Өмгөөлөгч Б.Батмөнх: Хүүхдүүд салаавч гаргасан үйлдлийг зөрчилд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй

Aдмин / Хууль

“Legal Service Cen­ter” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үед бага насны хүүхдүүд салаавч гаргасан үйлдэл цахим сүлжээнд түгсэн. Энэ үйл явц дээр цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулиар торгов. Чухам ямар заалт зүйл ангиар хүүхдүүд буруудсан нь тодорхойгүй байна. Хуульчийн хувьд энэ талаар тодруулж өгөөч?

-Он солигдох мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээний үеэр хүүхдүүдийн үйлдлийн дүрс бичлэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж буй талаарх албаны эх сурвалжийн мэдээллээс дүгнэхэд Зөрлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих” гэснээр хэрэг нээсэн байх боломжтой байна. Учир нь 5.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт нэгт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байдаг.

Тухайн гэр бүлийн гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагын агуулгатай тохирч байсан. Хэрэв тийм бол энэ тохиолдолд цагдаагийн байгууллага хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж буйн тод илрэл юм.

-Цагдаагийн байгууллага гомдол мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулдаг гэж ойлгодог. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн зүгээс гомдол гаргасан гэсэн үг үү?

-Цагдаагийн байгууллагаас өнөөдөр (өчигдөр) олон нийтэд өгсөн мэдээллийг харахад Ерөнхийлөгч болон түүний ажлын албанаас гомдол гаргаагүй. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлээр Цагдаагийн байгууллага өөрийн санаачилгаар зөрчлийн хэрэг нээн, шалгасан гэж ойлгогдож байна.

-Хувь хүн үзэл бодлоо сошиал сүлжээнд хэрхэн илэрхийлэхийг цагдаа зааж болохгүй гэсэн байр суурь хөвөрч байна. Энэ нь нэг талдаа хүний эрхийн зөрчил үүсчихэв үү. Мэдээж хүүхдийн асуудал дээр эцэг эхийн соёл хүмүүжлийн асуудал яригдах ч цагдаагийн байгууллага Зөрчлийн хуулиар торгох хэмжээнд өрнөх том асуудал мөн үү?

-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтад “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх..” үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж тунхагласан. Энэ эрх хүн төрөлхтний соёл иргэншлийн урт удаан цаг хугацаа, хөгжлийн олон үеийг даван туулж шалгаран үлдсэн үнэт зүйл болсон тул түүнийг жам ёсны эрх гэж тодорхойлж, төрөөс иргэндээ эдлүүлэх баталгаа болгож Үндсэн хуульдаа тунхагладаг. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө нь өнөө үед нийгмийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн гарцаагүй суурь үндэс, бүхэлдэхүүн хэсэг болдог.

Энэ эрхийг зөвхөн хуульд заасан тохиолдолд, тодорхой үндэслэлээр л хязгаарлах учиртай. Үүнийг зохицуулах механизмыг ардчилсан Үндсэн хуульт тогтолцоонд ухаалгаар суулгасан байдаг жишгээр шинэ Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь заалтад Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхагласан. Үүний дагуу зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хүнийг шалгаж, хариуцлага хүлээлгэх төрийн үйл ажиллагаанд ч хууль дээдлэх үндсэн зарчим хэрэгжих учиртай.

Төрийн үйл ажиллагаа, улс төрийн бодлого нийгмийн амьдралд бодитой хэрэгжиж, үр дүн нь иргэний амьдралд шууд нөлөөлдөг, илэрдэг тул энэ талаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөтэй байх ёстой нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн учраас гадаад улсад үүнтэй төстэй тохиолдолд иргэнд хариуцлага хүлээлгэдэггүй, шийтгэдэггүй. Учир нь энэ нийгмийн оршин тогтнох эх үндэс нь иргэн шүү дээ. Түүний жам ёсны эрхийг эдлүүлэхгүй бол иргэн чөлөөтэй, тайван оюун ухаант хүний хувиар амьдарч чадахгүйд хүрэх тул нэг бол дарангуйлалд орох эсвэл түүнээс чөлөөлөгдөж, жам ёсны эрхээ олж авч эдлэхийн төлөө тэмцдэг нь өнгөрсөн түүхийн хугацаанд шалгарч тодорсон нь сургамж болон үлдсэн. Өөрөөр хэлбэл, жам ёсны эрхийг эдлүүлэхгүй, аливаа хэлбэрээр хаан боогдуулах нь дарангуйллын шинж гэж хүн төрөлхтөн ойлгодог.

