Хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хахууль өгсөн эцэг эхчүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
Нэр бүхий эцэг, эх үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ биелүүлэх хүрээнд бага насны хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол олгуулахаар хүссэн хүсэлтийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн тул төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээж, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Тодруулбал нийслэлийн прокурорын газраас А болон Д нарыг хахууль авах болон нэр бүхий 12 эцэг, эхийг хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд нийтийн албан тушаалтан болох А, Д нарыг албаны чиг үүргээ хийхийн тулд бусдаас хахууль авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, тэдний төрийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Харин нэр бүхий эцэг, эхчүүдийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ биелүүлэх хүрээнд бага насны хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол олгуулахаар хүссэн хүсэлтийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн тул төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээж, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
Нийтийн албан тушаалтан болох А, Д нарыг Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний сурч боловсрох эрхийг болон Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасан “…хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх… талаар оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг тэгш боломжийн үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчин гүйцэтгэх ёстой албаны чиг үүргээ хийхийн тулд бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.234] 2023-12-30 06:24:14
Шүүхээс анх удаа ийм сайхан мэдээ олж уншлаа.
зочин [202.131.225.178] 2023-12-28 15:17:38
яг зөв шийдвэр гаргажээ