Зочин [66.181.187.192] 2023-12-26 18:16:19
Тийм шүү шувуу ажиллагаа гэж баахан сүржигнээд барьна шүү гэсэн мecceж илгээгээд байгаа юм уу
Зочин [66.181.188.122] 2023-12-26 15:43:39
Ирэхгүй дээ ирэхгүй тагтаа юмуу усны шувуу болсон доо. Харж л байгаарай
тогтох [202.21.100.210] 2023-12-26 14:14:25
Оргох бололцоог нь хангаж явуулчихаад одоо барих үүнийг чинь монголчууд "Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв " гэдэг юм ха ха ха
Зочин [202.131.225.197] 2024-01-02 13:13:04
aan tegsen uu