-Үндсэн хуульд Ерөнхийлөгч бол төрт ёсны бэлгэдэл гэж тодорхойлдог. Харин үүнийг хуулиар хамгаална гэсэн агуулга байхгүй. Ийм зүйл дээр цагдаа ажиллах нь хэр хууль зүйн үндэслэлтэй болчихов?

-Тухайн үйлдлийг зөрчилд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт заасан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх зохицуулалтын гол зорилго, агуулга нь хэн нэгэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил гарсан бол түүнээс урьдчилан сэргийлэх ёстой этгээдэд урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөнийнх төлөө хариуцлага хүлээлгэх хууль зүйн механизм юм.

Гэтэл хүүхдүүдийн үйлдэл нь тэдний байрь суурь буюу төрийн үйл ажиллагаа, улс төрийн бодлогын үр дүнд өгч буй тэдний үнэлгээний үзэл бодлоо илэрхийлж буй хэлбэр тул ингэж үзэл бодлоо илэрхийлж буй Үндсэн хуулиар тунхагласан жам ёсны эрхийг хориглож, хязгаарлаж болохгүй. Хэрэв хязгаарлавал эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго биелэхгүйд хүрч, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтад заасан үндсэн эрх зөрчигдөх тул үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх жам ёсны эрхийг хязгаарласан хууль оршин тогтнох боломжгүй.

-Хамгийн гол нь хүүхдийн үйлдэл байгаа. Хүүхэд өөрөө хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэдэг утгаараа их ээдрээтэй харагдаад байна шүү дээ?

-Эндээс хүүхдүүдийн үйлдэлд гурван зүйл энгийн тодорхой харагдана. Нэгд, хүүхэд Зөрчлийн шийтгэл хүлээх насны хязгаарт хүрсэн үү. Зөрчлийн тухай Хуулийн 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зөрчил үйлдэх үед 16 насанд хүрсэн байхыг шаардах бөгөөд энэ насанд хүрээгүй хүний үйлдлийг зөрчилд тооцохгүй. Хоёрт, хүүхдүүдийн үйлдлийг хуулиар хориглосон байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд хүүхэд эсвэл 16 насанд хүрсэн хэн бүхэнд хориглоогүй тул хариуцлага хүлээлгэх хуульд заасан үндэслэлгүй тул тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй. Гуравт, хүүхдийн үйлдлийг өөр хүн буюу 16 насанд иргэн М.Б дүрс бичлэгт буулгаснаа олон нийтийн нийгмийн цахим сүлжээнд байршуулж, бусдад түгээжээ.

Гэтэл улс төрийн албан тушаалтны үйл ажиллагаанд холбогдуулан тухайн үйлдлийг хүүхдүүд үйлдэж буйг дүрс бичлэгт буулгасан нь тухайн улс төрийн албан тушаалтны үйл ажиллагаанд өгч буй иргэн Б-ийн үнэлгээ, байр суурь биш. Энэ тохиолдолд иргэн Б нь зөвхөн дүрс бичлэгт буулгасан, буулгасан дүрс бичлэгээ олон нийтийн нийгмийн цахим сүлжээнд байршуулж, бусдад түгээсэн нь Зөрчлийн хуулиар хориглогдоогүй. Хэрэв хэн нэгний үйл ажиллагаанд холбогдуулж үүнтэй төстэй үйлдэл гаргасныг зөрчилд тооцно гэвэл бид өдөр тутмын амьдралдаа бусадтай санал зөрж, зөрчилдөөнтэй харилцаанд оролцдог, энэ тухай гэрэл зураг, дүрс бичлэгт буулгаж, бусдад түгээдэг бөгөөд тэр бүрт зөрчилдсөнийг, мөн зөрчилдөөний талаар дүрс бичлэгт буулгаж, нийгмийн сүлжээнд байршуулсныг зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэх шаардлага үүснэ.

Учир нь Үндсэн хуулийн 1.2 дахь заалтад тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхагласан тул улс төрийн албан тушаалтан болон жирийн иргэнд адил тэгш нийгэм цогцлоон хөгжүүлж байгаа шүү дээ. Гэтэл хариуцлага хүлээлгэдэггүй. Яагаад гэвэл үүний цаана шинжлэх ухааны үндэслэлтэй, түүхээр шалгарсан амьдралын бодит шалтгаан байдаг нь улсын төрийн албан тушаалтныг хамгаалахын тулд тэгш байдлын зарчмыг баримтлаад иргэн, албан тушаалтан хэн алинтай ялгаагүй зөрчилдсөн, ийнхүү зөрчилдөөнийг дүрс бичлэгт буулгаж, бусдад хүргэсэн тохиолдолд хариуцлага тооцдог болбол ардчилсан улс бус шоронжсон улс болж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм гэж байхгүй болно. Тиймээс энэхүү механизмыг өөртөө агуулсан шинэ Үндсэн хуульд маш дэвшилтэт хууль юм.

