Д.Мөнх-Эрдэнэ: Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялын дээд хэмжээ 20 жил байсныг 25 болгосон

Aдмин / Хууль

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ талаар Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан. Бүх насаар нь хорих ялаас бусад хүүхдийн эсрэг хүн худалдаалах, хүчин, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Хохирогчийг 18 насанд хүрсэн хойно хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр болж байгаа.

Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, байнга худалдаалсан гэмт этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй. Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол хорих ялаас хугацаанаас/магадлангаар/ өмнө суллахгүй.

Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноодог байсан бол ялын дээд хэмжээг 25 жил болгон нэмэгдүүлсэн.

Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна" хэмээн танилцуулав.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.180.64] 2024-01-05 11:54:36

Хамгийн гол нь хугацааг нь заавал бүрэн дуусгадаг заалт хэрэгтэй.Танил найз гээд ЖОНХУУ БАТТУЛГА шиг хугацааг нь бууруулаад байвал хэрэггүй.Ямар ч өршөөлд оруулахгүй бай.

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:40

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:40

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:40

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:19:40

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:32

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:32

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:29

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:29

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:17:29

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:17:25

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:17:25

Зочин [202.55.188.45] 2024-01-03 21:03:14

Биеэ үнэлэхийг хуулмар дэмжиж байж хүчингийн хэрэг буурдагын малнууд цаазлах устгана л гэхийн хэлмэгдсэн гүтгүүлж шоронд орсон хүмүүс маш олон байгаа хууль шүүх цагдаа яаж ажилдагыг мэдмээрдээ зүгээр сураг мэдүүлгээр яллана

Зочин [185.216.35.170] 2024-01-03 20:08:40

Нэгэнт сэтгэхүй нь гажиж эвдэрсэн тийм хүмүүс наанадаж 50 жил нийгмээс тусгаарлагдаж байж өвгөн болсон хойноо гарч ирвэл дахиж хүүхэд хүчиндэхгүй байх магадлалтай. 18 тай аав болсон гэвэл 70 тай эр хүн алж өшөөгөө авах боломжтой ч Бусдад тустай хөдөлмөр хийгээд нийгмийг бузарлахгүй тусгай орчиндоо амьдарч бвал зүгээр юмсан. 25 жилийн дараа гарч ирээд дахиад өвчин нь хөдөлж хүн хохироотол нь хүлээх юмуу? Эрүүл хэвийн хүмүүсийг тийм мангасын аманд золих хууль тогтоохоо боливол яасан юм бэ? Дахиж хэрэг хийхгүй гэж таагаад л гаргаж бга биз дэ? Тэр хохироогчийн эрхийг л бодоод бдаг. Бусдыг хохироодоггүй хэвийн хүмүүсээ золионд хаядаг энэ хэт энэрэнгүй тэнэг сэтгэхүйгээр муу муухайг хадгалж авч үлддэг нь гайхмаар. Нийгэм цэвэршиж сайжрахгүй бузар муухай хэвээ хадгалж үлдсэн нь ч аргагүй юмдаа.

Зочин [185.216.35.170] 2024-01-03 19:44:47

Хохирогчийг дахин эрсдэлд оруулахаас хамгаалж хамаагүй урт хугацаа өгөх хэрэгтэй. Гарч ирээд өс санаж ирэх вий гэсэн айдастай амьдарч үргэлжлүүлэн хохирсоор байх нь шүү дээ. Эрэгтэй хүүхэд бол ч том болоод асуудалгүй өөрийгөө хамгаалчих байх. Жижиг биетэй эмэгтэйчүүдэд эр хүн хэзээд хүчээр давамгай байх нь тодорхой. хүчиндүүлсэн хүүхэд сэтгэл зүйн гэмтэл авч эмзэг болж бга. Гэтэл шоронгоос аймшигт мангасыг нь тийм эрт гаргачихдаг хэрэг үү? Дахиад хариугаа авах гэж айлган сүрдүүлэхгүй гэх баталгаа хаана бна?

Зочин [185.216.35.170] 2024-01-03 19:50:15

Нүгэл үйлдэгчийн эрхийг л хамгаалах дуртай энэрэнгүйчүүд хохирогчийг бүрэн хохиролгүй тайван амьдрах нөхцөлийг хэр бодолцдог вэ?


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.