Х.Нямбаатар: Нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан шинэ чиглэл нэмэгдэнэ

Aдмин / Улстөр

Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгой орноор ангилан хөдөлгөөнд оролцуулж буй. Дээрх хугацаанд нийтийн тээврийн маршрутыг шинээр төлөвлөж, замын хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөгөө болосвруулах талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж байв.

Тэрбээр яг одоо төлөвлөгөөгөө танилцуулж байна.

Х.Нямбаатар "Нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан шинэ чиглэлийг нэвтрүүлэхээр болж байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 110 чиглэлд 1,017 автобусаар 1,170 автобусны зогсоолоос өдөрт 400,000-500,000 зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна.

Өнөөгийн нийтийн тээврийн төлөвлөлт нь дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэж байна. Иймд нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Улаанбаатар хотын газар зүйн хэлбэр болон одоо байгаа авто замын сүлжээнд тулгуурлан зорчигчийг хотын аль нэг захаас нөгөө зах руу дамжин суух нөхцөлтэйгөөр богино эргэлтийг бий болгож автобусны хүлээгдлийн хугацааг багасгахаар ажиллаж байна.

Дээрх төлөвлөлтийг жигд бус гудамж замтай хотуудад ихэвчлэн мөрдүүлдэг бөгөөд урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж зам болох

Энхтайваны өргөн чөлөө

Чингэлтэйн өргөн чөлөө

Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам

Их тойруугийн гудамж

Нарны зам

Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон.

Дээрх зургаан урт чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх үндсэн 40 богино эргэлтийн чиглэлд 494 автобус, хот орчмын 15 чиглэлд 89 автобус, их багтаамжийн автобус явах боломжгүй хотын захын хорооллуудаар үйлчилгээ үзүүлэх дунд багтаамжийн 5 чиглэлд 25 автобус, нийт 74 чиглэлд 1,075 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 11-13 километр цаг байгаагаас 18-20 километр цаг буюу 25 орчим хувиар, чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгаж төлөвлөсөн." гэв.


Сэтгэгдэл

зочин [60.41.246.196] 2024-01-02 08:34:28

ЧИГЛЭЛҮҮД МАШ ЗӨВ БНА. ХАРИН 1-Р ЭГНЭЭГ НЬ АВТОБУСАНД ТУУШИД НЬ БҮРЭН ЧӨЛӨӨЛ, ТЭМДЭГЛЭГЭЭ, ТЭМДГИЙГ, КАМЕРЖУУЛАЛТЫГ САЙН ХИЙЖ ХАТУУ ХЯНАЛТ ТАВЬ, САЙН ТОРГО, ОЛОН УДААХ ЗӨРЧИЛД ЭРХИЙГ НЬ ХАС. АВТОБУСЫГ 5 МИН-аас ИЛҮҮГҮЙ ЗАЙТАЙ ЯВУУЛ.АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ ТАКСИ БУЙ БОЛГО."ХУВИЙН ТАКСИ" ГЭХ ТЭНҮҮЛЧДИЙГ ЗОГСОО. ИНГЭВЭЛ ХУВИЙН МАШИН ЭРС ЦӨӨРНӨ, ТҮГЖРЭЛ ЭРС БАГАСНА ШҮҮ.

Зочин [103.57.93.121] 2023-12-28 14:55:51

natur zamaar yavdag autobus nemj uguuch


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.