-Өмнө нь Ерөнхийлөгчийг хиймэл оюун ухаанаар хятадаар яриулсан залууг баривчилсан. Одоо хэр нь хоригдож байгаа?

– Монгол Улсын Ерөнхийлөгч хятад хэлээр ярьж буй дүрс бичлэгийг би үзээд хуурамч дүрс бичлэгийг зохиомолоор бүтээж, түгээсэн шинжтэй байна гэж ойлгосон. Гэхдээ өөр хүмүүс үзээд тухайн дүрс бичлэгийн хэлбэр, агуулгад итгэж, надаас өөрөөр хүлээж авч болно. Яг ийнхүү хүлээж авч болохуйц шинж нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг илэрхийлж болно. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараахыг хуулиар хориглож, зөрчсөн тохиолдолд ял шийтгэхээр заасан. Энэ тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ, хуульд заасан үндэслэлтэй гэвэл цагдан хорьж мөрдөн шалгана.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.97] 2024-01-05 09:28:56

Монголын үрсийг өлгөглөн, туураалтан, өвчтөн, богино наслагчид болгож байгаа сувдаг хулгаачуудын талд үйлчэлэж байдаг эрэхтэн, дарахтангууд болон байгуулагуудыг сонгуульаар өөрчөле! Мөнхийн зовлонгоосоо салцгаая!

Зочин [203.98.76.249] 2024-01-05 14:42:49

сонгуулиар өөрчлөгдөхгүй ээ. хужаа эрлийз гарыг цаазалж байж нар тусаж гэгээ гийнэ

Зочин [202.126.88.212] 2024-01-04 19:17:27

Huuhdiin bichlegiig hj tavisan hun niigemd yamsr ulger duurial uzuulj bga hereg ve, huuhdeer tm bichleg hiilgej social-d tavichaad bi zugeer l bichleg hsn gd huuhdiinhee ard nuugdaad uldeh uu? Iim zuil yarij bga hun, iim zuiliig oogshuulj bga omgoologch 2/l uneheer orovdoltoi humuus yum daa oor yu ch helehev. Suuliin uyd Bi medne chadna gej medemhiirsen omgoologch nar olshirch bn. Medleg chadvartai ni ch bga. Gehdee ene met omgoologch naraas bolj niit omgoologch nariin ner hund l unah yum daa

Zochin [202.126.88.212] 2024-01-04 19:11:59

Neg l ih hooson onol yarisan hooson tolgoitoi omgoologch huulia yadaj unshchaasai. Ichih ch gui huuliin zaaltiig ooriinhoo sanaan zorgoor tailbarlaad bhin. End hun uzel bodloo cholootei ilerhiilehiig horigloh asuudal bish harin uzel bodloo ilerhiilehdee busdiin ner tor, aldar hunded hundetgeltei handah uuregtei ter uurgee zorchson talaar yarigdaj bn. Hun erhee edelj boloh ch tuunii erh ni busdiin erheer hyazgaarlagddag yum. Herev tm bish bol dur zorgooroo avirlaj h zambaraagui baidal uuseh uchraas hunii erhiig huuliar hamgaalj zorchvol hariutslaga huleelgedeg yuma. Zovhon yoronhiilogch Hurelsuhiig bish heniig ch ingej doromjilj bolohguie. Dund huruu, salaavch gargah yamar utgataig medeh uu? Omgoologchiin yarisnaar bol huniig doromjloh ni hunii jam yosnii erh yum bn l daa. Hariutslaga huleeh nasand hureegui huuhed uildsen bol tgd haagaad shiideh l bh. Harin huuhdeer zoriud tm bichleg hiilgej taviulsan bol yaah ve, teriig shalgaj bj l togtoono biz dee.

Зочин [202.55.188.125] 2024-01-04 18:23:34

Хүүхдүүд ерөнхийлөгчөөс өөр хүний хөрөг гараад мөн ингэж тоглож байсан бол яах вэ ? Ер нь хүүхдүүд Ерөнхийлөгч гэж хүн гарч байна гэдгийг мэдэж байсан юм уу ? Эсвэл өөр айлын олон хүүхдүүд зураг нь авагдаагүй ч ингэж тоглож байсан бол яаж одоо олж илрүүлж торгох юм бэ ?

