З.ЭНХБОЛД: Монголын MCS, Хятадын Шин хуатай нийлж, Тавантолгойг үнэгүй авах 100 жилийн гэрээ хийсэн байсныг 2015 онд ЗОГСООСОН
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах шийдвэр гарсан тул шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Үүний дараа УИХ-ын дарга асан З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, “12 дугаар сарын 13-нд болсон шүүх хурлаар би яллагдагч биш шүүгдэгч болсон". Нүүрсний хэрэгт намайг холбох гэж МАН-ынхан үзээд байгаа.
Өнөөдөр болсон шүүх хурал бол нүүрсний хэрэгтэй огт хамаагүй. Б.Энх-Амгалан сайдын хувийн компанид зам барих эрх олгосон эсэх асуудал яригдаж байна. Би энэ хэрэгтэй нь ямар хамааралтайгаа мэдэхгүй, прокурорууд мэдэж байгаа байх. Би. Б.Энх-Амгалантай тийм юм ярих хэмжээний танил биш. Сая л энэ шүүх хурал дээр мэдээлэл авч байна.
Ер нь Тавантолгойн ашиг нь Монгол улсад үлдэх ёстой гэдэг 2010 оны УИХ-ын тогтоол байгаа. Гэтэл одоо энэ нүүрсний сонсгол энэ тэр нь яагаад Хятад улсад ашиг үлдээхгүй байгаа юм яахаараа зүүн тийшээ төмөр зам, авто зам тавьж байгаа юм? гэдэг ийм юм ярьдаг бүлэглэл байгаа.
Тэр бүлэглэл Б.Энх-Амгалан бид хоёрыг шүүгдэгч болгож байна. Страто компани надтай ямар ч хамааралгүйг прокурорын байгууллага 2015 оны 5 сард тогтоосон байдаг. Хамаатуулах гэж оролдож байгаа нүүрсний бүлэглэл нь Хятад руу зам тавь, Хятадад л нүүрсээ өгье гэдэг нөгөө бүлэглэл. Тэдний цуурхал. Үүнийг дахиад оруулж ирэх гэж байгаа нь Хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдсан байна гэж дүгнэж байна. Шүүх хурал 01-р сарын 18-нд үнэн зөвийг тогтоогоод өгнө. Ямар ч байсан З.Энхболд нүүрсний хулгайтай холбоогүй нь тодорхой боллоо." гэв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.183] 2023-12-28 11:55:49
Том хулгайч баригдахдаа том л унгас алдана шүү дээ. Энэ бол төрийн өмчийн хулгайч.
Huz [122.201.23.66] 2023-12-28 10:28:17
Ene gereeg tsutsalj bhiig tv r ard tumen harsan bichlegee ahiad tsatsna uu ustgachihaagui bol
зочин [66.181.186.161] 2023-12-27 23:33:14
Барилгын материалыг бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэх боломжийг судлаад, хэрэгжүүлэх гээд энэ хүн зүтгээд яриад байсан биз дээ?
зочин [202.9.40.33] 2023-12-28 07:03:16
НӨГӨӨ Л ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ӨЛӨН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН САНААРХАЛ БАЙСАН БИЗ ДЭЭ?
Нүүрс [66.181.188.116] 2023-12-27 22:52:33
Хужаа энхсайхан хятадтад 100 жилээр гэрээ хийх гэж байсан нь бол үнэн.тэрийг энэ атигар зогсоосон нь бас үнэн
Зочин [172.58.165.68] 2023-12-27 22:37:46
Ene belreg turiig samarch nuursnii turiin umchiig hulgaig gardsan shuu shorond hii geed 2 honohod l buh heregtee huleene
Амаан [124.158.66.85] 2023-12-27 21:34:56
Атигар Зи Энхболд нүүрсний хулгайд оролцоогүй гэдэг худлаа. Өөрөө оролцоогүй ч дүү нь оролцдог нь илт болсон. Бүгд л би хамаагүй, оролцоогүй гэдэг. Гэтэл ах дүү, эхнэр гээд хамаарал бүхий хүмүүс нь оролцдог.
