"Хар сүүлт зээр агнасан иргэдэд тэнсэн харгалзах ял оноосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй"

Aдмин / Хууль

Хар сүүлт зээр агнасан иргэдэд тэнсэн харгалзах ял оноосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзжээ.

Энэ талаар Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ "М, Э нар ховор амьтны жагсаалтад орсон 15 хар сүүлт зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр, авто машинаар хөөж агнасан, Д тэдгээр зээрийн түүхий эдийг гэртээ хадгалсан, аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан гурван ширхэг хярсыг хууль бусаар агнасан хэрэгт холбогджээ.

Мөн А-г нэг хар сүүлт зээрийн түүхий эдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Г-г тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх М, Э нарыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, тус бүрээс 27 сая төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох долоон сая 500 мянган төгрөгийг тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэжээ.

Д-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр нэг жил хоёр сар, А-г ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 146 сая 600 мянган төгрөгийг гаргуулахаар, Г-г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.

Давж заалдах шатны шүүх Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, А-аас 146 сая 600 мянган төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн зохицуулалтад заасан болзол, шаардлагыг хангасан, шүүгдэгчид хэрэглэх нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүхээс сонгон хэрэглэсэн тохиолдолд үндэслэл болсон шалтгаан, нөхцөлийг хууль ёсны шаардлагыг хангахуйц байдлаар шийдвэртээ тайлбарлан бичих учиртай.

Иймд Дээд шүүх шүүгдэгч М, Э нар 10 тооны эр, таван тооны эм хар сүүлт зээрийг хууль бусаар агнаж, амьтны аймагт хохирол учруулсан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, тэдний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээнд нийцээгүй хэмээн дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ" гэв.

Сэтгэгдэл

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:26:23

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:26:16

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:26:16

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:26:16

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:26:04

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:26:04

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:26:04

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:26:04

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:23:59

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:23:59

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:23:55

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:23:55

1

nZkkAbWB [62.122.184.227] 2024-01-04 05:23:55

1

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:23:50

Зочин [62.122.184.227] 2024-01-04 05:23:50

20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.