Зочин [66.181.161.139] 2024-01-04 09:55:47

Энд хариуцлага ярих боломжгүй. Гэхдээ бичлэгийг сүлжээнд байршуулсан тэр хүн ёс суртахуунаар дорой байгаа хэрэг юм. Хүүхдүүд нь ч бас төлөвшил муутай. Харин улс төрийн үнэ үнэлэмжийн хувьд хуруу гаргуулж доромжлуулсан тэр этгээдийн бодит рэйтин иймэрхүү байна гэсэн үг.

Зочин [66.181.161.139] 2024-01-04 09:51:16

Нэг долигонуур хурандаа ерөнхийлөгчдөө оноо авах гээд яарчихаж билээ. Уг нь уг этгээд өөрөө гомдол гаргаад түүний дагуу шийдэгдэх ёстой юм л даа.

Зочин [66.181.184.201] 2024-01-04 07:56:02

Doxionii xeleer yaridaf xyyxdyyd bol yax yum. Mongoliin erunxiilegch gej meddeggui xyyxdyyd bas baij bolno. Xarin neg xugshin avgai xuruugaa gozoilgochixood bichleg xiigeed baigaa ni muuxai xaragdaj baisan. Nasand xursen xugshin avgai muuxai baina lee.

Баяо [59.153.114.252] 2024-01-05 01:56:56

Энэ нэг өчүүхэн зүйл др торгоод хүүхэдд буруу өгч болохгүй полигнуур цагдаагн дарга нарын хж бга ажил ямрч нэхэмжил баыхгүй

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:56

1

Зочин [59.153.112.97] 2024-01-05 09:14:19

Хүүхдүүлийг! худал амларч, хулгаачдыг дэмжэгч, 1 попрогч покорчинд хуруу гаргасны төлөө торгож байгаа бол! ТЭР ЗУРАГТААР ИХ-ДЭЭРЭЭС ТӨР УЛСЫГ САМРАНА ГЭЭД СОХТУУ АГСАРААД БАЙСАН Ч.ХҮРЭЛ БААТАР, БҮЛДЭГДЭХ ЮМ ЯРИАД БАЫСАН С.ЭРДНЭ, УЛНЫХАН ЯДУУ ХООСНООР ДУУДААД БАЙСАН САРАН АВХАЙ НАРАА ЯААЖ ШИЙГСЭН БЭ? МӨНХИЙН ӨЛӨН НАМ ДАГСАН ХУЛГААЧУУД, АРД ТҮМНИЙ ХУВЬ ЗАЯАГ СҮҮРҮҮЛЭГЧИДЭЭ ЯААХ ВЭ?

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:56

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:56

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:56

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:56

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:47:56

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:46:11

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:46:11

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:46:11

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:53

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:53

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:24

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:24

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:45:24

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:20

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:45:20

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:13:09

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:13:09

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:13:09

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:13:09

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:10:54

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:10:54

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:10:51

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:10:51

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:10:51

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:10:47

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:10:46

Зочин [202.126.89.188] 2024-01-03 21:40:00

Ямарч иргэн төрөө хүндлэх ёстой. Харинч торгууль нь багадсан байна.

Xuts ni bz [103.140.10.215] 2024-01-03 23:18:31

Xvrelsvx ogtsorwol taarna iim lalariin xudalch xvneer toriin tergvvn gj xvndelej ywxiin shaltgaan bhgvi tor ulas buzralsan gologiin noxoinuud

Зочин [103.57.94.70] 2024-01-03 22:22:32

Хүүхдийн энэ үйлдэл чинь ёс зүйн мөн чанараас давсан даварсан үйлдэл шүү. Эцэг эх хүүхдүүдээ ийм ыайдалд оруулсан шүү. Төрийн тэргүүн үг хэлж байгаа нь үндэснийэв нэгдлийг илэрхийлж байгаа гэж ойлгогдоно. Авдар дээр шүтэж байгаа бурхан руу чинь салаавч өгөөд нулимвал яах вэ? Ёс зүй Ёс суртахуун хоёроо ялгахгүй байж хуульч гэж хуцаад байгаа юм бэ!??