Зочин [202.55.188.85] 2023-12-27 22:40:09
ГЭМГҮЙ БУСДЫГ ГҮТГЭЖ ХАРЛУУЛЖ БАЙЖ Л ТААШААЛ АВДАГ ӨМХИЙ САДИСТ ЭРГҮҮ МАЛ АА, ЧАМД ЕР ХАМААГҮЙ, ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭ, ЗА ЮУ! К К К
Зочин [202.126.89.134] 2023-12-27 17:22:57
Энэ хүнд Улс Монгол оо гэсэн бага ч гэсэн зөь бодол бий , үнэндээ бол МСS бүлэглэл ТТ ордыг авах гээд бүр УИХ аар оруулахгүйгээр шийдсэн байсан бна, үүнийг энэ хүн УИХ дээр татаж авч зөв шийдвэр гаргаж 3,0 сая иргэн ээ хувьцаа эзэмших эрхтэй үлдээсэн, үнэн юм үнэнээрээ үлдэх ёстой.
ЗОЧИН [60.41.246.196] 2023-12-27 16:46:24
НҮҮРСНИЙ СОНСГОЛООР МАН-ын, ӨМНӨХ БА ОДООГИЙН УИХ, ЗГ-ын БҮР ТОМЧУУЛААС ЭХЛЭЭД ДООШОО ТОМ ХУЛГАЙЧИД НЬ САЙД АМАРБАЯСГАЛАНГААС ЭХЛЭЭД ХӨДӨЛШГҮЙ БАРИМТТАЙГААР ИЛ БОЛЛОО. БҮР ДЭЭРЭЭС ДОРОО ХҮРТЭЛ ГЭР БҮЛ, АХ ДҮҮ, АМРАГ САДАН, ТАНИЛ ТАЛ, АЖИЛ ТӨРЛӨӨРӨӨ ААЛЗНЫ ТОР ШИГ ХИРСЭН МАШ ОЛОН БҮЛЭГЛЭЛҮҮД НИЙЛЖ ЭНЭ "ЗУУНЫ" ГЭХ АГУУ ТОМ ХУЛГАЙГ ОЛОН ЖИЛ ХИЙЖ ИРСЭН НЬ ИЛ БОЛЛОО. МУНХАГ МИНИЙХЭЭР БОЛ ХАМГИЙН БАГАДАА ЛАВ 80-90 ХУВЬ ХҮН ЭРҮҮД ТАТАГДАЖ ШОРОНД ОРОХООР БНА.СОНГУУЛИАС ӨМНӨ ЭНЭ ХУЛГАЙЧДАА ШҮҮЖ ШОРОНД ХИЙЛ ДЭЭ.ОДОО ҮҮНИЙГ ХУУЛИЙНХНЫ ХИЙХ АЖИЛ Л ҮЛДЛЭЭ.
Зочин [66.181.183.16] 2023-12-27 16:26:45
Яагаад огт гэигүй хүмүүст зохиомол хэрэг тохоодяллах гээд байшаа юм бол.
Зочин [103.57.94.190] 2023-12-27 15:51:17
Ер нь "нүүрсний сонсгол" бол АН-ыг, түүний дотор зөв сэтгэлтэй лидерүүдийг намнах гэсэн МАНгаруудын явуулга болж дууссаныг ард түмэн ойлгосон байх аа. Тэр Амгалан гэдэг хулгайч хүүхний авга ах нь СҮ гэдгийг монголчууд мэдээд байхад ХЗДХ-ийн сайд, сонсгол зохион байгуулах хорооны дарга, шинжээчид нь хамаарлыг нь олж харахгүй л байна гэнэ дээ.
Зочин [66.181.183.16] 2023-12-27 16:25:10
Яг тэгэж ойлгогдоод байна.Шуюарга юм алга. Үнэхээр шударга байя гэвэл МАН ын гишүүдийг шүүх ёстой. Ард түмэн үүнийг ялгах тэнхээтэй байгааг МАН нэг ч ойлгохгүй байгаа нь иргэдээ дэндүү доор үзэж доромжилж байна.
Зочин [183.177.97.70] 2023-12-27 15:26:21
УИХ-ААС НУУЖ БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙСАН ГЭРЭЭГ ИХ ХУРАЛ ДЭЭР ИЛЧИЛЖ АЛХ ЦОХИН АНХААРУУЛЖ ТАСЛАН ЗОГСООЖ БАЙСНЫГ САНАЖ БАЙНА.
Зочин [103.212.117.120] 2023-12-27 14:42:42
Энэ гэрээг зогсоосон нь үнэн шүү,үүнийг үгүйсгэж болохгүй,басчиг гэж Монголоо гэсэн сэтгэл зүрх энэ хүнд байгаа юм билээ.
иргэн [66.181.191.77] 2023-12-27 14:42:06
үнэн үнэн , ард түмэн мартаагүй
Иргэн [59.153.115.67] 2023-12-27 13:56:53
Энэ бол үнээн