УЛААНБААТАР ХОТЫН УДИРДЛАГАД УЛС ТӨРЧ БИШ ИНЖЕНЕР ХҮН ХЭРЭГТЭЙ
Бугширмал асуудалдаа живж агаарын бохирдлоос үүдэн угаартаж 40, 50-иараа амиа алдацгаах хөөрхий Улаанбаатар хотынхны хүйтэн өвөл, харанхуй айдас, хорт утааны аюул тосдогоороо угтлаа. Гэвч өвлийн улирал эхлээгүй байхад халуун намраар хариуцсан дарга нь автобусны шинэчлэлээр бургилсан хулгайн хэргээр шалтгаалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж оронд нь хууль зүйн сайд, “бүхнийг чадагч” Х.Нямбаатар мориллоо. Гэвч мань хүнд хотын удирдах ухаан дутмаг байгааг эхний шийдвэр,мэдэгдлүүд нь харуулжээ. Томоохон албан тушаалын гэмт хэргүүдтэй шийдвэртэй тэмцдэг гэгдэж байсан түүнийг хотын даргын ажлыг чадна гэж бодсон нь үнэндээ авлигалын баалсан идээ бээрийг шахна гэхээсээ илүү хотын менежментийн асуудал руу ийм хурдан дайрч ороод люмпэн ухаанаараа гайхуулна гэж хэн санахуй.
Нийслэлийн төлөвлөлтийг цоо шинээр дахин зураглах чадварлаг инженерийн шийдэл дутагдаж байгаа нь гарцаагүй. Харин улс төрч нар хэзээ ч инженерүүд шиг ажиллаж чадахгүй бөгөөд тэд зөвхөн популист арга барилаа түрүүнд тавьдаг.
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.34] 2023-12-28 16:58:26
тийм шүү
Хотын удирдлага мөнх биш ш дээ. [66.181.160.107] 2023-12-28 11:01:36
Хотын удирдлага ч дээ. Нийслэлийн удирдлагаа Яармагруу нүүлгэчихэж чадаагүй л сууж байгаа биздээ? Барилга нь аль 2020 оны үед баригдачихсан биздээ? Кх!
Шинэ зочин [103.212.118.68] 2023-12-28 10:34:00
Улаанбаатар хотын даргаар инжeнeр хүн тавих хэрэгтэй гэдгийг хүн бүр хэлж байгаа , Манайд улс төрчдийнхөө цалин хангамжийг нэмэх , хийсэн хулгайгаа яаж нуух тухай ярьдаг . Мэргэжлийн инжeнeр , тeхнологич , мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар огт ярьдаггүй . Улс орныг хуурамч дипломтой , хулгайчууд л удирдаж байна
Зочин [103.57.93.84] 2023-12-28 01:37:24
Салбар болгоныг мэргэжлийн бус хэдэн улс төрчид 30 жил самарч байна
Зочин [202.126.89.134] 2023-12-27 17:27:38
Ер нь хотын даргыг үе үеийн мундаг инженерүүд хийж ирсэн, жнь: Мөнхжаргал дарга, Энэбиш, Баасанжав Наранцацрал гээд Миеэ гийн үеэс завхрал эхэлсэн за тэгээд улаан хацарт, Сүүлийн дарга нараас арай гайгүй нь Мөнхбаяр бусад нь голдуу улс төрчид ?
иргэн [66.181.191.77] 2023-12-27 14:47:15
бүх салбарт мэргэжлийх нь хүнийг тавих хэрэгтэй, цүнх баригч нарыг тавиад монголын бүх салбар дампуурж байгааг ард түмэн харлаа,
Иргэн [66.181.161.42] 2023-12-27 14:17:33
Хотын аж ахуй коммуникаци чиглэлээр орос улсад дээд боловсролтой мэргэжилтэн 5 жил сурч төгсдөг бсан.
Зочин [103.161.242.116] 2023-12-27 13:09:56
Улс төрчдийн болон хуулийн балгаар үүссэн баахан асуудлууд байхад эхлээд эрх зүйн орчиноо засахын тулд энэ цаг үед хуульч байх нь зохистой. Аяндаа хөгжил рүү явах болохоор инженерүүд гол үүрэгтэй оролцох биз. Ер нь бол цөлх сийрэг ухаантай монгол хүн хэрэгтэй.
Махвал [66.181.188.39] 2023-12-27 12:45:26
Инженерүүд бага ярьж,ихийг бүтээдэг . Тэд тал бүрийн салбаруудын мэргэжлийг ойлгож мэргэшмх чадвартай байдаг. Инженер мэргэжлийг ойлгож эхэлсэн нь аз гэхүү дээ ....? !
Зочин [24.114.27.187] 2023-12-27 12:30:10
Зөв.,мэдлэг чадвартай инженер хүн хотын зүрх судас,тархи толгойг мэдэх учраас тийм хүн хэрэгтэй