Зочин [66.181.161.38] 2024-01-03 21:39:26

ugaasaa ene hulgaichuud ih uls orniihoo baylag gazar shoroogoo zarj ard igeddee eelgvi bwal salawch gargah envvhend shvv udahgvi doromjlood ard irgediig ergvv mal gej bodood baiwal ami nastai in yrih baih shvv irged tewcheedl bgaa negl udur tesreh bh daa

Зочин [66.181.178.75] 2024-01-03 20:15:55

Байж боломгүй үйлдэл ... хүмүүжилгүй хүүхдүүдийг хөөргөж байгаа эцэг эх хариуцлага хүлээх ёстой Зарим үёд тар төмөр нүүрээ гаргах л ёстой

Иргэн [66.181.179.183] 2024-01-03 18:51:19

Битгий хуц муу өмгөөлөгчөө

Зочин [66.181.191.9] 2024-01-03 18:34:16

салаавч биш хуруугаа доош заасан л зураг байна билээ. Доош заавал муу, дээш өргөвөл сайн гэсэн л дохто гэж ойлгодог шүүдээ. Ерөнхийлөгч суу ажиллаж буй гэж хүүхэд бодсон бодлоо л илэрхийлсэн талтай. Бүү дангуйл. зөвлөж хэлээд өнгөрөөж болох асуудал. нэг их сүржигнэж гэнэ.

Зочин [66.181.177.21] 2024-01-03 18:25:45

Хуульд юу гэж заасан ч бай, хүмүүжил ёс зүй монгол хүний зан заншил өв соёл, гэрийн хүмүүжил гэж бичигдээгүй хууль бий шүү. Хүүхдүүдээ буруу үйлд уруу татаж ерөнхийлөгчрүү ч дунд хуруу гаргаж болдог гэдгийг ойлгуулж түүнийгээ цахим сүлжээнд тавьж хөөр хөөрцөг болж байгаа нь зөв юмуу өмгаөлөгч гуай ?

Нарантуяа [66.181.161.30] 2024-01-03 14:19:45

Хүүхэд хоорондоо бие биеэ дарлахгүй хэл амаар дарамтлах дээрлэх ёс бус харьцахгүй гээд байнга хэлэ ярьж анхааружлдаг Гэтэл хүүхэд төрийн тэргүүнээр ингэхээр ямар хүн болох юм.хүмүүжүүлсэн эцэг эрхийг торгох зүйн хэрэг.урт хумхаа будсан хүн хүүхэд үү үлгэрлэн зааж сургаж байгаа юм бишүү.ерөнхийлөгч бэлэгдэл гээд заналхийлэх амь насанд нь халдвал хамгаалах хууль бас байхгүй юу.цагдаагийн байгууллага зөв шийджээ.эцэг эхэн доромжилдог хүүхдүүд л бодито харуулжээ.өмгөөлөгчөө

зочин [103.68.107.126] 2024-01-03 13:09:06

Энэ одоо юу вэ. 16 нас хүрээгүй хүүхдийн эх эцэг нь торгуулах ёстой. Үр хүүхэдээ ийм юмандт урхирч байгаа эх эцэг ямар хүмүүс вэ

Зочин [66.181.161.18] 2024-01-03 14:52:37

Ерөнхийлөгч ард түмний дунд ямархуу үнэлгээтэй байгааг эндээс харж болох юм бишүү

Иргэн [192.82.92.14] 2024-01-03 13:05:31

Ямартаа ч хууль хяналтын байгууллага зөв ажилласан гэж дүгнэж байна. Манай улсын иргэд арай дэндүү ёс зүй, хүмүүжил, ёс суртахуунгүй, эмх замбараагүй байгаа нь илт харагдаж байна. Арай дэндэж байна. Ерөнхийлөгчөө хаана ч хамгаалах ёстой.

зочин [103.57.92.215] 2024-01-03 12:09:08

Хүүхдийн хүмүүжил бага наснаас эхтэй янз бүрийн муу үйлдлийг өмөөрч хамгаалах сайн зүйл биш том болоод сурсан юмыг сураар боож болохгүй гэж үг бий зөв бурууг ойлгуулж тайлбарлах хэмжээ авах хэрэгтэй

Зочин [66.181.186.237] 2024-01-03 12:06:34

Битгий тэнэгтээд байгаарай, төрт ёс гэж бий шүү.

zochin [66.181.182.109] 2024-01-03 10:47:33

16 nas hureegui huuhduud tegvel erinhiilogchiig zuragtaar garah bolgond salaavch uzuuleed baij boloh yum uu omgoologchoo


52 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
52 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.