БОХИР УЛС ТӨРЧДӨӨС ХУЛЧИЙДАГ ҮНДЭСТЭН БОЛЧИХСОН УУ?
Асар их хулгайн мөнгөөр ард түмний амьдрал ахуй, хөрөнгө санхүү, гэр бүлийн байдлыг хүртэл доройтуулсаар буй хар тахал хулгайн улс төрийн тогтолцоо Монголд эцсийн хүчээ шавхан тийчлэх. Сэтгүүл зүй, шударга ёс, хуулийн засаглал утгаа алдаж бүгд хулгайн мөнгөөр амь зогоон аж төрөх нь үнэндээ туйлын гашуун хэдий ч гол зогоох амьдын тамдаа бүгдээрээ ээнэгшээд байх шиг. Үнэт зүйл, Үндсэн хууль үнсэн товрог шиг үзэгдэж үнэндээ дүрэм журам бүгд хулгай дээрэм, худал дээрэнгүйн ёсонд захирагдах шахаж байна.
Ёс зүйн хэм хэмжээ уландаа гишгэгдэж улсаасаа баян хулгайч нар түмний зовлон зүдгүүрт нуруун дээр ширээ засаад найрлаж байхад хэн ч дугарах, үнэнийг хэлэх эрх чөлөөгүй айдастай. Үндэстний оршихуй, улсын тусгаар тогтнолыг сарниулах гадаадын санаархал дотоодын холимог, хар элэгтнүүдээр дамжин улаан цагаандаа гарсаар. Гэтэл шуналын сав нь хэзээ ч дүүрдэггүй авлигалчид хулгайн баримтаараа нэгнийгээ барьцаалж төр гэх тоглоомын тайзан дээр зарим нь хөлчүү зарим нь шартаж зарим нь МАНАНжиж мансуурч байна.
Түүхийн өндөр эринүүдэд дэлхийн төв болж, хүчирхэг үедээ засаглалыг зааж явсан Монголчууд өдгөө авлигач ноёдын нөлөөгөөр арчаагүй амиа бодсон хомхой үндэстэн болох уу?
Газар нутгаа ухаж гадаад руу өм цөм хулгайлан зөөх энэ цэгийн эрээ цээргүй хоёр нүүртнүүдэд өнөө маргаашийн хоол хошоо аргацаах аргаа олж ядах ард түмний амьдрал огтхон ч хамаагүй. Тэд Монголыг бэлэн мөнгөний машин, түрийвчинд нь багтах доллар юань гэж эндүүрцгээх. Түмэн олон нь урвагчдыг өршөөдөггүй үр сад атлаа өчүүхэн шуналтнуудын өмнө мянга мянган жилийн төр ёс уламжлалаа хүлцэнгүйгээр устгуулан толгой гудайх ёсгүй.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [66.181.184.65] 2024-01-03 12:54:27
Мэдэх юм алгаа. Сая гадагш гарч эм тан гэж яваад, бодлоо. Хаа ч юм бүү мэд арван найман там гэж байдаг гэх юм билээ. Тэгвэл энэ Улаанбаатар гэгч чинь арван ес дэхь там нь биш үү?! Хүйтэн, хальтиргаа, утаа тоос, түгжрээ, өвчин тахал, гуйлгачин амьдрал…ард түмэн зовж байна. Ард түмний сайн сайханы төлөө л төр оршин байдаг. Үүрэг нь тэр юм. Гэтэл хулгайч нарын бат цайз тэнд бугшисан. Арчаагүй ард түмэн ингэж амьдардаг ажээ.
Зочин [202.126.88.119] 2024-01-03 07:40:41
Улс төр сонирхдог хүн үлдсэн үү? Хөдөөнөөс нийслэл рүү орж ирэх гэж байгаа хүн л Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох гээд байна.
Зочин [103.10.21.26] 2024-01-02 21:50:46
Бүгд л энэ хулгайч байдаг хэрнээ тэр хулгайчуудаа барьж шударга шүүхээр шүүдэггүй юм уу .цагдаа шүүх чинь юу хийж байгаа .тэдний дээр байгаа хүмүүс нь бүгд хувилдаан хулгайч байхад тэдний аясыг дагаж шударга ёсыг гажуудуулдаг цагдаа шүүх тангуул чинь ажилаа мэдэхгүй юм уу эвсэл хулгайч улс төрчидийн халаасанд орсон хүмүүс юм уу .төр барьж ирсэн бүх нам бүгд хулгайчууд бузар хар авилгчид байсан юм бол яагаад дахин тэр хулгайч хүмүүийг төрд гаргаад байгаа юм бэ ? Энэ яг юу болсон бэ ?
уншигч [83.143.245.228] 2024-01-02 20:32:02
Энэ Д.Энхбат сүүлийн үед давтамж ихтэйгээр олон зүйлийг сүрхий хурц шүүмжилдэг болоод буй. Ард олныг сэнхрүүлэх оролдлогын зэрэгцээ тэднийг бас нэг айхтар юманд уриалан дуудах аястай бичих. Заримдаа бүр турхираад ч байх шиг. Энэ хүн миний мэдэх Д.Энхбат мөн бол энэ бүх арчаагүй байдлыг үндсээр нь засч залруулах үзэл бодол,төлөвлөгөөгөө боловсруулаад зах зухаас нь олон нийтэд танилцуулсан нь хавьгүй дээр гэж хэлье.
Зочин [59.153.114.80] 2024-01-02 18:31:04
Хулгайчуудаа хулгайлцгаа... та нар хулгайлаад нас чинь хүрэхгүй баялаг монгол нутагт маань бий . Удам дамжаад хулгайлсан ч монголын баялаг дундрахгүй. Харин хулгайчуудийн нэрс үнс чандруу болж насаараа газар ширтэж амьдрах шившигийн цаг чинь ирж байна
Зочин [203.98.76.249] 2024-01-02 15:45:36
илт мэдэгдсэн хулгайч нараа цаазлаад гүйлгээд өнгөрөөч ээ.
Зочин [66.181.178.128] 2024-01-02 15:06:27
Үнэний дэнслүүр,Шудрага ёсны шалгуур болсон Хуулийнхан Цагдаа,Прокурор,Шүүхийн системд ажиллаж буй Авлигачин,Луварчин,шуналдаа идэгдсэн хуульчдаас нэн ялангуяа Ялзарсан шүүгчдээс салаагүй эдгээр байгууллагад их цэвэрлэгээ хийхгүй бол Монгол хэзээч Авлигачдаас,Нүүрсчдээс,ЖДҮ-тэнгүүдээс,Төрөл бүрийн сангийн хулгайчдаас,хуулиа хувьдаа зориулж гаргадаг Улс Төрчидөөс,УИХ-ын гишүүдээс салахгүй байх.
Зочин [66.181.184.192] 2024-01-02 13:42:27
ЭЛБЭГДОРЖИЙН ХОНГИЛЫН ШҮҮХИЙГ НУРААЖ ИДЭЭ БЭЭРИЙГ НЬ АРИУТГАН ЦЭВЭРЛЭЭГҮЙ ЦАГТ ШУДАРГА ЁС ГЭДЭГ ҮЛГЭР ШҮҮ
Zocnin [68.145.148.122] 2024-01-02 12:17:57
Ingej bicneed tedniig oogshuuleh hereggui. Harin ard tumnii nud hurts shuu ta nart bultah nuugdah oron zai bhgui shuu gej hatuu zogsoh heregtei